×
Улс төр Нэгдүгээр сар 2013
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын цөмийн туршилтын бэлтгэлийг дуусгаж, ойрын үед ийм туршилт хийх нууц тушаал өгсөн тухай өнөөдөр «Чунан ильбо» сонин өмнөд солонгосын учрыг лавтай мэдэх эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. Эдгээр эх сурвалжийн мэдээлснээр Ким Чен Ун улс орондоо цэрэг дайны байдал тогтоох тушаал бас өгсөн юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн албан тушаалаа орхиж байгаа Хиллари Клинтон төгсгөлийн ярилцлага өгч, олон улсын сонсогчдын асуултад хариулав. Өнгөрсөн дөрвөн жилд хатагтай Клинтон дэлхийн улс орнуудын удирдагчидтай 1700 удаа уулзаж, олон улсын асуудлыг АНУ-ын ерөнхийлөгчтэй 755 удаа авч үзэж хэлэлцэснийг уулзалтын хөтлөгч дурдав. Төгсгөлийн ярилцлага нь 59 дэх болжээ.
Өмнөд-Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак Иракад хоёр улсын цэргийн аж үйлдвэрийн цогцолборыг өргөжүүлэх саналыг тавьлаа. Уг илгээлт нь Иракийн ерөнхий сайд Нури аль-Маликид болон ерөнхийлөгч Жалялю Талабани нарт хаяглагдсан ажээ. 1-р сарын 22-25- өдрүүдэд Багдадад төлөөлөгчийн хувиар айлчилсан эрх баригч намын Үндэсний хурлын гишүүн асан Сэнури Пак Чун Чан уг захидлыг өргөн барьжээ.
Сүүлийн үед Япон улс Хятадтай харилцааг сайжруулахад бэлэн байгаагаа мэдүүлж байна гэж хятадын «Глобал таймс» сонины саяхны тайлбарт тэмдэглэжээ. Шинэ Комэйто намын удирдагч Нацуо Ямагутийн Бээжинд хийсэн айлчлалыг сонин тэгж үнэлсэн байна. Найдвар төрүүлэм шинж тэмдэг байсан ч Токио,Бээжин хоёр Дяоюйдао (Сенкаку) арлуудын тойрны хурц санал зөрөлдөөнийг түргэн зохицуулж чадахгүй гэж шинжээчид үзэж байна.
Израиль Дамаск орчмын цэргийн эрдэм шинжилгээний төвийг бөмбөгдсний хариуд Сири, Ливан, Иордан улсуудын армиудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав. Өнөөдөр ливаны «Ад-Дияр» сонины мэдээлснээр Сири улс Израилийн эзлэсэн Голаны өндөрлөгүүдээс холгүй нэмэлт цэргээ байрлуулав. Түүнчлэн ливаны арми улс орныхоо өмнөд хэсэгт, иорданы арми израилийн хил хязгаараас холгүй Иордан голын эрэгт нэмэлт цэргээ тус тус байрлуулжээ.
Японы ерөнхий сайд Синдзо Абэ Япон улс Өмнөд Курилын асуудлаар оросын байр сууриас том зөрөлдөөнтэй байгаа гэж дахин мэдэгдэв. Нөгөөтэйгүүр, Абэ нь Орос улстай “хойд нутгийн “асуудлаар яриа хэлэлцээр хийх төдийгүй энхийн гэрээ байгуулах төлөвтэй байна. Тэрээр энэ тухай пүрэв гаригт парламетын дээд танхимын чуулган дээр мэдэгдэл хийв.
БНАСАУ ээлжит цөмийн туршилтаа хийвэл энэ нь хүчтэй үр дагавартай учрах болно гэж өнөөдөр Өмнөд-Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак аюулгүй байдлын асуудлаар хийсэн шуурхай хуралдаан дээр мэдэгдэв. Өмнөд-Солонгосын ЗГ Умардаас олон улсын өмнө хүлээсэн үүргүүдээ, тухайлбал, НҮБ-ын АЗ-ийн тогтоолуудыг биелүүлж, өдөөн хатгалга болон сөрөг үйл ажиллагаануудаа нэн даруй зогсоохыг шаардав.
