×
Улс төр 20 Арванхоёрдугаар сарын 2012
Орос улс АНУ-ын дайсан биш. АНУ-ыг Орос усын дайсан хэмээн үзэхгүй байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. «Бид бие биеийнхээ дайсан биш» гэж АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон тухайн үед хэлснийг тэрээр Москвад хэвлэлийн бага хурал дээр дурдав. «Би бас тэгж үзэж байна» гэж Путин хэллээ.
Орос улс Сирийн Асадын дэглэмийн хувь тавиланд бус, тус улсын цаашдын ирээдүйд түгшиж байна. Энэ тухай Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин уламжлалт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.“Бид Асадын дэглэмд санаа тавихгүй, гагцхүү Сирийн цаашдын хувь заяанд түгшиж байна” гэж тэр цохон тэмдэглэв. Путины ярьснаар, Орос улсыг “Сири улсын цаашдын ирээдүй “түгшээж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Японы шинэ эрх баригчид Орос улстай найрамдах гэрээ байгуулахыг эрмэлзэж байгаа нь маш чухал гээд оновчтой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Өнөөдөр Москвад тэрээр хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдлээ. «Нутаг дэвсгэрийн асуудлын тухайд гэвэл японы эрх баригчидтай оновчтой яриа хэлэлцээ хийхэд их найдаж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Японы шинэ эрх баригчид Орос улстай найрамдах гэрээ байгуулахыг эрмэлзэж байгаа нь маш чухал гээд оновчтой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Өнөөдөр Москвад тэрээр том хэвлэлийн бага хурал дээрээ энэ тухай мэдэгджээ. Нутаг дэвсгэрийн асуудлаар японы удирдлагатай оновчтой яриа хэлэлцээ хийхэд Орос улс найдаж байна гэж ерөнхийлөгч тэмдэглэн хэлэв.
Орос улс Хятадын төрийн загварыг давтах гээгүй. Гэвч хөгжилд тогтонги байдал зайлшгүй чухал гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Москвад жил дутмын том хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгдэв. Хятадын улс төр, нийгмийн байдал тогтонги байгаа учраас гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулж байна гэж тэрээр дурдав.
Эрүүгийн хэргийг сөрөн зогсох асуудал олон улсын форум, дээд хэмжээний уулзалтын сэдэв олонтаа болж байна. Өчигдөр «Оросын дуу хоолой» радиогийн зочид ээлжит «Дипломат клубын» хуралдааны хүрээнд Афганистанд мансууруулах бодистой тэмцэх, энгийн номхон ард иргэдийг террорын аюулаас хамгаалах, далайн дээрмийг эсэргүүцэх зэрэг асуудлыг авч үзэж хэлэлцэв.
Магнитскийн хууль бол Орос улсын талаархи найрсаг бус арга хэмжээ гэж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж байгаа ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Түүний хэлснээр оросын банкуудад данстай, улс орондоо ул хөдлөх хөрөнгөтэй байх ёстой оросын түшмэдэд биш, зөвлөлтийн эсрэг хуулийг Оросын эсрэг хуулиар сольсонд хэргийн учир оршино.
Путин 2012 оны Орос улсын эдийн засгийн өсөлтөнд сэтгэл ханамжтай байна. Энэ тухай тэр өнөөдөр Москвад эхэлсэн жил тутмын хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ, 2012 оны 1-10 сарын ДНБ-ний өсөлт 3,7 % өссөн гэв. Түүний ярьснаар, энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулбал, ялимгүй бага /тэр үед 4,3 %/ юм.
ХАБГБ-ын болон ШХАБ-ын Афганистаны мансууруулах бодисын үйлдвэрлэлтэй хийх тэмцэлд урьдын адил НАТО-той хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэ тухай НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин төв азийн энэ улсын байдалд зориулагдсан АЗ-ийн хуралдаан дээр мэдэгдэв.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдсон  Пан Кын Хед баяр хүргэв. Путин тэмдэглэхдээ, орос-солонгосын хоёр талын харилцаа амжилттай хөгжиж байгааг батлахын хамт Пан Кын Хетэй цаашид төрөл бүрийн салбарт хамтын ажиллагааг идэвхитэй нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Өнөөдөр Москвад Орос улсын ерөнхийлөгчийн жил бүрийн ээлжит хэвлэлийн бага хурал болно. Уг хуралд гадаад, дотоодын 1200 хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцоно. Ерөнхийлөгч Владимир Путины хувьд энэ удаагийн сэтгүүлчидтнй хийж байгаа арга хэмжээ нь наймдахь нь юм. Хэвлэлийн бага хурлыг холбооны телевизийн сувгуудаар болон радиостанцуудаар шууд нэвтрүүлнэ. Хурал москвагийн цагаар өдрийн 12:00 эхлэнэ.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012