×
Улс төр 7 Арванхоёрдугаар сарын 2012
Өнөөдер БНХАУ-ын эргүүлийн дөрвөн хөлөг онгоц Токиогийн өөрий нь нутаг хэмээн үзсэн Сенкаку (Дяоюйдао) олтриг орчмын бүст цөмрөн орсон тухай японы эргийн эргүүлийн алба мэдээлэв. Эдүгээ хятадын хөлөг онгоцууд Кубасима арлаас зүүн-хойно 20 км зайтай байна.Японы манааны хөлөгүүд тэдгээрийг даган явж, Японы нутгаас нэн даруй гарч явахыг радио холбооны хэрэгслээр шаардаж байна.
Япон улс ПДХ «Пэтриот» зенитийн цогцолборыг Зүүн Хятадын тэнгисийн арлуудад байрлуулав. Энэ нь БНАСАУ-аас хөөргөх гэж байгаа алсын тусгалтай пуужин амдан сөнөөх бэлтгэлтэй холбоотой гэж Токио тайлбарлав. Гэвч Японы батлан хамгаалах чадавхи болон АНУ-тай цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлж байгаа нь Хятадын цэргийн сүр хүч зузаархаас эмээх явдалтай бас холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Иргэдийг америкийн ордероор (зөвшөөрлийн бичиг) гуравдахь улсад баривчлах нь олон улсын эрх зүйн хэм хэмжээнд харшлаж байна гэж Орос улсын ГХЯ мэдэгдэв. Оросын иргэдийг хилийн чанадад хууль бус баривчлах хэрэг үүний нэгэн жишээ юм. Тухайлбал оросын бизнес эрхлэгч Виктор Бут, нисэгч Константин Ярошенко нарыг ийм баривчласан юм. Хүний эрх хамгаалах байгууллагууд АНУ-ын ажиллагааг үргэлж шүүмжилж байна.
Орос улс өчигдөр АНУ-ын сенат «Магнитскийн цэс» гэгчийн тухай хуулийн төслийг батласны хариуд хүний эрхийг бүдүүлгээр зөрчсэн америкийн иргэдийг улс орондоо оруулахгүй гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров Дублинд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонд мэдээлжээ. Орос улсын сайд АНУ-ын сенат «Магнитскийн цэс» гэгчийг хэлэлцсэнтэй холбогдуулан тавьсан асуултад ингэж хариулав.
Өчигдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, НҮБ, Арабын орнуудын холбооны сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими нарын уулзалт тодорхой үр дүнд хүрсэнгүй. « Бид сенсаци гэмээр ямар ч шийдвэр гаргаагүй»гэж Брахими уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдэгдэв.
Энэ онд Монгол улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад элсэхтэй холбогдуулан ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров тус байгууллагын үйл ажиллагааг Монгол улсын ГХ-ы сайд Л.Болдтой авч үзэж хэлэлцлээ.
Өнөөдөр Японы БХЯ Умард Солонгосын пуужингийн хөөргөлт улс орны нь аюулгүй байдалд заналхийлвэл түүнийг алдан устгах тушаал өгөв. Түүнчлэн пуужин нислэгийнхээ үеэр задарч, хэлтэрхий нь японы нутаг дэвсгэр дээр унах аюултай үе мөчид эдгээр хэлтэрхийг бас устгах юм. Япон улс ПДХ, АДХ хэрэгслүүдээ өндержүүлсэн бэлэн байдалд оруулсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн албад уламжлан мэдээлжээ.
Египетийн сөрөг хөдөлгөөн улс орныхоо байдлыг хэвийн болгохын тулд яриа хэлэлцээ хийж эхлэх тухай ерөнхийлөгч Мухаммед Мурсийн саналд үл итгэж байна гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлэв.Баасан гаригт эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн Мурсийн хувьд «улаан карт» болно гэж Хосни Мубаракыг огцруулсан египетийн хувьсгалд нэлээд их үүрэг гүйцэтгэсэн 4-р сарын 6-ны хөдөлгөөн мэдэгдэв.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012