×
Улс төр 4 Арванхоёрдугаар сарын 2012
НҮБ-ын ЕА даваа гаригт Израилийг цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд нэгдэхийг уриалсан тогтоолыг батлав. ”Ойрхи-Дорнодод цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх аюултай” нэртэй уг баримт бичигт дурдснаар, тус еврейн улс нь бүс нутагт цорын ганц Гэрээнд оролцогч бус орон байна” гэж цохон тэмдэглэжээ. ЕА-н гишүүд Израилийг бүх цөмийн объектуудаа МАГАТЭ-гийн хяналтан дор оруулахыг уриалжээ.
Өчигдөр НҮБ-ын ЕА-н батласан тогтоол сансарт зэвсэглэлээр хөөцөлдөх нь тэсвэрлшгүй хэрэг гэдэгт дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулж, энэ талаар ажиллаж байгаа эрх зүйн дэглэмийг чангатгахыг уриалжээ. Дэлхийн 20 гаруй орон түүний дотор Орос улс баримт бичгийг зохиосон байна.
Ираны цэргийнхэн Персийн булангийн Ираны эрх мэдэлд байгаа нутаг дээгүүр нисч яваа америкийн нисэгчгүй нисдэг аппаратыг амдан илрүүлсэн тухай өнөөдөр ираны Fars агентлаг мэдээллээ. Мэргэжилтнүүд тагнуулын ажиллагаа явуулж байсан ScanEagle маягийн нисэгчгүй нисдэг аппаратыг алсаас жолоодох системийг хяналтдаа авсан гэж Ираны лалын хувьсгалын манааны шилмэл корпусын хүчний командлал мэдэгдэв.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сирийн ЗГ-ыг хмийн зэвсгийг хэрхэвч хэрэглэж болохгүй тухай даваа гаригт анхааруулав. Обамагийн хэлснээр, хэрвээ сирийн ЗГ химийн зэвсэг хэрэглэвэл, тэд үр дагавартай нь тулгарч, үүнийхээ хариуцлагыг үүрэх болно. Өмнө нь даваа гаригт Цагаан ордны төлөөлөгч Жей Карни хэлсэн үгэндээ, АНУ нь Сирийн ерөнхийлөгч Башар Асадын химийн зэвсгийг хэрэглэх төлөвлөгөөнд түгшиж байгаагаа илэрхийлсэн.
Өнөөдөр ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Киргизийн нийслэл Бишкек хотноо хүрэлцэн очиж, ШХАБ-ын гишүүн бусад улсуудын засгийн газрын тэргүүн нартай уулзана. 12-р сарын 4,5 өдрүүдэд Медведев ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцох тухай Оросын засгийн газрын эх сурвалжаас «Интерфакс» агентлагад мэдээлэв.
12-р сарын 10-аас 22 хүртэл БНАСАУ хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд гаргах пуужингаа хөөргөнө гэж Пхеньян албан ёсоор мэдэгдэв. Энэ арга хэмжээг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуультой холбож хэрэгжүүлэх нь тод зүйл. Пуужингийн хөөргөлт Сөүл, Вашингтоны эсрэг чиглэгдсэн хийгээд Умард Солоногост ч хор холбогдолтой болж мэднэ. Пхеньяний шийдвэр шинжээчдийн гайхал төрүүлэв.
АНУ-ын БХЯ-ны тагнуулын газар тэртэй тэргүй өргөн цар хүрээтэй үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Пентагон гадаадад ажиллаж байгаа тагнуулчдынхаа тоог хэд дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал АНУ-ын тагнуулын газар Иран, Хятад, Умард Солонгост үйл ажиллагаагаа өргөжүүлнэ. Америкийн цэргийнхэн Ойрхи Дорнодод дур зоргоор авирлаж, «Аль-Каидаг» эрэн мөрдөж, бүс нутгийн тэн хагасыг сүйрэхэд хүргээд шинэ шинэ объектийг эрж эхэллээ.
Япон улсад парламентын ээлжит бус хугацааны сонгуулийн сурталчилгааны ажил эхлээд байна. Одоогийн засгийн эрх барьж байгаа ерөнхий сайд Ёсихико Нода тэргүүтэй Ардчилсан намыг ялагдал хүлээнэ гэж үзэцгээж байна. Сонгуульд улс төрийн 12 нам өрсөлдөнө. Санал асуулгын дүнгээр, хамгийн олон саналыг Либерал-ардчилсан нам авах төлөвтэй байна.
Өмнөд-Солонгосын ГХЯ-ны дэд сайд Лим Сун Нам ойрын үед америк болон японы дипломатуудтай зөвлөлдөхөөр Вашингтон ниснэ. Зөвлөлдөх уулзалтын гол сэдэв нь Пхеньяны хөөргөхөөр төлөвлөж байгаа пуужинтай холбоотой байх юм гэж Өмнөд-Солонгосын ХМХ-үүд албан ёсын эх сурвалжуудаас иш татан уламжилжээ. Сеулын дипломатуудын тэмдэглэж байгаагаар, “ гурван талд уулзалтыг зохион явуулах боломж ирж байгаа аж. Гэвч эцсийн товыг хараахан гаргаагүй байна.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012