×
Улс төр 15 Арванхоёрдугаар сарын 2012
Олон улсын цахилгаан холбооны дэлхийн бага хурал дээр олон тооны сөргөлдөөнд хүргэсэн харилцаа холбоог зохицуулах шинэ аргуудын тухай гэрээнд дэлхийн 89 орон гарын үсэг зурлаа. Бага хурал баасан гаригт Дубайд өндөрлөв. Гэрээгээр улс орнууд нь гар утасны компаниудыг роуминг үйлчилгээнийхээ тарифыг дахин хархыг үүрэг болгож, үнийг илүү цэвэр тунгалаг болгоно.
Хятад улсыг Сенкаку /Дяоюйдао/ арлуудын хурцадмал байдлыг улам эрчимжүүлэхээс зайлсхийхийг АНУ уриалав гэж баасан гаригт АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдэв. Эдгээр арлуудын харъяаллын асуудлаар Япон болон Хятад улсууд нь маргаантай байгаа. АНУ нь саяхны нэгэн өдөр Японы өөрийн нутгийн хэсгээр тооцдог, хятад-японы маргаантай арлууд дээр хятадын онгоц ниссэнд АНУ-ын Төрийн департамент түгшиж байна гэжээ.
НҮБ Сири рүү 4 мянгаас 10 мянга хүртэл тооны энхийн хүчнийхнийг илгээх боломжийг хэлэлцэж байна гэж дэлхийн байгууллагын төв байрны эх сурвалж РИА Новости агентлагт уламжилжээ. Өчигдөр НҮБ-ын удирдлага тус байгууллагын гишүүн орнуудын төлөөлөгчидтэй энхийн хүчнийхний болзошгүй үйл ажиллагааны төлөвлөгөөний асуудлаар хэлэлцэв.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012