×
Улс төр 22 Арванхоёрдугаар сарын 2012
БНХАУ-тай харилцааг сайжруулахыг хичээнэ гэж удахгүй Япон улсын ерөнхий сайд болох Либерал-ардчилсан намын тэргүүн Синзо Абэ мэдэгдэв. «Стратегийн нийтийн ашиг сонирхолыг үндэслэсэн хоёр улсад ашигтай харилцааг сэргээн хөгжүүлэх бодолтой байна» гэж өнөөдөр тэрээр сэтгүүлчидтэй уулзаж мэдэгдсэн байна. «Токиогийн хувьд Япон Хятадын хоорондын харилцаа хамгийн чухал хоёр талын харилцааны нэг юм» гэж тэрээр нэмж хэлэв.
АНУ-ын Сенат батлан хамгаалах салбарын 2013 оны төсвийн тухай хуулийн төслийг сайшаасан гэж өнөөдөр америкийн «Нью Йорк таймс» сонин мэдээлэв.АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурсны дараа хууль хучин төгөлдөр болно. Хуулийн дагуу Пентагоны гол төсөв 527,5 тэрбум доллар болно. Бас 88,5 тэрбум долларыг америкийн цэргийнхний гадаадад тухайлбал Афганистан улсад явуулах ажиллагаанд зарцуулна.
Улсын думын намрын чуулган болон шинэ бүрэлдэхүүнээр ажилласан анхны жил дууслаа. Шувтарч байгаа энэ онд Оросын парламентын доод танхим улс төрийн шинэчлэлийн уриан дор ажиллаа. Улсын думын дарга Сергей Нарышкин үйл ажиллагааг дүгнэн хэлэхдээ «Намын тухай хуулийн шинэ хэм хэмжээг түргэн хэрэгжүүлснээр 2013 онд биш одоо 48 намыг бүртгээд байна.
ШХАБ-ын хүрээнд хамтран ажиллах нь Орос улсын хувьд гадаад улс төрийн бодлогын нэн чухал урьтлал байсан, байсаар ч байна гэж ерөнхийлөгчийн ШХАБ-ын хэрэг эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кирилл Барский өчигдөр «Оросын дуу хоолой» радиогийн сайтад нийтлүүлсэн өгүүллэгдээ мэдэгдэв.
Өнөөдөр Египетийн иргэд бүх нийтийн санал хураалтын 2 дахь үеийн хүрээнд Египетийн шинэ Үндсэн хуулийн төсөлд санал өгөх юм. 12-р сарын 15-нд египетийн томоохон арван муж,түүний дотор Каир, Александрия хоёр том  хотын оршин суугчид саналаа өгсөн юм. Өнөөдөр Египетийн үлдсэн 19 мужийн оршин суугчид санал хураалтад оролцоно.
НҮБ-ын АЗ Өмнөд Суданд оросын нисдэг тэргийг сөнөөснийг буруушаагаад буруутнуудыг хариуцлагад татахыг шаардсан тухай өнөөдөр АЗ-ийн дарга Мухаммед Лулички сэтгүүлчдэд мэдэгдэв. Энэ будлиан бүс нутагт НҮБ-ын үйл ажиллагааг хүндрүүлж байна гэж тэрээр онцлов. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Өмнөд Суданы армийн ажиллагааг бас буруушаагаад, хэрэг явдлыг мөрдөн байцааж, хойшид ийм явуулгаас сэрэмжлэхийг шаардав.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012