×
Улс төр 16 Арванхоёрдугаар сарын 2012
Өнөөдөр болж байгаа японы парламентийн доод танхимын сонгуулийн сонгогчдын ирц тааруу байна. Сонгуулийн хэсгүүд нээгдснээс хойш 5 цагын дараа сонгогчдын дөнгөж 14% нь саналаа өгсөн нь гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 7,34%-иар бага байна. Япон улсын парламентын доод танхим ерөнхий сайдаа сонгож, улсын төсөв баталдаг тул гол байгууллага юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ухаан алдан унаж тархиа хөдөлгөсөн байна. Долоо хоногийн турш тэрээр гэрээрээ ажиллах болно гэж Төрийн департаментийн тэргүүний туслах Филипп Рейнс мэдээлжээ. Энэ долоо хоногийн эхээр Клинтон гэдэсний халдвараа эмчлүүлсэн тул гадаад улсад хийх ёстой байсан хэд хэдэн айлчлалаа өөрчилж түүний дотор “Сирийн анд нөхдийн” уулзалтанд оролцож чадаагүй юм.
“Сирийн ард түмнийг хохироож байгаа Барууныхан болон АНУ-ын шудрага бус хоригийг НҮБ эрс шүүмжилж өөрчлөх ёстой гэж” Сирийн ГХЯ-ны сайд Валид Муаллем бямба гаригт мэдэгдсэн байна. Дамаскын эсрэг авсан хориг арга хэмжээнээс болж тус улсын хүмүүнлэгийн байдал эрс муудаж байна гэж тэр хэлсэн байна.
ОУ өөрийн хөгжлийнхөө шинэ шатанд орж байна. Владимир Путины оросуудад болон дэлхий дахинд хүргэх гэсэн гол санаа бол энэ юм. 12-р сарын 12-нд Холбооны хуралд оруулсан жил бүрийн илгээлтэндээ ерөнхийлөгч, дэлхий дахиныг нефть, хийн бус хүний нөөц бололцооны даяарчлалыг хамарсан шинэ тулалдаан хүлээж байна гэж онцлон тэмдэглэхдээ.
Бүх насаараа хоригдох ял эдлэж байгаа Египет улсын ерөнхийлөгч асан Хосни Мубарак каирын шоронгийн усанд ордог газрын шалан дээр халтирч унан толгойгоо гэмтээжээ. Египетийн ОНХМХ-үүдийн мэдээллээс иш татан Фран Пресс агентлаг ингэж мэдээлсэн байна. 84 настай Мубаракын биеийн байдлын тухай мэдээлээгүй байна.
Сири хоорондын яриа хэлэлцээг зохион байгуулахад ОУ бэлэн байна. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров баасан гаригт Москвад сирийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзахдаа ингэж мэдэгдлээ. Яг энэ өдөр хэлэлцээрийн ширээнд суухаас татгалзаж байгаа Башар Асадыг эсэргүүцэгчдийг ЕХ-ны дээд хэмжээний уулзалтанд оролцогчид дэмжсэн байна. Үүнээс гадна Сири улсын хууль ёсны ерөнхийлөгчийг түлхэн унагаахыг дахин уриаллаа.
Пэтриот пуужингийн довтолгооноос хамгаалах системийг түрк, сирийн хил дээр байрлуулах нь Европ тивийг бүхэлд нь хамрах дэлхийн дайнд хүргэж мэднэ. Иран улсын ЗХ-ний ЖШ-ын дарга Хасан Фирузабади ингэж мэдэгдлээ. “Энэ нь хүн төрлөхтний ирээдүй болон Европ тивийн ирээдүйд тун аюултай” гэж генерал хэлээд энэ пуужинг “дэлхийн газрын зураг дээрх хар толбо” гэж нэрлэлээ.
Шинэ үндсэн хуулийн төслөөр явуулсан бүх ард түмний санал хураалтын эхний шатны дүнг Египетэд гаргаж байгаа ба эрх баригч дэглэмийн талынхан болон эсэргүүцэгчид өөрсдийн ялалтыг тэмдэглэж байна. Бямба гаригт саналаа өгсөн хүмүүсийн гуравны нэг нь тус улсын үндсэн хуулийн шинэ төслийг эсэргүүцсэн гэж сөрөг хүчин мэдэгдэж байна. Сонгогчдын 89% нь шинэ үндсэн хуулийн төслийг дэмжсэн гэж лалууд мэдэгдлээ.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012