×
Улс төр 24 Арванхоёрдугаар сарын 2012
Умард-Солонгосын ЦТАК агентлагийн даваа гаригт уламжилснаар, Ким Чен Ирын нэрэмжит олон улсын шагналыг бий болгожээ. Энэхүү шагналыг “дэлхий
  Египтийн сөрөг хүчний бүтцүүд исламын эрх баригчдын эсрэг “Үндэсний авралын фронт” дээр суурилан нэгдсэн нам байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай ням гаригт сөрөг хүчнийхний төлөөлөгчид сэтгүүлчдэд мэдэгдлээ. “Фронт нь нэгдмэл хүч бөгөөд хамтарсан тэмцэл явуулахын төлөө бүгдийг нэгтгэх болно ” гэж Египтийн Социал-ардчилсан намын тэргүүн Мохаммед Гхар мэдэгдэв.
Байнгын гишүүдийн тоог нэмэгдүүлэх замаар НҮБ-ын АЗ-ийг өргөжүүлэхийг ОУ дэмжиж байна. ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өнөөдөр ингэж мэдэгдлээ. Шинэ байнгын гишүүнээр Энэтхэг, Бразил улсуудыг элсүүлж болох юм гэж тэр үзэж байна. АЗ-ийн шинэчлэл бол маш эмзэг асуудал юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд харилцан тохиролцоонд хүрэх шаардлагатай. НҮБ-ыг шинэчлэн өөрчлөх асуудал бараг л байгуулагдсан 1945 оноос л яригдсан юм.
Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Орос болон Энэтхэг улсуудын хооронд хоёр талын хамтын ажиллагааны тухай нилээд хэдэн баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Тухайлбал, Орос улсын шууд хөрөнгө оруулалтын сан болон Энэтхэгийн банкны хооронд шууд хөрөнгө оруулалтаар дэмжлэг үзүүлэх тухай харилцан ойголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.Энд нэг тэрбум доллар хүртэл хамтарсан хөрөнгө орууллатын тухай яригдаж байна.
ШХАБ-ын хүрээнд хамтран ажиллах нь ОУ-ын хувьд гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсан, байх ч болно. Ерөнхийлөгчийн ШХАБ-ын хэрэг эрхэлсэн тусгай төлөөлөгч Кирилл Барскийн “ОДХ” радиод зориулан бичсэн өгүүлэлд ингэж өгүүлсэн байна. Энэ байгууллагатай хамтран ажиллах дэлхий дахины “сонирхол” өсөж байгааг Барский өнгөрч буй оны гол онцлог гэж нэрэллээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Энэтхэг улсад хийж байгаа албан ёсны айлчлал орос-энэтхэгийн харилцааг хөгжүүлнэ гэдэгт найдаж байна. Энэ тухай тэр өнөөдөр Делид тус улсын ерөнхий сайд Манмохан Сингхтэй хийсэн яриа хэлэлцээрийн явцад мэдэгдэв.
АНУ-ын конгрессоор сайшаагдсан 2013 оны үндэсний батлан хамгаалалтын тухай хуулинд Дяоюйдао /Сэнкаку/арлуудын тухай болон Тайваны заалтуудыг оруулах болсныг Хятад улс эрс эсэргүүцэв. Энэ тухай БНХАУ- ын ГХЯ -ны тэргүүн Хуа Чуньин мэдэгдэв.
АНУ-ын ПДХ системийг дэлгэрүүлэх ажлын хүрээнд сири-түркийн хил дээр пуужингийн эсрэг “Пэтриот” цогцолборуудыг байрлуулсан байж магадгүй юм гэж Москва үзэж байна.
Сирийн одоогийн засгийн газар химийн зэвсгийг ашиглавал энэ нь амиа егүүтгэж байна гэж ойлгогдох болно гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров үзэж байна. Тэрээр оросын “Russia Today” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа Сирид химийн зэвсгийг хэрэглэнэ гэдэгт итгэхгүй байна гэв.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх болон Энэтхэгийн үндэсний конгрессийн удирдагч  Сони Ганди нартай уулзахаар төлөвлөөд байна. Түүнчлэн Путин энэтхэгийн сөрөг хүчний удирдагч Сушма Сварадж болон ерөнхийлөгч Прахаб Мукерджи нартай уулзалт хийнэ.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012