Цөмийн туршилтыг бүх нийтээрээ хориглох тухай гэрээний байгууллагын бэлтгэл ажлын комисс нь БНАСАУ-ын цөмийн объектуудын газруудын сейсмологийн идэвхийг илрүүлэх чадавхитай. Гэвч эдгээр туршилтуудыг цөмийн гэдгийг нотлохын тулд нь комисст дор хаяж хэд хоног шаардагадах болно гэж тус байгууллагын төлөөлөгч Анника тунборг мэдэгдэв.
Орос улс Израилийн Агаарын цэргийн /АЦ/ хүчнийхэн Сирид цохилт өгч байгаа тухай мэдээллийг шалгаж байна гэж ОХУ ын ГХЯ-аас мэдэгдэв. Хэрвээ уг мэдээлэл батлагдавал эл явдал нь НҮБ ын журмыг бүдүүлгээр зөрчиж байгаа юм гэж мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.
АНУ-ын цэргийн командлал нисэгчгүй нисдэг аппаратын баазыг Африкийн баруун-хойд хэсэгт байгуулах төлөвлөгөөтэй байна. Бүс нутагт «Аль-Каида» болон түүний хань хамсаатнуудын ажиллагааны тухай тагнуулын мэдээ баримт авах нисэгчгүй нисдэг аппаратуудыг баазад байрлуулна. Түүнийг Мали улсын зүүн хил орчмын Нигерийн нутаг дэвсгэрт байгуулах бололтой. Одоо энд францын цэрэг лалын зэвсэгт бүлгүүдийн эсрэг ажиллагаанд оролцож байна.
Казахстан болон Орос улс Агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн систем байгуулах тухай гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Уг баримт бичгийг Казахстаны БХЯ-ны сайд Адильбек Жаксыбеков болон Астанад албан ёсын айлчлал хийж байгаа Орос улсын БХЯ-ны сайд Сергей Шойгу нар үзэглэв.
Ливи улсаас Сирид химийн зэвсэг шилжүүлж, өдөөн хатгах ажиллагаа явуулах гэж байна. Ямар байсан ч хакеруудын нийтлүүлсэн захидал үүнийг нотлон харуулла. Британийн «Britam Defence» хувийн хамгаалах албаны ажилтнуудын харилцсан нэгэн захидалд тухайлан өгүүлэхдээ «Бид шинэ санал авсан.Санал Сири улстай бас холбоотой. Катараас маш ашигтай панзлал байгуулахыг санаачилж, саналыг Вашингтон сайшаасан гэж тангараглав.
Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси хөл хорих цаг тогтоосон дэглэмийн үйл ажиллагааг хязгаарлах буюу бүрмөсөн зогсоох эрх Порт-Саид, Исмаил, Суэц хотуудын эрх баригчдад олгосон тухай өнөөдөр Си-Эн-Эн телевизийн компани египетийн «Лалын ахан дүүс» хөдөлгөөний мэдэгдлээс иш татан уламжлав.
Өнөөдөр АНУ-ын конгрессын сенат олон улсын хорооны дарга Жон Керрийг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох саналыг батласан тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ. Ардчилсан намын сенатч Керрийг Терийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох тухай ерөнхийлөгч Барак Обамагийн саналыг дийлэнх олонхи саналаар батласан байна. Жон Керри ойрын баасан гаригт огцрох Хиллари Клинтоныг орлов.
НҮБ-ын ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгчийн Сири улсын байдлыг зохицуулах талаар дэвшүүлсэн саналуудыг Орос улс судлана гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын элч төлөөлөгч Виталий Чуркин сэтгүүлчдэд мэдээллээ. Зохицуулалтын төлөвлөгөөг өнөөгийн байдлаар нь хэрэгжүүлэх аргагүй. НҮБ-ын АЗ үйл ажиллагаа явуулж эхлэх ёстой гэж Брахими НҮБ-ын АЗ-ийн 2,5 цагийн хаалттай хуралдааны дараа хэллээ.
Өчигдөр НҮБ ба Арабын орнуудын холбооны сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими НҮБ-ын АЗ-д хандан Сири улсын байдал улам доройтож байгаатай холбогдуулан практик үйл ажиллагаа явуулахыг уриалав. АЗ « цаг үе сайн сайхан болохыг» хүлээх боломжгүй байна гэж тэрээр Нью Йоркод АЗ-ийн хаалттай хуралдааны дараа мэдэгдэв.
