×
Улс төр 14 Арванхоёрдугаар сарын 2012
Афганистан дахь НАТО-гийн эвслийн хүчин урьд энд байсан зөвлөлтийн цэргийн туршлагыг бүрэн дүүрэн ашиглаагүй гэж НАТО-гийн цэргийн хорооны дарга, Данийн генерал Кнуд Бартелс мэдэгдэв.Өнөөдөр тэрээр ОХУ-ын жанжин штабын Цэргийн академийн сонсогчдын өмнө үг хэлж, эвслийн үйл ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хөндөв. Умард Атлантын эвслийн цэргийг Афганистанаас 2015 он гэхэд гаргах тухай Бартелс мэдэгдлээ.
Шри-Ланк улс Энэтхэгийн далайд Хятадын тэнгисийн цэргийн хүчнийг зузаатгахын төлөө байгаагаа илэрхийлээд тэгэх нь бүс нутгийн хэт гүрэн улс-Энэтхэгт аюул учруулж мэднэ гэсэн таамаглалыг няцаасан тухай өнөөдөр Франс Пресс агентлаг Шри -Ланкийн БХЯ-ны мэдэгдлийг үндэслэн уламжлан мэдээллээ. Коломбо бүс нутагт БНХАУ-ын ашиг сонирхол өргөжиж байгааг ойлгож байна. Хятадтай хоёр талын хөгжил дан худалдааны хамтын ажиллагаанд тулгуурлаж байгааг тэмдэглэжээ.
12-р сарын 12-нд Умард Солонгос «Ынха-3» баллистик пуужингаа хөөргөсөн үйл явдлыг дэлхийд ялангуяа азийн орнуудад хилэгнэн зэвүүцэж байна. Мөн хөөргөлтийг бурушааж байна гэж НҮБ-ын АЗ мэдэгдээд Пхеньянд нөлөө үзүүлэх асуудлаархи зөвлөлдөөнийг цаашид үргэлжлүүлнэ гэж анхааруулав.
Ерөнхийлөгч Путины заавраар боловсруулж бэлтгэсэн «ОХУ-ын гадаад бодлогын үзэл баримтлалын» төсөл оросын хэвлэлийн хүртээл болсон байна. Үнэн чанартаа энэ баримт бичиг бол 2018 оны ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хүртэлх улс орны гадаад улс төрийн мөрийн хөтөлбөр юм. Орос улс олон улсын харилцаагаа дэлхий дахины өнөөгийн тогтонги биш нөхцөл байдалд төлөвшүүлж байгааг баримт бичигт заажээ.
БНАСАУ-ыг хөршүүдтэйгээ харилцаагаа намжаах асуудлаар зуучийн үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсад шинжээчид анхаарлаа хандууллаа.11-р сард Улаанбаатарт умард-солонгос-японы хооронд хулгайлагдсан Японы иргэдийн тулгамдсан асуудлаар зөвлөлдөх уулзалт явагдсан. Монголын удирдлага БНАСАУ цөмийн асуудлаар зургаан талт хэлэлцээрийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн.
Шувтарч байгаа энэ он Азийн хувьд таагүй болов. Энэ онд нутаг дэвсгэрийн асуудал хурцдаж, хэдэн улс хоорондын харилцаа түгшүүртэй болов. Сенкаку арлуудын тойрны Япон, Хятадын хоорондын нутаг дэвсгэрийн маргаан үүний тод жишээ болсон. Энд байдал адгийн муу чиглэлээр хөгжиж, хяналтаас гарах гэж байна. Сенкаку (Дяоюйдао) арлуудын төлөө Япон улстай маргалдаж байгаа түүхэнд анх удаа хятадын талаас нисэх онгоц хэрэглэж эхлэв.
НҮБ-ын дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгч Сьюзан Райс төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас татгалзсан тухай америкийн ХМХ-үүд мэдээлэв. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад ирүүлсэн захидалдаа, төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Хилари Клинтонты халааг авах нь түүний хувьд нэр төрийн хэрэг юм гэж мэдэгджээ.
Тегераны МАГАТЭ болон Ираны төлөөлөгчдийн яриа хэлэлцээр эерэг санаачлагатай уур амьсгалд болж өнгөрсөн тухай мэдээллийн Фарс агентлаг уламжлав. Талууд 1-р сарын 17-нд яриа хэлэлцээрийн шинэ шатыг явуулахаар тохиролцов. МАГАТЭ-гийн дэргэдэх Ираны төлөөлөгч Али Асгар Солтание яриа хэлэлцээрийг идэвхи санаачлагатай болсон төдийгүй зарим зүйлүүд дээр дэвшилт гарсан гэжээ.
 Өмнөд-Солонгосын тэнгисийн цэргийн хүчнийхэн умард солонгосын “Ынха-3” пуужингийн хэгсгүүдийг шар тэнгисээс гаргаж авлаа.Энэ ажлыг тэд БНАСАУ-ын пуужингийн технологийн талаар төсөөлөл  авах гэж хийжээ. Энэ тухай өнөөдөр Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас уламжлав. Эхний шатны үлдэгдлүүд нь өмнөд солонгосын Кунсан боомтоос баруун хэсэгт 160 км зайд олджээ.
2013 оны 1-р сарын сүүлээр Түрк улс “Пэтриот” пуужингийн цогцолборыг цэргийн манаанд сирийн хил дээр байрлуулна. Энэ тухай Брюссельд Голландын ерөнхий сайд Марк Рютте НАТОГ-ийн ерөнхий нарийн бичгийн даргатай уулзалт хийснийхээ дараа мэдэгдэв. Эвслийн удирдлагын гаргасан шийдвэрээр “Пэтриот” пуужингуудийг Голланд болон Германаас Түркийн өмнө зүгт шилжүүлэн байрлуулах ажээ.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012