×
Улс төр 2013

Олон улсын шинжээчид Сирээс химийн зэвсгийг зөөвөрлөн гаргах тухай хэлэлцлээ. Орос, АНУ, Хятад, НҮБ, ХЗХБ-ын төлөөлөгчид сирийн төлөөлөгчдийн оролцоотой уулзалт баасан гаригт Москвад болж өнгөрсөн юм

Хятадын өмнөд нутгийн Хэньян хотын ардын төлөөлөгчдийн орон нутгийн Хуралдааны 512 гаруй төлөөлөгчид авилгалын шуугиант хэрэг явдалд холбогдсоноос огцрох өргөдлөө өгчээ

Хэдийгээр 12-р сарын 31 гэхэд улс орноос илүү хортой бодисыг гаргахаар төлөвлөсөн явдал хуваариасаа хоцорч байгаа ч Сирийн химийн зэвсгийг устгах явц дэвшилттэй байна

БНАСАУ-ын засгийн газар шөнийн цагаар Хятадтай хил залгаа дүүргүүдэд эргүүлийнхээ хүчийг нэмэгдүүллээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун улс орны хөгжлийг цэргийн хүчин дээр тулгуурласан «сонгун» чиглэлийг дагаж баримтлахыг баталжээ

Сирийн засгийн газар ХЗХБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт химийн зэвсгийн цэнэггүй зэр зэвсгийг устгах үүрэг даалгавраа биелүүлснээ мэдээллээ гэж байгууллагын нийтлуулсэн мэдээлэлд дурджээ

БНАСАУ-ын засгийн газар БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны цаазлагдсан нагац ах Чан Сон Тхэкийг улс орны үндэсний эдийн засгийг хунд байдалд хүргэсэнд буруутгаж байна

БНХАУ-ын хууль боловсруулах дээд байгууллага болох Бүх хятадын ардын хуралдааны төлөөлөгчид улсын «засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн» лагерийг албан ёсоор цуцалжээ

Хятадын англи хэл дээр гардаг “Глобал таймс” сонин баасан гаригт эрх баригчдаас Японы ерөнхий сайдыг токиогийн Ясукуни хийдэд очсон явдалд хатуу хариу барихыг шаардав

Бүх хятадын ардын улс төрийн зөвлөлийн хорооны дэд тэргүүн Ян Ганыг авилгын хэргээр мөрдөх ажлыг эхлүүлээд байна

Женевт явуулах олон улсын бага хурлын хүрээнд сирийн сөрөг хүчний болон тус улсын эрх баригчдын уулзалтын өмнө тус улсад хүчирхийллийг нэмэгдүүлэх нь сирийн байдлыг цэргийн замаар шийдвэрлэхийн төлөө байр суурь эзлэгчдэд л ашигтай байгаа

АНУ-ын Air Sea Battle бол Хятад,Иран улсуудын бүс нутгийн хил залгаа орнуудын америкийн цэргийн бодлогыг унагах ажиллагаанд хүчтэй сөргөлдөх америкийн цэргийнхний боловсруулсан үр ашигтай бодлого юм гэж Стратеги ба технологийн судалгааны төвийн шинжээч Василий Кашин тэмдэглэв.

Өнөөдөр Японы ерөнхий сайд Синдзо Абэ Хятад, Өмнөд Солонгосын талаас өөрийгөө шүүмжлүүлэх, ноцтой шалтаг гаргажээ. Тэрбээр өнгөрсөн зууны дундуур японы түрэмгийллийг амссан эдгээр улсууд төдийгүй азийн бусад орнуудад японы милитаризмын бэлэг тэмдэг гэж тооцогддог Ясукуни сүмд зочилсон байна.

Японы засгийн газрын байгууллагуудад хятадын үйлдвэрлэлийн япон хэл дээр бичихэд зориулсан программ хангамжийг ашиглахыг тагнуулын сэжиглэлээс болж хориглосон байна.

Умард Солонгосын эрх баригчид өөрийн хилийг бэхжүүлж байгаа төдийгүй тус улсын иргэдийн Хятад руу нэвтрэх урсгалыг таслах үүднээс тийшээ тагнуулын тусгай албаны агентуудыг илгээжээ.

Японы ерөнхий сайд Синдзо Абэ өнөөдөр дайнд амь үрэгдсэн японы цэргүүдийн сүнс амирлаж буй гэж үздэг Токиогийн сүм Ясукунид зочилсон байна.

Орос, АНУ, Хятад, НҮБ-ын төлөөлөгчид Москвад баасан гаригт Сирээс химийн зэвсгийг тээвэрлэх аюулгүй ажиллагааг хангах асуудлыг авч хэлэлцэх юм.

2013 оны сүүл үе Энэтхэгийн далайн Бенгалийн булангийн цэргийн цуврал арга хэмжээнүүдээр алдаршив. Тэдгээрийн дунд “Агни-3” пуужингуудын хөөргөлт болон япон-энэтхэгийн түүхийн анхны цэргийн сургуулилт байгаа юм.

Сирийн асуудлыг зохицуулах олон улсын бага хурал «Женев-2» хуралдахад сар хүрэхгүй хугацаа үлдлээ.

БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ун тус улсын армид “зарлаагүй дайн“ дэгдэж болзошгүй тул өндөр сонор сэрэмжтэй байхыг уриалав.

