×
Улс төр 5 Арванхоёрдугаар сарын 2012
БНАСАУ-ын пуужин-тээгч хөргөж болзошгүй байгаа төлөвлөгөөтэй холбогдуулан “Пэтриот” /ЗРК/ их бууны пуужингийн цогцолборуудыг өнөөдөр японы өмнөд хэсгийн Исигаки аралд хүргэжээ. Энэ тухай Киодо агентлаг уламжлав. Японы тэнгисийн цэргийн “Кунисаки” ачааны хөлөг онгоц Исигаки боомтонд пуужингийн “Пэтриот” хоёр цогцолборыг хүргэв.
АНУ-ын Сенат 2013 оны улс орныхоо цэргийн 631 тэрбум долларын төсвийн тухай хуулийг санал нэгтэй сайшаав. Эдгээр хөрөнгөөр зэр зэвсэг худалдан авч, цэргийн албан хаагчдын хөлсийг 1,7 хувиар нэмэгдүүлэх юм. Түүнчлэн баримт бичиг америкийн цэргийг Афганистанаас гаргах, Ираны эсрэг хоригийг чангатгах арга хэмжээнд зарцуулах хөрөнгө агуулж байна.
Ашхабадын “Рухыет” ордонд ТУХН-ын орнуудын ДХУ  болж байна. Уг хуралдаанд Хамтын нөхөрлөлд ордог 11 улс орон ордог гэж “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч мэдээлж байна. Орос улсын төлөөлөгчдийг ерөнхийлөгч Владимир Путин тэргүүлж байна. ДХУ-д оролцогчид 20 орчим асуудлыг хэлэлцэнэ.
Каспийн тэнгис бүс нутгийн орнуудын хүчин чармайлтаар цэрэгжүүлсэн бүс болж байна гэж Казахстаны ерөнхийлөгчийн дэргэдэх Казахстаны стратегийн судлалын хүрээлэнгийн захирал Булат Султанов үзэж байна.
Вьетнамын эрх баригчид Хятадтай маргаан үүсгэсэн Өмнөд Хятадын тэнгисийн бүст загасчдаа хамгаалахын тулд эргүүл хийх юм. Вьетнамын иргэний эргүүл тэнгисийн цагдаа, хилчдийн дэмжлэгээр 1-р сарын 25-аас эргүүл хийж эхлэнэ гэж засгийн газрын мэдээлэлд өгүүлжээ.
БНАСАУ баллистик пуужингийнхаа бүх гурван угсралтыг хөөргөх талбарт байрлуулж дууссан тухай өнөөдөр Сөүлд Өмнөд Солонгосын засгийн газрын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээллээ. Пхеньян хиймэл дагуул бүхий пуужингаа 12-р сарын 10-аас 22-ны хороонд хөөргөх төлөвлөгөөтэй байна гэж өнгөрсэн бямба гаригт умард солонгосын ЦТАК агентлаг мэдээлсэн билээ.
ШХАБ-ын хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтын хэлхээ холбоог давшингуй хөгжүүлэхийг Оросын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев уриалав. Тэрээр Киргизийн нийслэл Бишкек хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан дээр энэ тухай мэдэгдэв. Гишүүн орнуудын үйл ажиллагаа түүний дотор эдийн засгийн бодлогын зохицуулалтыг боловсронгуй болгох нь зайлшгүй чухал гэж Оросын ерөнхий сайд үзэж байна.
НАТО-гийн зөвлөл ГХЯ-ны тэргүүн нарын хэмжээнд «Пэтриот» пуужингуудыг түрк-сирийн хил орчимд байрлууах тухай Түркийн хүсэлтийг биелүүлсэн гэж Брюссельд эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Фог Расмуссен мэдэгдэв. Эвсэл Түрк улсыг хамгаалах шийдвэр төгс байна гэж тэрээр батлан илэрхийллээ.
Орос улсын төлөөлөгч Дмитрий Мезенцев ШХАБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга болов.Мезенцев ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг Киргиз улсын төлөөлөгч Муратбек Иманалиевээс албан ёсоор хүлээж авав. «Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг Мезенцевэд албан ёсоор уламжлан олгоно» гэж Иманалиев өнөөдөр Бишкекэд ШХАБ-ын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдлээ.
Энэтхэг, Пакистан хоёр улс ШХАБ-ын бүрэн эрхт гишуүүний статустай болохыг сонирхож байгаагаа батлав. Дели байгууллагыг өргөжүүлэх шийдвэр гармагц бүрэн эрхт гишүүний хувьд ажлаа үргэлжлүүлнэ гэж Энэтхэгийн ГХ-ийн дэд сайд Санжей Сингх Бишкекэд ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын хуралдаан дээр мэдэгдлээ. Исламабад адилхан байр суурь баримталж байна гэж Пакистаны мэдээлэл, телевиз радиогийн нэвтрүүлгийн сайд Камар Каир тэмдэглэн хэлэв.
ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нар байгууллагынхаа 2013 оны төсвийг сайшаав. Ерөнхий сайд нар түүний дотор ОХУ-ын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев Бишкекэд хуралдааны явцад зохих баримт бичигт гарын үсэг зурав. Түүнээс гадна ШХАБ-ын хөгжлийн сан, Хөгжлийн банкны тухай мэдэглдэл болон хамтрасан албан мэдээ ба ШХАБ-ын хэд хэдэн тайланд гарын үсэг зуржээ.
Өнөөдөр Киргизийн нийслэлд ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нар засгийн газрын тэргүүн нарын зөвлелийн хуралдаанд оролцож байна. Казахстан, Киргиз, Хятад, Орос,Тажикитстан улсуудын ерөнхий сайд нар засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн ажилд оролцож байна. Тэргүүн дэд ерөнхий сайд Узбекистаны төлөөлөгчдийг тэргүүлж байна.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012