×
Улс төр 21 Арванхоёрдугаар сарын 2012
АНУ, Өмнөд Солонгосын шинжээчид хиймэл дагуулын авсан гэрэл зургуудад дүн шинжилгээ хийгээд Йонбен дэх ураныг баяжуулах үйлдвэрээс гадна ийм өөр үйллдвэрүүд БНАСАУ-д байгааг мэдэгджээ. Өнөөдөр Киодо агентлаг Өмнөд Солонгосын БХЯ-ны төлөөлөгчийн мэдээг үндэслэн энэ тухай уламжлав. Өмнөд Солонгосын БХЯ-ны мэдээлснээр БНАСАУ хэрэглэсэн түлшийг дөрвөн удаа ахин боловсрулаад бараг 40 кг зэвсгийн плутонийтой болсон байна.
Өнөөдөр Японы эрх баригч Либерал-ардчилсан нам «Такэсима арлуудын өдрийг» зохион явуулахгүй шийдвэр гаргав. Солонгосоор эдгээр арлыг Токто гэдэг. Урьд Сөүл ийм өдрийг эрс эсэргүүцсэн билээ. Үүний өмнө 2-р сарын 22-нд зохион явуулж байсан ийм өдөр Өмнөд Солонгосын хяналтад байгаа арлуудад Токио өнгөлзөж байгааг батлах байсан.
Төрийн дум өнөөдөр оросын хүүхдүүдийг АНУ-ын иргэдэд үрчлүүлэхийг хориглосон хуулийн төслийг гурав дахь удаагаа эцэслэн хэлэлцэж баталлаа. Уг баримт бичгийг 420 депутат дэмжиж, долоон хүн эрсэг санал өгсөн гэж РИА Новости уламжлав. 12-р сарын 26-ны өдөр Холбооны зөвлөл хуулийн төслийг хэлэлцэнэ.
БНАСАУ-ын албан ёсны удирдлага эрх баригч «Сэнури» намын төлөөлөгч Пак Кын Хе Өмнөд Солоногосын ерөнхийлөгчээр сонгогдсныг дэлгэрэнгүй тайлбарлаагүй гэж өмнөд солонгосын ажиглагчид тэмдэглэв. Сонгуулийн дүнг зарласны маргааш нь ЦТАК агентлаг сонгууль болсон тухай мэдээлсэн ч үр дүнгий нь тайлбарлаагүй, тэргүүлэгчийг нэрээр нь дурдаагүй байна.
Япон, Өмнөд Солонгост засаг бараг нэг зэрэг солигдсон явдал эдгээр хоёр улсын гадаад бодлогод нааштай нөлөөлж байна. Өнөөдөр Японы Либерал-ардчилсан нам «Такэсима арлуудын өдрийг» зохион явуулахгүй шийдвэр гаргасан тухай зарлан мэдээлэв. Энэ нь Япон улс нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар үг яриагаа зөлрүүлж, Өмнөд Солонгостой харилцааг сайжруулах замыг эрэж байгааг тусган харуулав.
Владимир Путины хэвлэлийн бага хурал Орос улсад төдийгүй хилийн чанадад маш их анхаарал татаж байна. Дэлхий дахины шинжээчид оросын төрийн тэргүүний үгийг анхааралтай сонсож байв. Тэд үзэхдээ, гадаад орнуудын ерөнхийлөгчдөөс хэвлэлийнхэнтэй хэдэн цагийн турш, өргөн цар хүрээтэй асуудлуудаар ингэж ярих хүн тэр бүр байхгуй гэжээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр нацизмын баатруудыг өргөмжлөхийг буруушаасан тогтоолоор санал хураахад АНУ эсрэг санал өгсөнд ОХУ харамсаж байна. ОХУ-ын ГХЯ-ны баасан гаригийн мэдэгдэлд, энэ нь аймшигт дайнд тэмцэж алтан амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг доромжилсон үйлдэл гэж үзэж байна.
Өнөөдөр Хятадын эргүүлийн гурван хөлөг онгоц Зүүн Хятадын тэнгисийн Япон улстай маргаан үүсгэсэн Сенкаку (Дяоюйдао) арлуудад нэг зэрэг ойртсон тухай японы эргийн харуул мэдээлэв. Эдгээр хөлөг онгоц Кубазима арлын ойролцоо харагдав. Энэ нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Японд парламентын сонгууль явагдснаас хойшхи ийм анхны тохиолдол юм.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын талаархи Жексон-Вэникын засварын үйл ажиллагааг зогсоох тухай албан ёсоор зарлан мэдээлсэн захирамжад гарын үсэг зурав. «Орос улстай худалдааны хэвийн харилцаа тогтоох нь Дэлхийн худалдааны байгууллагаас олгох давуу талыг ашиглах боломжтой болгоно» гэж Цагаан ордноос тараасан баримт бичигт өгүүлжээ.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012