×
Улс төр 27 Арванхоёрдугаар сарын 2012
Орос улс Красноярск, Алтай хязгааруудад шинэ радиолокацын станцууд барьж эхлэнэ гэж БХ-ын дэд сайд Олег Остапенко мэдээлэв. Түүний хэлснээр шинэ станц Орос даяар түүний дотор Енисейск, Барнаул хотуудад барих юм. Радиолокацын станц бол пуужингийн дайралтыг урьдчилан мэдээлэх системийн гол хэсэг юм. Үүний өмнө Орос улс Азербайжаны нутаг дэвсгэрт байгаа Габалины радиолокацын станцыг түрээслэх асуудлаар тус улстай тохиролцож чадаагүй.
Сирид химийн зэвсэг хэрэглэх тухай мэдээлэл нь сирийн мөргөлдөөнд гадаадынхныг оролцуулахаар санаархсан өдөөн хатгалга гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдэв. Дипломатын үзэж байгаагаар, ийм маягийн өдөөн хатгалгын зорилго нь сирийн иргэдийн болон тус улсад байгаа гадаадынхны дунд эмх замбараагүй байдал дэгдээхэд оршиж байна.
Египетийн шинэ Үндсэн хууль хууль ёсны биш. Иймээс дөрвөн жилийн дараа хүчингүй болно гэж Египетийн сөрөг «Дустур» либерал намын төлөөлөгч Ясир Хавари британийн «Индепендент» сонинд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Египетийн оршин суугчдын 33 хувь нь Үндсэн хуулийг сайшаасан бүх нийтийн санал хураалтад оролцсон. Иймээс Үндсэн хууль хууль ёсны биш гэж тэрээр хэллээ.
«Үйл ажиллагааны хэсгийн» Женевийн албан мэдээ Сири улсад гарсан хямралыг зохицуулахад шаардлагатай бүх саналыг агуулж байна гэж өнөөдөр Дамаскад НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Дамаскад ирж «ямар нэг америк-оросын төлөвлөгөөг» ахиулах гээгүй. Тийм төлөвлөгөө үгүй гэж тэрээр онцлов.
Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби тэргүүтэй арабын орнуудын ГХ-ийн сайд нарын төлөөлөгчид ойрын бямба гаригт Рамаллахад хүрэлцэн очих тухай Арабын орнуудын холбооны төлөөлөгч мэдээлэв.Арабын орнуудын төлөөлөгчид янз бүрийн асуудлыг авч үзэж хэлэлцэнэ. Израиль улс сар дутмын төлбөр төлөхөөс татгалзсан нөхцөлд Палестины үндэсний засаг захиргаанд санхүүгийн тусламж үзүүлэх нь гол асуудал болно.
«Пэтриот» зенит-пуужингийн хоёр цогцолборыг Сири улстай хил залгаа түркийн өмнөд Газиантеп хот орчимд байрлуулна. Америкийн радар сирийн Алеппо хот дээрх объектийг илрүүлж мэднэ. Өөр дөрвөн пуужингийн цогцолбрыг 2-р сарын нэгэн гэхэд сирийн хилээс 70 км зайтай байрлуулахаар төлөвлөжээ. Газрын Дундад тэнгисийн зүүн хэсэг дээр ажиглах ажиллагаа явуулахын тулд ийм цогцолбор Адан хотод бас байрлуулах юм.
Сири улсын ГХ-ийн дэд сайд Фейсал Миклад тэргүүтэй засгийн газрын төлөөлөгчид өнөөдөр Москвад хэлэлцээ хийнэ. Женевэд «Үйл ажиллагааны хэсгийн» уулзалтын тохиролцоог үндэслэх НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахимын санаачлага анхаарлын төвд байх болно. Бахрими өнөөгийн засаг ба сөрөг хүчинд тохиромжтой зүтгэлтнүүдээс шилжилтийн засгийн газрыг эмхлэн байгуулахыг санаачилжээ.
Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси засгийн газрын бүрэлдэхүүнд халаа сэлгэлгэ хийхийг ерөнхий сайд Хишам Кандилд даалгав. Өчигдөр төрийн тэргүүн шинэ Үндсэн хууль хучин төгөлдөр болсонтой холбогдуулан улс үндэстэндээ хандан энэ тухай мэдэгдлээ. Түүнчлэн лхагва гаригаас Египетэд хууль тогтоох засаг парламентын дээд танхим-Зөвлөлдөх зөвлөлд шилжсэн тухай тэрээр зарлан мэдээлэв.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012