×
Улс төр 30 Арванхоёрдугаар сарын 2012
Иран улсын эсрэг ажиллагаанд Баку нутаг дэвсгэрээ ашиглуулахгүй. Азербайжан улсын ГХЯ-ны тэргүүн Эльмар Мамедъяров өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа ингэж мэдэгдлээ. Иран улсын эсрэг байлдааны ажиллагаа явуулахад Азербайжан улсын нутаг дэвсгэрийг ашиглана гэсэн ямарч үндэслэлгүй мэдээлэл гадаадын ХМХ-үүдэд байнга гарч байна гэж Мамедъяров тэмдэглэсэн байна.
Сирийн мөргөлдөөнийг зохицуулахад учирч байгаа гол саад тотгор бол дайсагнасан талуудын эвлэршгүй байдал гэж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров НҮБ болон АОЛ-ийн сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Лахдар Брахимитэй Москвад хийсэн хэлэлцээрийнхээ дүнгээр мэдэгдлээ. Сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах бүртээ л тус улсын нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ба сөргөлдөөн хурцдаж байна гэж мэдэгдсээр байна.
Тус улсын баруун хойд нутагт өнгөрсөн пүрэв гаригт талибуудын хулгайлсан цэргийн албан хаагчдын цогцсыг Пакистан улсад олсон байна гэж орон нутгийн ХМХ-үүд өнөөдөр мэдээлсэн байна. Буудаж амь насы нь хороосон 21 хүний цогцсыг Пешавар хотоос хэдхэн километрийн зайтай газраас олсон байна. Тэдний гары нь хүлээстэй чигээр нь буудан алжээ.
Башар Асадын эсрэг тэмцэж байгаа сирийн сөрөг хүчнийг Египет улс бүрэн дэмжиж байна гэж тус улсын ерөнхийлөгч Мухаммед Мурси мэдэгдлээ. Сири улсын ирээдүйд ерөнхийлөгч Асадын эрх баригч дэглэмд зай байхгүй гэж парламентын дээд танхимын депутатуудын өмнө бямба гаригт үг хэлэхдээ ерөнхийлөгч Мурси мэдэгдсэн байна.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012