×
Улс төр 10 Арванхоёрдугаар сарын 2012
Гадаадын түншүүдийнхээ ашиг сонирхолтой нийцүүлэн үндэсний ашиг сонирхолоо хамгаалах нөхцөлд ОУ орчин цагын геополитикийн системд өөрийн байр сууриа эзлэх ёстой. ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр өөрийн итгэмжлэгдсэн хүмүүстэйгээ уулзахдаа ингэж мэдэгдлээ. Дэлхий дахин нэг туйлтай болж байна гэсэн үзэл бодолтой тэрээр санал нийлэхгүй байна.
Манай оронд авилгалын эсрэг авч байгаа арга хэмжээ нь кампанит ажил биш, ер нь зөвхөн дээд түвшинд ч биш гудамжинд ч тэмцэл явуулах шаардлагатай гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Өнөөдөр итгэмжлэгдсэн хүмүүстэйгээ уулзахдаа тэрээр ингэж мэдэгдсэн байна. Зах зээлийн шаардлагаар шилжилтийн үе нь бүрэлдээгүй учраас авилгалтай хийх тэмцэл хүндрэлтэй байна гэж Путин онцлон тэмдэглэсэн байна.
“Тав дахь үеийн” удирдлагуудын бодлогын шинэ зүйлүүдийг харж болно гэж үзэж байгаа гадаадын шинжээчид ХКН-ын ТХ-ны шинэ ерөнхий нарийн бичгийн даргын анхны хэлсэн үгийг анхааралтай задлан шинжилж байна. Бээжин дэх Үндэсний музейд нээгдсэн үзэсгэлэнг үзэх үеэрээ ерөнхий нарийн бичгийн дарга үг хэлэхдээ “хятад үндэстэнг сэргээхийг” уриалсан байна.
Хуучин зөвлөлтийн орон зайд улс төр, эдийн засаг, цэргийн хүчирхэг бүтцийг бий болгох нь АНУ-д ашиггүй юм. ЗХУ-ын хуучин БН улсуудын нутаг дэвсгэр дээр интеграцчлагдах үйл явдлыг сөрөн зогсох шаардлагатай гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон “Файнэншл таймс” сонинд нийтлүүлсэн ярилцлагадаа мэдэгдсэн байна.
Сирийн ЗГ-ын цэргүүд өөрсдийн тактикийг өөрчилж гол хүчээ нийслэл хот болон тус улсын бусад томоохон хотуудыг хамгаалахад хүчээ хуваарилаж байна. Энэ тухай британий “Индепендент” сонин дипломат эх сурвалжуудыг иш татан уламжилжээ. Энэ нь сүүлийн үед арми өөрийн байр сууриасаа ухарч хотуудаас гарч явж байна гэсэн ойлголт огт биш юм.
Ням гаригт сирийн тулгамдсан асуудлаар Женевт болж өнгөрсөн гурван талт зөвлөлдөх уулзалтанд НҮБ, ОХУ болон АНУ-ын төлөөлөгчид оролцов. Энэ тухай НҮБ-аас тараасан мэдэгдэлд дуржээ. Уулзалт дээр НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими, ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Михаид Богданов болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дэд дарга Уильям Бернс нар сирийн тулгамдсан асуудлуулыг энхийн замаар хэрхэн шийдвэрлэх тухай төлөвүүдийг хэлэлцэв.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр өөрийн итгэмжлэгдсэн хүмүүстэй уулзалт хийнэ. Эдгээр нь түүнийг сонгуулийн сурталчилгааны хугацаанд идэвхитэй дэмжиж байсан хүмүүс гэж Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Энэ удаагийн уулзалт нь Путины албан тушаалдаа орж ажилласнаас хойш анхных юм. Цаашид уулзалтуудыг байнга явуулна. Уг институт нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд олон нийттэй хэлхээ холбоо тогтоох үүднээс байнга ажиллах суваг болно.
Япон улс БНАСАУ-ын хөөргөхөөр төлөвлөж байгаа пуужингаас хамгаалах өөрийн хэрэгсэлүүдийг байлдааны бэлэн байдалд оруулснаа зарлав. Энэ тухай даваа гаригт тус улсын батлан хамгаалахын сайд Сатоси Моримото сэтгүүлчдэд мэдэгдэв. Тэрээр тэмдэлэхдээ, БНАСАУ-ад пуужин хөөргөхтэй холбогдуулан зарласны улмаас Токио нь өөрийн байлдааны байдлыг бууруулах төлөвгүй байна гэжээ.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012