×
Улс төр 12 Арванхоёрдугаар сарын 2012
НҮБ-ын АЗ лхагва гаригийн өглөө БНАСАУ-д  олон шатлалтай пуужин хөөргөснийг буруушаан, Пхеньянд нөлөөлөх арга хэмжээний тухай асуудлаар зөвлөлдөх уулзалтаа үргэлжлүүлнэ гэж НҮБ-ын АЗ-ийн тэргүүн Мухаммед Лулички сэтгүүлчдэд мэдээлэв. “АЗ-ийн гишүүд энэхүү хөөргөлтийг буруушаасан” гэж Лулички НҮБ-ын АЗ-ийн албан бус зөвлөлдөх уулзалтын өглөөний хэсгийн дараа хэлжээ. Түүний ярьснаар, зөвлөгөөн үргэлжлэх болно.
Израиль нисэх онгоцны их хэмжээний байлдааны хэрэгслийг АНУ-аас худалдан авах төлөвлөгөөтэй байна гэж америкийн Defence News хэвлэл мэдээлжээ. Пентагон 647 сая долларын хэлэлцээр байгуулах гэж байгаагаа конгресст мэдээлсэн байна. Тухайлбал Израиль улс Боинг компанийн үйллдвэрлэлийн GPS системээр онилон чиглүүлэх аппарат бүхий нисэх онгоцны бараг 7 мянган бөмбөгийг худалдан авах юм.
Энэтхэг улс цөмийн зэвсэг 700 км хүртэл зайнд тээж мэдэх «Агни-1» баллистик ээлжит пуужингаа амжилттай туршсан тухай тус улсын стратегийн хүчний командлал мэдээлэв. Зүүн Орисса мужийн талбараас хөөргөсөн пуужингийн хошуу төлөвлөсөн районд хурч туссан байна. «Агни-1» бол ерийн буюу 1 тонн хүртэл цөмийн цэнэг тээж мэдэх нэгэн угсраатай пуужин юм.
БНАСАУ-ын эрх баригчид бусад орон хэрхэн хандахаас үл шалтгаалан сансрыг эзэмших хөтөлбөр дээр ажлаа үргэлжлүүлнэ гэж өнөөдөр БНАСАУ-ын ГХЯ мэдэгдэв. Өнөөдөр БНАСАУ-ын баллистик пуужингийн хөөргөлт амжилттай болсон нь ШУ-ны амжилт юм гэж үүний өмнө умард солонгосын ЦТАК агентлаг тэмдэглэжээ. « Амжилттай хөөргөлт бол манай орны ШУТ-ийн төдийгүй эдийн засгийн ахиц дэвшил болсон юм.
НҮБ-ын АЗ БНАСАУ-ын пуужинг хиймэл дагуулын хамт хөөргөсний хариу арга хэмжээг лхагва гаригт авна. Шуурхай хуралдааныг Япон, АНУ санаачилжээ. Орос улс энэхүү асуудлыг НҮБ-ын АЗ хуралдаан дээр дэмжинэ. Энэ тухай оросын ХМХ-үүд гүйцэтгэх засаглалын эх сурвалжаас иш татан мэдээлж байна. БНАСАУ-ын пуужин хөөргөсөн нь гүн харуусал төрүүлж байна гэж ОХУ ын ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.
Умард Солонгос сансрын аппаратыг дэлхий орчмын тойрог замд гаргаж мэдэх дэлхийн 10 дахь улс болсон гэж өнөөдөр сансар судлалын талаархи нэрт шинжээч Игорь Лисов «Интерфакс» агентлагад өгсөн ярилцлагдаа тэмдэглэв. БНАСАУ-ын нутаг дэвсгэрээс пуужин хөөргөснөөс хойш шинэ хоёр объект дэлхий орчмын тойрог замд бий болсныг америкийн цэргийнхэн батласныг тэрээр дурдав.
Ойрын жилүүдэд Орос улс ба дэлхий дахинд эргэлт гарна гэж Владимир Путин Улсын хуралд илгээлтээ зарлан ярихдаа мэдэгдэв.Оросын ерөнхийлөгчийн хэлснээр дэлхий дахин үндсэн өөрчлөлт магадгүй донсолгооны эринд шилжиж байна. Үүний хамт улс хоорондын өрсөлдөөн улам ширүүсэх юм. Шинэ зууны эхний 12 жилд Орос улс нэлээд их үр дүнд хүрсэн гэж Владимир Путин мэдэгдэв.
Өмнөд Хятадын тэнгист Хятад улсын зузаатгаж байгаа сүр хүчийг сөрөн зогсвол Японд зэвсэгт хүчин байгуулах саналыг Филиппин улс дэмжинэ. Эдүгээ Ази Номхон далайн бүс нутгийн байдал бүс нутагт тэнцвэр тогтоох буурьтай хүчин зүйлийг шаардаж байна. Япон улс тийм хүчин зүйл болж мэднэ гэж Филиппиний ГХ-ийн сайд Альберт дель Росарио британийн « Файнэншл таймс» сонинд өгсөн ярилцлагдаа онцлов.
ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров сирийн сөрөг хүчний эвслийг сирийн ард түмний цорын ганц хууль ёсны төлөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх тухай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн мэдэгдлийг зөрчилтэй хэмээн нэрлэв. Сергей Лавровын хэлснээр мэдэгдэл бүх сирийн яриа хэлэлцээ хийж эхлэх заалтыг агуулсан Женевийн сирийн асуудлаархи албан мэдээнд харшлаж байна.
Умард - Солонгосын пуужин хиймэл дагуулын хамт хөөргөсөн явдал нь тус улсыг олон улсаас илүүтэй тусгаарлахад хүргэх болно гэж Өмнөд-Солонгосын ЗГ мэдэгджээ. Сөүл ээлжит удаагаа Пхеньянд өөрийн санхүүгийн нөөцөө  цөмийн зэвсгийг хөгжүүлэхэд зарцуулахын оронд дахин хуваарилахыг зөвлөв. Эдгээр хөрөнгийг умард- солонгосын иргэдийн өдлөр тутмын амьдралыг дээшлүүлэхэд чиглүүлэхийг уриалав. Өмнөд-Солонгос БНАСАУ-ын талаас ирсэн аливаа өдөөн хатгалгад хариулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
ОХУ-д явцуу угсаатны нутгийг байгуулж үл болно гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Орос улсад ёс төдий хууль зүй бүхий явцуу угсаатны шаантаг бий болгохыг хүлцэхгүй. Улс орны эрх зүй, соёлын нэгдсэн орчингоос гадуур орших, нийтээр хүлээн зөвшөөрсөн хуулийн хэм хэмжээг тоомсорлохгүй шаантаг Орос улсад бий болох ёсгүй гэж ерөнхийлөгч Улсын хуралд илгээлтээ хөндөн үг хэлэхдээ мэдэгдэв.
Орос улс өөрийн гео политикийн эрэлт хэрэгцээгээ нэмэгдүүлэх ёстой гэж Владимир Путин мэдэгдэв. “Орос улс хөрш, түншүүддээ эрэлт хээргцээтэй байх ёстой. Энэ нь манай эдийн засаг, соёл, шинжлэх ухаан болон боловсрол, манай дипломат болоод ялангуяа, олон улсын тавцан дээр хамт олны үйл ажиллагааг өрнүүлэхтэй холбоотой “гэж Путин Холбооны хуралд жил бүрийн илгээлтээ тавихдаа тэмдэглэв.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сирийн хувьсгалчдын болон сөрөг хүчнийхний Үндэсний эвслийг “сирийн ард түмний хууль ёсны төлөөлөгчдийн хувиар” хүлээн зөвшөөрөв. АВС телевийн сувагт өгсөн ярилцлагадаа Обама хэлэхдээ, одооноос эвсэл Сирийн нийт хүн амын сонирхолыг хангалттай төлөөлж байна. Өмнө нь АНУ тэдний идэвхитэй оролцоотой байгуулсан бүтцийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс түдгэлзэж байсан.
Хятад улс өнөөдөр БНАСАУ-ын удирдлагыг алсын зайны пуужинг хиймэл дагуулын хамт хөөргөсөнтэй холбогдуулан буруушааж, Пхеньяныг НҮБ-ын тогтоол шийдвэрүүдийг даган мөрдөхийг шаарджээ. Энэ тухай Синьхуа агентлагийн албан ёсны сайт дээр гарсан тайлбарт дурджээ. Бээжин тайлбартаа, НҮБ- ын АЗ-ийн тив хоорондын баллистик пуужингуудыг хөгжүүлэх өөрийн хөтөлбөрүүдийг хориглосон тогтоолыг мөрдөхийг уриалжээ.
Умард-Солонгос улс пуужин хөөргөсөнтэй холбогдуулан Москва харамсаж байгаагаа илэрхийллээ. ОХУ-ын ГХЯ өнөөдөр гаргасан мэдэгдэлдээ, ийм алхам нь Хойд-Зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдэд саад тотгор учруулж болох юм гэв. Пуужин хөөргөсөн явдал нь БНАСАУ-д баллистик технологийг ашиглаж пуужин хөөргөхийг хориглосон НҮБ- ын АЗ -ийн тогтоолуудыг зөрчиж байна.
Умард-солонгосын бүхээгтээ хиймэл дагуултай алсын тусгалтай пуужин өнөөдөр сансрын хөлгийн Сохэ нисэх буудлаас амжилттай хөөрлөө гэж орон нутгийн ХМХ-үүд уламжлав. Өмнө нь БНАСАУ техникийн шалтгаанаар хөөгрөх хугацааг хойшилж байсан. ОХУ-ын ГХЯ-ны эх сурвалж “Интерфакс”агентлагт мэдэгдэхдээ, Москва умард-солонгосын баллистик пуужин хөөргөснийг юуны өмнө НҮБ-ын АЗ-ийн холобгдох тогтоолуудыг зөрчлөө гэж үзэж байна гэлээ.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012