×
Улс төр 25 Арванхоёрдугаар сарын 2012
Египетийн «Лалын ахан дүүс» нөлөө бүхий хөдөлгөөн Сири улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцож үл болохыг мэдэгдээд байдлын ийм даамжрал «тун аюултай хор уршигтай болж мэдэхийг» анхааруулав. Лалын хөдөлгөөнөөс өнөөдөр тараасан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ.
Египетийн шинэ Үндсэн хуулийн асуудлаархи санал хураалтын албан ёсны дүнг өнөөдөр орон нутгийн цагаар 19 цагт (москвагийн цагаар 21 цаг) зарлана гэж өчигдөр орой Египетийн сонгуулийн комиссын тэргүүн Самир Абу аль-Мукаты сэтгүүлчдэд мэдэгдлээ. Түүний хэлснээр сонгуулийн комисс олон нийтийн болон хүмүүнлэгийн янз бүрийн байгууллага ба ажиглагчдаас ирүүлсэн гомдол, давж заалдсан мэдүүлгийг авч үзэж дууссан юм.
Хятад улс нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой арван орны нэг болов.БНАСАУ сансрын гүрэн улсуудын клубд нэгдэв. Азийн улс- Хятад 5 дахь ангилалын сөнөөгч онгоцыг анх удаа зохион бүтээж туршив. Эдгээр нь 12 жилд нэг удаа болдог энэ луу жилийн бэлгэ тэмдэг, шувтарч байгаа оны гол үйл явдал болжээ. Сансар, тэнгэр, тэнгис далайд гарсан ахиц дэвшилд нэг утгаар хандахгүй байна.
Сирийн сөрөг хүчин улс орны өнөөгийн удирдагч Башар Асад 2014 оны ерөнхийлөгчийн сонгууль хүртэл засгийн эрхэнд байх тухай хямралыг зохицуулах бүх төслийг няцааж байна гэж Сирийн сөрөг ба хувьсгалт хүчний Үндэсний эвслийн удирдагч шейх Ахмед Муаз аль-Хатыб «Аль-Жазира» телевизэд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв.
БНСолонгос Улсын шинэ ерөнхийлөгч юуны түрүүнд эдийн засаг, нийгмийн зорилтыг биелүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, БНАСАУ-тай харилцааг хэвийн болгох асуудлыг хойшлуулвал зохино хэмээн өмнөд солонгосын олонхи сонгогч үзэж байгаа бололтой. Ерөнхийлөгчээр сонгогдсон Пак Кын Хе бас тэгж үзэж байгаа бол Солонгосын хойгт ноцтой асуудал тулгарна гэж Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын судлалын хүрээлэнгийн ажилтан Андрей Иванов үзэж байна.
Японы эргийн харуул Зүүн Хятадын тэнгист Сенкаку арлуудын эргэн тойрны усан бүсийг хамгаалах тэнгэсийн тусгай отрядыг байгуулж байна. Япон улс эдгээр арлыг тойрсон нутаг дэвсгэрийн асуудлаар БНХАУ-тай маргалдаж байна. Эдгээр арлыг Хятад Дяоюйдао хэмээн нэрлэж, өөрий нь нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үзэж байна. Японы тусгай отряд мөн бүст үргэлж цөмрөн орж байгаа БНХАУ-ын эргүүлийн хөлөг онгоцуудыг сөрөн зогсох ёстой.
Хомс хотод сирийн цэргийнхэн сөрөг хүчний эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлэл бол өдөөн хатгасан хэрэг юм гэж Сири улсаас Москвад суугаа элчин сайд Рияд Хаддад үзэж байна. Тэрээр «Интерфакс» агентлагад ярилцлага өгөхдөө ийм мэдээлэл Сири улсын дотоодын хэрэгт гаднаас оролцох шалтаг бий болгоход чиглэгдсэн гэлээ. Харин Орос, Хятад улсууд байдлыг ийнхүү даамжруулахаас сэрэмжлэнэ гэж элчин сайд тэмдэглэв.
БНАСАУ-ын тив хоорондын баллистик пуужин зохион бүтээх ажил нь нэлээд урагш ахисан боловч одоогоор цөмийн цэнэгий нь бүтээж чадахгүй байна гэж Өмнөд Солонгосын засгийн газраас санхүүжүүлж байгаа Солонгосын батлан хамгаалахын судлалын хүрээлэнгийн ажилтан японы «Никкеи» сонинд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Пхеньян тусгал нь 6,7 км-ээс хэтрэхгүй баллистик пуужинтай гэж урьд үзэж байсан.
Сирид гарсан хүмүүнлэгийн хямралыг хэлэлцэх олон улсын бага хурлыг хүлээж авахад бэлэн байна гэж Кувейтын эрх баригчид зарлан мэдээлэв. Ийм бага хурлыг зарлан хуралдуулах нь зайлшгүй чухал гэж урьд НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн хэлсэн билээ. НҮБ-ын дүгнэснээр эдүгээ Сири улсын бараг 2,5 сая оршин суугчад хүмүүнлэгийн тусламж шаардагдаж байна.
Япон дахь америкийн цэргийн баазуудын асуудлыг сайн мэдэх АНУ-ын талаархи мэргэжилтэн, парламентын депутат Фумио Кисида Японы ГХЯ-ны шинэ тэргүүн болно. Орон нуттгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар бүх нийтийн сонгуульд тэргүүлсэн Либерал-ардчилсан намын тэргүүн Сизо Абэ ийм шийдвэр гаргажээ. Өнөөдөр парламент Абэг улс орныхоо ерөнхий сайдаар сонгоно. Одоо тэрээр ирээдүйн засгийн газраа эмхлэн байгуулж дуусч байна.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012