×
Улс төр 6 Арванхоёрдугаар сарын 2012
Ливаны байдал ахин хурцдсан явдал Москваг түгшүүлж байна. Улс орныхоо байдлыг гаднын оролцоогүйгээр яриа хэлэлцээ хийх замаар зохицуулахад чиглэгдсэн тус улсын хүчин чармайлтыг дэмжиж байна гэж Триполийн байдалтай холбогдуулан Орос улсын ГХЯ-аас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. Өнгөрсэн амралтын өдрүүдэд гарсан шашинтан хоорондын зэвсэгт мөргөөлдөөн тэнд үргэлжилж байна. Хүмүүс амь үрэгдэж, шархдав.
Сирид засгийн газрын цэрэг сөрөг хүчний эсрэг химийн зэвсэг хэрэглэхэд бэлдэж, эрх баригчдын тушаалыг хүлээж байна гэж Эн-Би-Си америкийн албан ёсны төлөөлөгчдийн мэдээ баримтыг үндэслэн мэдээллээ. Эдүгээ Сирид заринтай төстэй шинэ төрлийн  хорт бодис нисэх онгоцны бөмбөгт ашиглаж байна. Сирийн сөнөөгч онгоцууд сөрөг хүчний зэвсэгт бүлгүүдийн байрлалыг дайрах үеэр түүнийг хэрэглэж мэднэ гэж америкийн төлөөлөгчид өгүүлжээ.
ОХУ, БНХАУ хоёр Тяньваний АЦС-ын 2 дахь ээлжийг хамтран барих тухай протоколд гарын үсэг зурав. Өнөөдөр эдгээр хоёр улсын засгийн газрын тэргүүн нарын 17-р уулзатын дүнгээр баримт бичигт гарын үсэг зуржээ. Орос улс Тяньваний АЦС барихад зээл Хятадад олгоход бэлэн байна. Хэлэлцээрийн дагуу «Атомстройэкспорт» тус АЦС-ын 3-4- блокыг барих юм.
Сенкаку (Дяоюйдао) арлуудын талаархи АНУ-ын сенатын байр суурь БНХАУ-ын эрх баригчдын сэтгэлийг түгшүүлж байна. Эдгээр арлыг аюулгүй байдлын тухай америк-японы гэрээний үйл ажиллагаанд хамруулахыг Бэээжин эсэргүүцэж байна. Харин Өмнөд Хятадын тэнгист хууль бус шилжин орох хөлөг онгоцуудыг шалган үзэх шийдвэрээ тайлбарлаж өгөхийг АНУ Бээжингээс шаардав. АНУ-ын ийм ажиллагаа бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож мэднэ гэж Бээжин үзэж байна.
1-р сарын нэгнээс Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай хэсэг аралд цөмрөн орох гадаадын хөлөг онгоцуудыг шалган үзэх шийдвэрээ тайлбарлаж өгөхийг АНУ Бээжингээс шаардсан тухай өчигдөр Бээжинд АНУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Гэри Лок сэтгүүлчдэд мэдэгдлээ.Түүний хэлснээр ийм захирамжийг хэрэглэх үйл ажиллагааны хүрээ ч, зорилго ч тодорхой биш байна.
ИТАР-ТАСС агентлагийн Улаанбаатараас мэдээлж байгаагаар, Монгол улсын эвслийн засгийн газар нь авилгын хэргээр шүүхээр шийтгэгдэж, одоо шоронд байгаа тус улсын ерөнхийлөгч асан, одоогийн МАХН-ын тэргүүн Н.Энхбаяраас болж тарах аюулд ороод байна. МАХН-ын хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдлийн дагуу, тус нам нь хэрэв Н.Энхбаярын ялыг дахин хэлэлцэхгүй юм бол эвслийн засгийн газраас гарахаар төлөвтэй байгаа гэжээ.
Япон улс ирэх долоо хоногт БНАСАУ-ын пуужингуудыг амдан устгаж болзошгүй алсын тусгалтай хянах систем болон их бууны пуужингуудтай мин устгагч гурван хөлөг онгоцыг хөдөлгөв. Энэ тухай пүрэв гаригт Японы батлан хамгаалах яамнаас мэдэгдэв. Мин утсгагч хөлөг онгоцнууд нь Зүүн-Хятадын болон Японы тэнгисүүдээс өөрийн байлдааны байранд чиглэж явна.
АНУ-ын Тэнгисийн цэргийн ЗХ-ий тэнгисийн стратегийн бүлгээр тэргүүлүүлсэн цөмийн гавшгай олон зорилгот “Дуайт Эйзенхауэр” нисэх онгоц тээгч Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт ирэв. Уг онгоц Сирийн эргүүдийн ойролцоо байна. Нисэг онгоц тээгч хөлөг онгоцон дээр 70 сөнөөгч онгоцнууд байгаа төдийгүй тэнгисийн цэрэг, нисэгчид болон тэнгисийн явган цэргийн нийт тоо 8 мянгад хүрч байна.
ОХУ-д айлчлал хийж байгаа БНХАУ ын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зяобао өнөөдөр ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевын хамт ОХУ болон БНХАУ-ын засгийн газрын тэргүүн нарын байнгын 17 дахь уулзалт зохион явуулна. Эдийн засгийн хэлхээ холбоо,хамтын хөрөнгө оруулалт, эрчим хүчний харилцан яриа зэрэг нь яриа хэлэлцээрийн гол сэдвүүд байна.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012