Орос болон Казахстан улсуудын ерөнхийлөгч Владимир Путин болон Нурсултан Назарбаев нар црэгийн хамтын ажиллагааны тухай гэрээг үзэглэв.

Сөүл болон Бээжин  БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны ахыг бүх албан тушаалаас нь огцруулан, цаазлах хүртэл тоглоом явуулсаар байлаа. Ким Чен Ун өөрийн тоглоомыг явуулж, ингэхдээ бүх хөзөрийг хольж орхисон.

Цөмийн түлш үйлдвэрлэх шинэ завод БНАСАУ-д Йонбений атомын судлалын төвд ажиллаж байна гэж өнөөдөр «Йонхап» мэдээллийн агентлаг Өмнөд Солонгос дахь америкийн Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн салбар -Америк-солонгосын хүрээлэнгийн мэдээллээс иш татан уламжлав.

Афганистан дэд бүтцийн төслүүдэд болон аюулгүй байдлыг хангахад тусламж үзүүлэхийг Орос улсаас хүсч байна. Энэ тухай өнөөдөр Афганистаны Үндэсний Ассамблейн доод танхимын тэргүүн Кабулд ажлын айлчлал хийж байгаа Орос улсын Төрийн думын спикер Сергей Нарышкинтэй уулзахдаа тэмдэглэв.

2010 оны 12-р сарын 24-нд тунисын Сиди-Бузидад өрнөсэн Бен Алийн дэглэмийн эсрэг анхны тэмцэл хөдөлгөөн «арабын хавар» гэнчийн эхлэл тавьсан юм.

Өнөөдөр Улсын думын тэргүүн Сергей Нарышкин аджлын айлчлал хийхээр Афганистанд хүрэлцэн очив.

2014 онд олон улсын олонхи асуудлын шийдвэр АНУ ОХУ-ын хоорондын хамтын ажиллагаанаас шалтгаална гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга, Ерөнхийлөгч Барак Обамагийн гадаад улс төрийн зөвлөх, хэлэх үгий нь бичигч Бен Родс мэдэгдэв.

БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын дэд сайд Ли Дуншэн “сахилгын хуулийг хүчтэй зөрчсөн хэрэгт” сэжиглэгдэж байна

Нью-Йорк дахь Энэтхэгийн дэд консул Девияни Кобрагадег санамсаргүй баривчилж, улмаар хорисон нь эхнээсээ эцсээ хүртэл хачирхалтай харагдаж байна

Сирийн Хомсын мужид халдлага гарсны улмаас 20 гаруй хүн амь эрсэджээ. Тэдгээрийн дунд таван хүүхэд байжээ. Хэдэн арван хүмүүс эмнэлэгт хүргэгджээ

АНУ-ын ҮАБА-ийн агент асан Эдвард Сноуден бразилийн Globo телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа Орос улсад “эрх чөлөөтэй амьдарч, даяаршлын чухал мэтгэлцээнүүдэд оролцох боломж олгосонд талархав”

Хэдэн долоо хоногийн өмнө зогсоосон израилийн болон палестины иргэдийн хоёр талын шууд яриа хэлцэлүүд одооноос Вашингтоны зуучилсны дүнд үргэлжилж байна

АНУ НАТО болон Афганистаны хооронд 2014 оноос хойшхи тус улсад байх эвслийн хүчний цэргийн статусын тухай гэрээг бэлтгэх тухай асуудлаар яриа хэлэлцээрийг эхлүүлж байгааг сайшаан дэмжиж байна.

Ираны ГХЯ-ны дэд тэргүүн Аббас Аракчи мэдэгдэхдээ, ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар явуулж байгаа Женевын шинжээчдийн түвшингийн техникийн яриа хэлэлцээр женевын тохиролцоонуудын биелэлтийн тухай асуудлыг ням гаригт үргэлжлэн хэлэлцэх болно гэжээ.

БНАСАУ-ын зуун эрэг хавьд Пунгери талбарын шинэ хонгилыг барихад бас хэдэн сарын хугацаа шаардагдах бололтой

Үндэсний аюулгуй байдлын агентлагийн электрон хэрэгслээр мөрдөх хөтөлбөрийг хянан үзэж мэднэ

Ливаны цэрэгжүүлсэн «Хезболла» шийт хөдөлгөөний дайчид Сириэс гарч явахгүй гэж өчигдөр хөдөлгөөний удирдагч Хасан Насралла мэдэгдлээ

Башар Асадын хүчний ялалт Сири Улсын хувьд боломжийн шилдэг хувилбар болно гэсэн санал өрнөдэд зонхилж байна

ОХУ, АНУ хоёр сирийн зохицуулалтыг авч үзэж хэлэлцэх олон улсын бага хурлыг (Женева-2) бэлтгэх асуудлаар НҮБ-ын төлөөлөгчидтэй хийсэн зөвлөлдөөн дээр Иран Улсыг бага хуралд оролцуулах талаар зөвшилцэж чадсангүй

Шувтарч байгаа энэ онд АНДБН-ийн байдал хурцдав.Умард Солонгосын пуужингийн хөөргөлт, цөмийн туршилт болон маргаан үүсгэсэн арлуудын агаарын уудам, усан бүст цөмрөн орсон явдал АНДБН-ийн аюулгүй байдлын системийг үр бүтээлтэй болгох нь чухлыг мэдрүүлэв.

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2013
30
31