×
Улс төр 13 Арванхоёрдугаар сарын 2012
ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов Сирийн сөрөг хүчнийхнийхнийг зэвсэгт мөргөлдөний явцад байгуулсан ялалтыг үгүйсгэхгүй. Сирийн засгийн газар нутаг дэвсгэрийнхээ хяналтыг улам их алдсаар байгааг ОХУ-ын Олон нийтийн танхимын хуралдаан дээр дипломат хүлээн зөвшөөрөв.
Солонгосын хойгийн цөмийн асуудлаар хийж байгаа зургаан талт хэлэлцээг сэргээх нь зайлшгүй чухлыг Пхеньяний баллистик пуужингийн хөөргөлт харуулсан гэж өнөөдөр БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Хоёр Солоногос улс болон Хятад, Орос, АНУ, Япон зэрэг зургаан улсын хийж байгаа хэлэлцээг нэн даруй сэргээх асуудал дээр Хятад улс бүх талтай хамтран ажиллахад бэлэн байна гэж тэрээр онцлов.
Хятад улсын ГХЯ өнөөдөр Зүүн-хятадын тэнгисийн маргаантай Сенкаку/хятдаар Дяоюйдао/ арлууд дээр БНХАУ ын эргүүлийн онгоц гарч ирэхийг хэвийн зүйл хэмээн нэрлэв. Яамны төлөөлөгч Хун Лэй Бээжин болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ, үүнд онц ач холбогдол өгөхийн хэрэггүй гэж хэлснийг Интерфакс агентлаг мэдээндээ уламжлав.
Владимир Путин ерөнхийлөгчийн албан тушаал хашиж эхлэснээс хойшхи парламентад хандсан анхны илгээлтийг улс төрчид ба шинжээчид өргөн тайлбарлаж байна. «Ороcын дуу хоолой» радиогоос жич санал асуулга явуулж, стратегийн ач холбогдолтой энэ баримт бичгийн ямар зүйлийг чухал хэрэгтэй хэмээн үзэж байна вэ гэсэн асуултыг оролцогчдод нь тавьжээ.
Сирийн дотоодын сөрөг хүчин «Сирийн анд нөхөд» бүлгийн гишүүдийг улс орныхоо дайсан хэмээн үзэж байна гэж өнөөдөр Москвад өөрчлөлт, чөлөөлөлтийн төлөө Үндэсний фронтын төлөөлөгч Кадри Жамиль сэтгүүлчдэд мэдэгдлээ.
МАГАТЭ ба Иран улсын төлөөлөгчид ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар ээлжит хэлэлцээ өнөөдөр Тегеранд хийнэ. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээ, төлөвлөгөөг боловсруулах зорилгоор хэлэлцээ хийнэ гэж Иран улсын ГХ-ийн дэд сайд Сейед Аббас Аракчи сэтгүүлчдэд мэдэгдэв. МАГАТЭ-д суугаа Ираны төлөөлөгч Али Асгар Солтанийегийн мэдэгдсэнчилэн «Тегеранд хийх хэлэлцээний амжилт улс төрийн хэрүүл маргаангүй тайван нөхцөлд болох эсэхээс нь шалтгаална.
Өнөөдөр Японы өөрийгөө хамгаалах хүчин «Эф-15» сөнөөгч онгоцуудаа хятадын нисэх онгоц маргаантай «Сенкаку» (Дяоюйдао) арлууд орчмын бүст цөмрөн орсонтой холбогдуулан яаралтай нисгэв. Япон эдгээр арлыг өөрий нь нутаг дэвсгэр хэмээн үзэж байна гэж БХЯ мэдээлэв.
Өчигдөр НҮБ-ын АЗ Умард Солонгосын хиймэл дагуул бүхий баллистик пуужингийн хөөргөлтийг буруушаав. НҮБ-ын АЗ-ийн дарга Мухаммед Луличкийн сэтгүүлчдэд мэдээлснээр АЗ «зохих хариу өгөх асуудал дээр» ажлаа үргэлжлүүлнэ. НҮБ-ын АЗ баллистик пуужингийн хөөргөлтийг үргэлжүүлж үл болохыг Пхеньянд анхааруулав. НҮБ-ын тогтоолд ийм шаардлага Умард Солонгост бас тавьжээ. Өчигдөр Умард Солонгосын хиймэл дагуул бүхий пуужин хөөргөснийг дэлхийн хамтын нийгэмлэг буруушаав.
Өнөөдөр БНХАУ-ын эргүүлийн дөрвөн хөлөг онгоц Бээжин, Токиогийн хооронд маргаан үүсгэсэн Дяоюйдао( Сенкаку) арлууд орчмын усан бүст цөмрөн орсон тухай Японы эргийн харуул мэдээлэв. Японы харуулын хөлөг онгоцноос энэ бүсээс гарч явахыг радио холбооны хэргслээр хятадын хөлөг онгоцуудын багийн гишүүдээс шаардав. Гэвч хятадын эргүүлийн хөлөг онгоцууд эдгээр уриаг тоомсорлохгүй байна.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012