Умард-Солонгосын мэдээллийн KCNA агентлаг БНАСАУ-ын удирдагчийн тухай материалаас болж гадаадын ХМХ-үүдийг хатуу шүүмжлэх өнгөтэй боллоо. Пхеньян нь өмнөд-солонгосын болон хятадын ХМХ-үүдийн Ким Чен Уны гоо сайхны мэс заслын тухай тараасан мэдээллийг эрс шүүмжлэв. Хятадын ХМХ-үүд анх удаагаа “дайсны хүчийнхэн ашигтай” мэдээ сэлтийг тараасандаа буруутгагдаж байна гэдгийг ажиглагчид анхаарчээ.
Хятад улс хөгжлийн тайван замыг сонгож байгаа ба зөвхөн энх тайванч гадаад бодлогыг явуулна, гэхдээ тус улсын үндсэн ашиг сонирхолоор наймаалцахгүй. Хятадын КН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин өнөөдөр ингэж мэдэгдсэн байна. Бээжин тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил зэрэг үндсэн ашиг сонирхолоо хэзээ ч золиослохгүй гэж тэрээр ХКН-ын ТХ-ны УТ-ийн товчооны хуралдаан дээр онцлон тэмдэглэсэн байна.
Япон улсад өөрийн ЗХ-тэй болохыг хориглосон үндсэн хуулийн 9-р зүйл ангийг эргэн харах ёстой гэж үзэж байгаа ерөнхий сайд Синдзо Абэн саналыг япончуудын тэн хагас нь дэмжиж байна. “Асахи” сониноос явуулсан олон нийтийн санал асуулгын дүн үүнийг гэрчилж байна.
Пуужингийн эсрэг 2 дахь туршилтаа ням гаригт амжилттай явуулсан ч гэсэн ПДХ үр ашигтай систем байгуулахын тулд Хятад улсад ихээхэн зүйл хийх шаардлагатай байна. Энэ нь дайсны пуужинг амдан сөнөөх боломжийг харуулсан эхний туршилт юм гэж хятадын “Хуаньцю шибао” сонинд өнөөдөр цэргийн шинжээчийн хэлснээс иш татан уламжилсан байна.
Мавритан, Алжир, Мали улсууд болон Хойд Африкийн өөр хэд хэдэн улсыг багтаасан Сахель бүс нутагт байдлыг тогтворжуулах болон лалын хэт даврагчдаас чөлөөлөхийн тулд Япон улсын засгийн газар 120 сая доллар гаргана. Япон улсын ГХЯ-ны тэргүүн Фумио Кисида өнөөдөр ингэж мэдэгдлээ.
Улс оронд нь онц байдал тогтоосон ч гэлээ ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн эсрэг хөдөлгөөнд хүмүүс олон мянгаараа оролцож байгаа учир Египет улсад түгшүүртэй байдал даамжирсаар байна. Тус улсын төрийн эрхэнд гарсан лалынхантай хэлэлцээр хийхээс сөрөг хүчнийхэн татгалзсан байна. Энгийн иргэдийг армийнхан баривчлах эрх олгосон Мурсигийн зарлигийг парламентын дээд танхим тун яаруу сайшаалаа.
Япон улс гадаадын түншүүдийнхээ хамт БНАСАУ-ыг цөмийн туршилтаас нь татгалзуулах ёстой. Японы Эн-Эйч-Кэй телевизийн суваг ингэж мэдээлсэн байна. БНАСАУ-ыг цөмийн туршилт хийхийг хориглосон НҮБ-ын АЗ-ийн тогтоолд Пхеньян захирагдах ёстой гэж японы засгийн газар урьдын адил шаардсаар байна гэж хэлсэн сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Йосихидэ Сугигийн үгийг тус суваг иш татсан байна.
Японы Синдзо Абэ тэргүүтэй шинэ ЗГ-ын нэр хүнд нэг сарын хугацаанд 68 хувь өсчээ гэж орон нутгийн “Никкей” сонин уламжилжээ. Анх 2001 онд Дзюнътиро Коидзуми ерөнхий сайд болоход ЗГ-ын чансаа нэг сарын дараа анхныхаасаа дээшилж байсан. Өнгөрсөн оны 12-р сард Синдзо Абэгийн танхим бүрдэхэд явуулсан санал асуулгуудын дүнгээс шинэ засгийн газрын чансаа нь 6 хувиар нэмэгджээ.
