×
Улс төр 17 Арванхоёрдугаар сарын 2012
Япон улсын шинэ удирдлагатай харилцаагаа нааштай хөгжүүлнэ гэдэгт Бээжин итгэж байна. БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чуньин өнөөдөр Бээжинд болсон хэвлэлийн шуурхай хурал дээр ингэж мэдэгдсэн байна. Бээжингийн харилцааны талаар “Япон улс ямар замыг сонгох бол гэдэгт Хятад улс сэтгэл түгшиж байна гэж” тэрээр мэдэгдсэн байна.
Японы парламентын доод танхимын сонгуульд тэргүүлсэн Либерал-ардчилсан намын тэргүүн Синзо Абэ Орос улстай харилцааг хөгжүүлэх бодолтой байна. Тэрээр энэ тухай санал хураалтын өдөр хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Либерал-ардчилсан намын удирдагч «орос-японы хоёр талын харилцаа сайжрана» гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд ОХУ-ын удирдлагатай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.
Египетийн гол сөрөг нам «Улс үндэстнээ аврах фронт» улс орныхоо шинэ Үндсэн хуулийн асуудлаархи бүх нийтийн санал хураалтын эхний үеийг ахин  явуулахыг шаардаж байна. Түүнчлэн сөрөг хүчин санал хураалтын явцад 4 мянган зөрчил илрүүлсэнийг  мөрдөн байцаахыг шаардаж байна гэж араб дундын «Аль-Арабия» телевизийн суваг мэдээллээ.
Сири улсын нөхцөл байдалд засгийн газар ч засгийн газрын эсрэг хүчний отрядууд ч бүрэн төгс ялах аргагүй байна. Үндэсний эв нэгдлийн засгийн газрыг эмхлэн байгуулах нь зайлшгүй чухал гэж Сири улсын дэд ерөнхийлөгч Фарук аш-Шараа ливаны «Аль-Ахбар» сонинд мэдэгдэв. Ямар ч тал «асуудлыг бүрэн төгс шийдвэрлэх» хүч чадалгүй байна гэж тэрээр өнөөдөр сонинд нийтлүүлсэн ярилцлагдаа тэмдэглэжээ.
Японы шинэ эрх баригч Либерал-ардчилсан намын дарга Синзо Абэ найрамдах гэрээнд гарын үсэг зурах замаар ОХУ-тай нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Өчигдөр Токиод тэрээр хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгджээ. Либерал-ардчилсан намын удирдагч «орос-японы хоёр талын харилцаа сайжрана» гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд ОХУ-ын удирдлагатай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012