×
Улс төр 23 Арванхоёрдугаар сарын 2012
НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими ойрын өдрүүдэд Сири улсад очиж, ерөнхийлөгч Башар Асад болон сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзана. АОЛ-ийн эх сурвалжаас иш татан Рейтер агентлаг ингэж мэдээлсэн байна. Логистикийн асуудал болон аюулгүй байдлын үүднээс тусгай төлөөлөгчийн айлчлалын товыг зарлаагүй байна гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Сирид хулгайлагдсан украины сэтгүүлч эмэгтэй Анхар Кочневаг цаазлах хугацааг сирийн дайнчид 12-р сарын 26 хүртэл хойшлуулсан байна гэж украины ХМХ-үүд мэдээлсэн байна. Түүнийг суллахын тулд 50 сая доллар нэхэж байгаа гэдгээ сирийн дайнчид баталсан байна. Харин үүнээс өмнө тэд асуудал мөнгөнд байгаа юм биш гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байсан юм.
Афганистанаас НАТО-гийн цэргийг гаргах хор уршиг ба хил дамжсан сорилт дуудлагатай тэмцэх цэргийн бүрдэл хэсгийг бэхжүүлэх арга зам зэрэг асуудал ХАБГБ-ын дээд хэмжээний уулзалтын үндсэн сэдэв байлаа. Энэ дээд хэмжээний уулзалт Москвад 12-р сарын 19-нд Орос, Армен, Белорусс, Казахстан, Киргиз, Тажикистан улсуудын ерөнхийлөгчдийн оролцоотойгоор болсон юм.
Тогтонги нөхцөл байдал бол улс орны цаашдын хөгжлийн нэн чухал болзол мөн гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. 12-р сарын 20-нд Москвад тэрээр Оросын бүх бүс нутгийн 1000 гаруй сэтгүүлч оролцсон хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдлээ.
12-р сарын 12-нд хөөргөсөн пуужингийн зарим хэлтэрхийг Сөүл судалсны дараа БНАСАУ 600 кг жинтэй цэнэгт хошууг 10 мянган километрт хүргэж чадна гэж үзэж байна. Өнөөдөр энэ тухай Өмнөд Солонгос улсын БХЯ-ны төлөөлөгч сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. Умард Солонгос улсын хөөргөсөн пуужингийн эхний шатны үлэгдлийг судалсны үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрсэн байна.
Шинэ үндсэн хуулиар явуулсан Бүх ард түмний санал хураалтад оролцсон египетчүүдийн 60 гаруй хувь нь үндсэн хуулиа дэмжсэн байна. Бүх нийтийн санал хураалтын урьдчилсан дүнгээс иш татан ОНХМХ-үүд өнөөдөр ингэж мэдээлжээ. “Улс үндэстнээ аврах фронт” египетийн гол сөрөг намын төлөөлөгч, Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын ихэнх нь шинэ үндсэн хуулийг дэмжсэн гэдгийг хүлээн зөвшөөрлөө.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012