Франц болон малигийн цэргийн командлагчид Малигийн хойд хэсгийн Томбукту хотыг шууд эзлэн авахаас босогчдын уйгагуй эсэргүүцэлтэй тулгарахаас болгоомжилжээ. Энэ тухай өнөөдөр парисын “Фигаро” сонин уламжилжээ. Хэвлэлийн мэдээлснээр, эл хотын ойролцоо францын болон малигийн црэгийн тагнуулууд байгаа аж. Ойрын үед тэдэнтэй цэргүүд хотыг эзлэн авахаар нэгдэцгээх аж.
Өнөөдрөөс буюу 1-р сарын 28-наас эхлэн Египет улсын Порт-Саид, Суэц, Исмаилии гурван мужид онц байдлын дэглэм хүчин төгөлдөр боллоо. Эдгээр мужуудад 3 өдөр болсон эмх замбараагүй байдалд ерөнхийлөгч Мухаммед Мурси ийм хариулт өглөө. Харин эдгээр арга хэмжээнүүд нь хүмүүс дургүйцлээ илэрхийлэх шинэ шалтаг боллоо.
Сирийн зохицуулалтанд иргэний дайнаас зайлсхийхийн тулд улс төрийн бүх хүчнийхэн оролцох ёстой. Энэ тухай Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев CNN телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. “Яриа хэлэлцээрийн ширээний ард сүннитүүд, шиитүүд, алавитууд, друзууд болон христийнхэн бүгд суух ёстой юм. Зөвхөн ийм тохиолдолд л үндэсний бүрэн хэмжээний яриа хэлэлцээрийг зохицуулж болох юм” гэж тэр хэлжээ.
АНД бүсийн орнууд нь одоогийн дуудлагууд болон заналхийллүүдийг хамтдаа сөрөн зогсох ёстой юм гэж ерөнхийлөгч Владимир Путин даваа гаригт Владивостокийн Русский арал дээр ажлаа эхэлсэн АТЭС-ийн парламентын 21 дэхь чуулганд оролцогчдод илгээсэн мэндчилгээндээ дурджээ. Төрийн тэргүүн тэмдэглэхдээ, уулзалт нь Орос улсын даргалж явуулсан “АНД бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны” арга хэмжээнүүдийн үргэлжлэл болж байна.
Владивостокийн Русский арал дээр АЗН далайн парламентын 21-р чуулган нээгдэв. 30 орчим орны төөлөгчид эдийн засаг, худалдааны салбарын харилцан ажиллагааг өргөтгөх болон аюулгүй байдал болоод бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудаах хэлэлцэн ярилцана. Чуулганы төлөөлөгчдөд ерөнхийлөгч Владимир Путин мэндчилгээ ирүүлжээ. Уг баримт бичигт АНД бүийн орнууд одоогийн гарч байгаа дуудлагууд болон заналхийллүүдэд хамтдаа сөрөн зогсох ёстой юм.
Иран улс олон улсын зургаан зууч улсад хандан (НҮБ-ын АЗ-ийн байнгын гишууд, Германи) ираны цөмийн хөтөлбөрийг хэлэлцэх ээлжит үүлзалт хийх өдөр хугацааны тухай шийдвэрийг даган мөрдөхийг уриалав.
«Пэтриот» зенит-пуужингийн анхны цогцолборыг Турк улсад сирийн хил орчимд байлдааны бэлэн байдалд оруулсан тухай НАТО-гоос өчигдөр Брюссельд тараасан албан мэдээнд өгүүлжээ. « Нидерландээс олгосон энэ цогцолбор Турк улсын зуун-өмнөд Адану хотыг пуужингийн буудлагаас хамгаална» гэж албан мэдээнд бас өгүүлжээ. Эвслээс АНУ, Германи, Нидердандын тус тус хоёр нийт зургаан зенит-пуужингийн цогцолбор Турк улс руу явуулсан.
Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси улс орондоо онц байдал тогтоох ёстой гэж «Лалын ахан дуус» хөдөлгөөн мэдэгдэв. Лалын хөдөлгөөний боловсрулсан шинэ Үндсэн хүүлийн дагуу төрийн тэргүүн зөвхөн нэг долоо хоногоор онц байдал тогтоох эрхтэй юм. Онц байдал тогтоох хугацааг сунгах шийдвэрийг парламент сайшаах ёстой. Мурси улс орныхоо байдлыг бурэн хариуцах ёстой гэж сөрөг хүчин узэж байна.
