×
Улс төр 11 Арванхоёрдугаар сарын 2012
ХАМАС лалын радикал хөдөлгөөний удирдлага Палестины ФАТХ хөдөлгөөнтэй санал зөрөлдөөнийг арилгах зорилгоор бололцоотой бүхнийг хийнэ гэж ХАМАС хөдөлгөөний УТТ-ны тэргүүн Халед Машааль мэдэгдэв. Газын зурвас ба Иордан голын баруун эрэг угаасаа Палестины нутаг дэвсгэр байгаа юм гэж тэрээр онцлов. ХАМАС хөдөлгөөний УТТ-ны тэргүүн Халед Машааль сүүлийн 45 жилд анх удаа баасан гаригт Газын зурваст хүрэлцэн очив.
АНУ-ын тагнуулын алба анх удаагаа гадаадын тэр тусмаа Хятадын давамгайлсан кибер заналхийллийн тоймыг гаргажээ. Уг баримт бичигт БНХАУ-ын эрх баригчид төрийн болон арилжааны нууцтай холбоотой мэдээллүүдийг завшихад шууд холбоотой гэж өгүүлжээ.
Өнөөдөр БНХАУ-ын эргззлийн хоёр хөлөг онгоц Сенкаку (Дяоюйдао) маргаан ззсгэсэн арлууд орчмын Токиогийн өөрийнх хэмээн үзэж байгаа усан бүст санаатайгаар цөмрөн оржээ. Японы манааны хөлөгүүд энэ бүсээс гарахыг радио холбоогоор шаардав. Хятадын хөлөг онгоцууд мөн уриаг тоомсорлохгүй байна. БНХАУ-ын нутаг дэвсгэрт хамрагдах усан бүсээс нэн даруй гарахыг японы талаас шаардсан гэрэлт самбарыг хятадын нэгэн хөлөгт асаажээ.
2012 онд «террорын ажиллагаа тогтонги байсан» гэж шинжээчид үзэж байна. Хэт даврагч байгууллагуудын идэвхтэй үйл ажиллагаа ерийн хэмжээнээс хэтрээгүй. Байдлыг хяналтдаа авсан гэж янз бүрийн орны тусгай албад мэдэгдэж байна. Зөвхөн Сири улсын байдал өөр байна. Тус улсад энгийн иргэдийн эсрэг террорын ажиллагаа бараг ерийн үзэгдэл болсон юм. Гэвч өрнөдийнхөн эдгээр ажиллагааг санаатайгаар тоомсорлохгүй байна.
АНУ сирийн зэвсэгт хүчнийг зэвсэглэнэ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн ч зэвсэглэх гээгүйг АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Түүний хэлснээр АНУ сирийн сөрөг хүчинд цэргийн биш тусламж үзүүлэх байр суурь баримталж байна.
2030 он гэхэд Хятад улс дэлхийд хамгийн том эдийн засагтай болно.Орос, Япон болон Европын үүрэг харьцангүй буурна. АНУ дэлхийн цорын ганц хэт гүрний үүргээ алдаж эхлэнэ гэж америкийн Үндэсний тагнуулын зөвлөлөөс нийтлүүлсэн «Дэлхийн трендууд 2030: өөр ертөнц» илтгэлд өгүүлжээ. Дараачийн 20 жилд шинэ технологи өрнүүн хөгжилтэй орнуудад хөгжих юм.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012