×
Улс төр 9 Арванхоёрдугаар сарын 2012
Монгол улстай визгүй харилцдаг байсан дэглэмийг сэргээхийг ОУ зорьж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр мэдэгдлээ. Дублин хотод саяхан болсон ЕХАББ-ын сайд нарын хуралдаан дээр Монгол улсын ГХЯ-ны тэргүүнтэй уулзсан ба тэрээр Улаанбаатар визгүй дэглэмд шилжихийг сонирхож байгаа гэдгээ хэлсэн гэж Лавров ярьсан байна.
Ойрхи дорнодын “дөрвөл”-ийг хуралдуулахад АНУ санаатайгаар саад тотгор хийж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров “Орос орон ба өөрчлөгдөн буй дэлхий ертөнц” дугуй ширээний ярилцлагад оролцох үеэрээ өнөөдөр мэдэгдлээ.
“Магнитскийн цэс” гэгч хуулийг АНУ-д батласны эсрэг хариу арга хэмжээг ОУ авах болно. ОУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков ингэж мэдэгдлээ. Энэ бол үнэхээр “найрсаг бус алхам гэж” тэр хэлсэн байна. “ОУ-ыг ижилхэн алхам хийхийг шаардаж байгаа нь хамгийн тааламжгүй зүйл гэж” Ушаков тэмдэглэсэн байна.
Гадаад орнууд Сири улс руу цэргийн хүчээр халдан довтлохыг оросын шинжээчид үгүйсгэхгүй байна. Гадаадын цэргийн түрэмгийлэл тун удахгүй сирийн зэвсэгт сөрөг хүчний давшилт маягаар илэрнэ гэж Ойрхи Дорнодын талаарх мэргэжилтэн Виктор Надеин-Раевский ОДХ радиод ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Тэдний эгнээнд тус бүс нутгийн орнуудын тэр дундаа барууны орны тусгай албанынхан байхыг үгүйсгэхгүй.
Энэ долоо хоногийн эхнээс Дамаск хотын захад ширүүн байлдаан болсоор байна. Түрк улстай залгаа хил дээр байдал түгшүүртэй байна. “Пэтриот” зенит пуужингийн хөдөлгөөнт цогцолборыг \ЗПХЦ\ байрлуулах товыг НАТО зөвшилцөөд байна. Ийм алхамын болзошгүй хор уршгийг Москва анхааруулж байна. Энэ долоо хоногт Дамаск хотын захад болсон байлдаанаас баасан гаригт болсон тулалдаан хамгийн ширүүн нь байлаа.
Сансарт зэвсэг байрлуулахгүй байх тухай гэрээг боловсруулсан явдал зэвсэг хураах хүрээн дэх ОХУ-ын тэргүүлэх чиглэл юм. ГХЯ-ны орлогч сайд Сергей Рыбковын Женев хотод хийсэн уулзалтын дүнгээр хийсэн ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд ингэж өгүүлсэн байна.Энэ уулзалт цөмийн “тав”болон “тав дээр нэмэх нь хоёр” хүрээнд болсон юм.
Египет улсын ерөнхийлөгч Мохаммед Мурси шинэ үндсэн хуулийн тунхаглалыг баталлаа. Төрийн тэргүүний бүрэн эрхийг нилээд өргөжүүлснээр улс оронд улс төрийн хурц хямрал үүсгэхэд хүргэсэн урьд нь гаргасан өөрчлөлтийг энэ баримт бичиг солих юм. Улс төрийн намуудын тэргүүнүүдтэй уулзсныхаа дараа Мурси ийм шийдвэр гаргасан байна.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012