Мали улсын засгийн газрыг дэмжих гэсэн Парисын оролдлого Африк тивийн байдлыг эрс хурцатгах уршигтай болов. Мөргөлдөөн энэ жижиг улсын хилээс халив. Байдал хурцдсаар байна. Францын цэрэг Мали улсад ажиллагаа явууулж эхлэсний дараа Алжирт хүмүүсийг барьцаалж, Эритрейд эргэлт хийхийг оролдож, Судан ба Зимбабвед дотооын санал зерелдеен гаарав. Одоо өөр ямар улсыг хамрах бол?
Хэдэн болзолыг биелүүлвэл 2014 оны еренхийлегчийн сонгуульд оролцож мэднэ гэж «Афганистаны лалын нам» сөрөг зэвсэгт бүлэг үзэж байна. Тус булгийн удирдагч Афганистаны ерөнхий сайд асан Гульбеддин Хекматиар афганистаны Kabul News хүвийн телевизийн сувагт өгсөн ярилцлагдаа энэ тухай мэдэгджээ. Сонгуульд нэр дэвшихгуй. Афганистанаас гадаадын бух цэргийг үг дугуй гаргасан нөхцөлд байгууллагын гишууд сонгуульд оролцож болзошгуй гэж тэрээр мэдээлэв.
Энэ долоо хоногт сайшаасан БНАСАУ-ын эсрэг хоригийг өргөжүүлэх НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг улс даяар хилэгнэн зэвүүцэж байна. АНУ ба түүний холбоотнуудын санаачилгаар баримт бичгийг батласан гэж бух бүс нутгийн оршин суугчид үзэж, америкийн эсрэг уриа лоозон дэвшүүлж байна.
Казахстан Ираны атомын хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийх тохилог нөхцөл боломж дэлхийн хамтын нийгэмлэг ба Иран улсад олгоход бэлэн байна гэж Казахстаны ГХЯ-ны тэргүүн Ерлан Идрисов мэдэгдлээ. Иран улстай сөргөлдөх ажиллагааг гааруулахаас татгалзах цаг болсон гэдэгт өрнөдийн түншүүдийг итгүүлэхийг Казахстаны удирдлага нэг бус удаа оролдсон тухай тэрээр мэдээлэв.Цэргийн атомын хөтөлбөрөөс татгалзах нь ямар давуутайг тэрээр Казахстаны жишээгээр харуулав.
Зүүн Хятадын тэнгисийн маргаантай арлуудын асуудлаар хоёр талын дээд хэмжээний уулзалт хийхэд БНХАУ-ын эрх баригчид бэлэн байгааг японы тал сайшаан дэмжиж байна гэж Япон улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга тэмдэглэв.«Дээд хэмжээний уулзалт ашиг тустай болно» гэж бид үзэж байна гэж Суга хэлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Мали улсад явуулж байгаа францын цэргийн ажиллагааг дэмжээд лалын самуун дэгдээгчидтэй хийх тэмцэлд Франц улсыг дэмжинэ гэж амлав. Обама ерөнхийлөгч Франсуа Олландтой утсаар ярилцаж, «самуун дэгдээгчдэд цохилт өгөх Франц улс болон дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн» гэж Цагаан ордны мэдээлэлд өгүүлжээ.
Оросын Приморье бүс нутгийн нийслэл Владивосток хот АНДБН-ийн улс төрийн төв ахин болж байна. Маргааш энд Ази Номхон далайн парламентын чуулган нээгдэнэ. Энэ бүс нутгийн орнуудын депутатууд ба сенатчид урьд өмнө энэ хотод болсон Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн байгууллагын дээд хэмжээний уулзалтаас гаргасан шийдвэрүүдийг хууль ёсоор батлах юм.
Энэ оны зун НҮБ-ын тусгай комисс Хятад улсаас уламжласан Зүүн Хятадын тэнгисийн усан дорхи эх газрын үргэлжлэлийн гадаад хилийн тухай баримт бичгүүдийг судлаж эхлэнэ. БНХАУ-ын эрх баригчид хилийг хянан үзэхийн төлөө тэмцэж, Бээжин Токиогийн хооронд маргаантай хурц асуудлыг үүсгэсэн Дяоюйдао(Сенкаку) арлуудад хууль ёсоор өнгөлзөж байгаагаа батлах бодолтой байна гэж шинжээчид үзсэн юм.
Өмнө нь
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013