×
Улс төр 18 Арванхоёрдугаар сарын 2012
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 12-р сарын 20-нд москвагийн цагаар 12 цагт хэвлэлийн бага хурал хийлгэж эхлэнэ. «Оросын дуу хоолой» радиогийн сайт бага хурлын явцыг дэлгэрэнгүй тайлбарлана. Путины хийлгэх хэвлэлийн бага хуралд урьд өмнө үзэгдээгүй олон оросын 1040, гадаадын 186 сурвалжлагч оролцоно.
Ням гаригт бoх нийтийн сонгуулийн дoнгээр тэргooлсэн Японы Либерал-ардчилсан нам болон тfвийг сахих (центрист) Шинэ Комэйто нам эвслийг байгуулахаар тохиролцов.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины 12-р сарын 24-нд Делид хийх айлчлалын явцад хоёр талын харилцааны чухал хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурна гэдэгт Энэтхэгийн эрх баригчид найдаж байна гэж Энэтхэгийн ГХЯ-ны сайтад өгүүлжээ. Орос,Энэтхэгийн удирдагчдын 13 дахь дээд хэмжээний уулзалтаар хоёр талын харилцааны асуудлыг авч үзэж, ирэх оны хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг батлана.
Сирид оросын хоёр, италийн нэгэн иргэнийг барьцаалсан этгээдүүд тэднийг суллахад мөнгө төлөхийг шаардаж байна. Эдгээр гурван иргэн ган хайлуулах үйлдвэрт ажиллаж байсан. Ган хайлуулах компанийн утсаар ярьж, дээрх болзол тавьжээ. Москва барьцаалагсдыг суллах асуудал дээр ажиллаж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Сири болон байдалд нөлөөлж мэдэх бусад улсаас зохих алхам хийж байна гэж сайд онцлов.
Японы парламентын сонгуульд тэргүүлсэн Либерал-ардчилсан намын удирдагч Синзо Абэ бүс нутаг дахь Хятад улсын геополитикийн гол өрсөлдөгч - АНУ-тай цэргийн эвслээ бэхжүүлэх бодолтой байна. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматой утсаар ярьж, энэ тухай мэдэгдэв. Зүүн Хятадын тэнгисийн маргаантай арлуудын асуудлаар Хятад улстай хэлэлцээ огт хийхгүй гэсэн Японы удирдагчийн мэдэгдэл Азид үр нөлөөний хүрээний төлөө тэмцэл эрс хурцдахыг дохиолон харуулав.
БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах асуудал дээр Хятад болон АНУ-ын байр суурь хүчтэй зөрөлдөв. Үүний улмаас НҮБ-ын АЗ-ийн санал хураалт сунжирч болзошгүй юм гэж дипломатууд үзэж байна. БНАСАУ НҮБ-ын тогтоолуудыг зөрчин, хиймэл дагуул хөөргөснийг АНУ Пхеньяныг дарамт шахалтанд оруулахын тулд ашиглахыг чармайж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон Японы дараачийн ерөнхий сайд Синдзо Абэ нар Вашингтон болон Токиогийн худалдаа, эдийн засгийн аюулгүй байдлын салбаруудын хамтын ажиллагааг бэхжүүлэх төлөвтэй байгаагаа илэрхийлэв. Талууд утсаар ярилцахдаа, ”америк-японы түншлэлд бүс нутгийн энх тайван, аюулгүй  байдал нь туйлын чухал болохыг” дахин мэдэгдэв.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012