×
Улс төр 8 Арванхоёрдугаар сарын 2012
Япон улс 12-р сарын 10-аас 22 хүртэл хөөргөхөөр товлосон БНАСАУ-ын пуужинг амдан сөнөөж мэдэх өөрийгөө хамгаалах хүчнийхээ нэг хэсгийг байрлуулж дууслаа. Японы БХЯ-аас мэдээлснээр «Пэтриот» зенитийн долоон цогцолборыг Токио орчимд ба улс орныхоо өмнөд нутагт байрлуулжээ. Түүнээс гадна агаар мандалын цаана байг сөнөөх чадвартай алсын тусгалтай зенитийн пуужингаар зэвсэглэсэн эскадрын гурван мина зөөгч хөлөгөө тэнгист гаргажээ.
Пхеньянд Умард Солонгосын төрийн тэргүүн Ким Жон Уны өргөө болон засгийн газрын байшингууд руу цэрэг ба 100 орчим нэгж хуягт техникийг татан шилжүүлжээ. Удирдагч зэвсэгт эргэлт буюу ардын бослогоос эмээж байна. Өмнөд Солонгосын «Чосон ильбао» сонин Пхеньян дэх эх сурвалжаа үндэслэн ийнхүү таамаглав.
Түвдийн талаархи БНХАУ-ын засгийн газрын бодлого түвд хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж, өөрсдийгөө галдан шатаахад хүргэж байна гэсэн АНУ-ын зэмлэлийг БНХАУ-ын ГХЯ хилэгнэн няцаав. АНУ-ын Төрийн департаментын мэдэгдлийг БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй «Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг» хэмээн нэрлэв. Вашингтон объектив бус байр суурь баримталж байгааг дипломат ажилтан тэмдэглэжээ.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012