×
Улс төр 3 Арванхоёрдугаар сарын 2012
2012 онд Орос,Хятадын хоорондын эрчим хүчний хамтын ажиллагаа идэвхтэй хөгжсэн гэж ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Сергей Разов БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао Москвад айлчлахын өмнөхөн ИТАР-ТАСС агентлагад өгсэн ярилцлагдаа мэдэгдэв. «Орос-Хятад» эрчим хүчний асуудлаархи яриа хэлцээ хоёр талын харилцааг давшингуй хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгааг элчин сайд тэмдэглэв.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Стамбулд өнөөдөр хүрэлцэн ирсэн бөгөөд Дээд түвшингийн хамтын ажиллагааны зөвлөлийн жил бүрийн гуравдугаар хуралдаанд оролцох юм. Владимир Путин Түрк улсын ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган нар өргөтгөсөн болон явцуу хүрээнд хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа ба үр дүнгийнх нь талаар сэтгүүлчидэд мэдээлэх юм байна.
Америкийн засгийн газрын баримт бичгуудийг WikiLeaks сайтад дамжуулж өгсэн ялаар яллаж байгаа АНУ-ын цэргийн албан хаагч Брэдли Мэннингийн хэргээр хийж байгаа урьдчилсан шуухийн сонсгол 12-р сарын 12 хуртэл үргэлжлэх тухай өнөөдөр АП агентлаг цэргийн шуухийн шуугч хурандаа Денис Линдийн мэдэгдлийг үндэслэн уламжлав.
Хиймэл дагуул хөөргөх тухай БНАСАУ-ын төлөвлөгөөнд бүх талууд биеэ барьж, уужуу тайван хандах ёстой гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй Бээжинд болсон шуурхай хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Зүүн Хойд Ази болон Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг хадгалах нь бүх талуудын нийтлэг ашиг сонирхолд нийцэж байгаа гэж Хятад улс үзэж байгаа гэж дипломатч хэлсэн байна.
Дэлхийд мониторинг хийх зориулалттай хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөнөөсөө татгалзахыг уриалсан Вашингтон, Токио, Сөүлийн уриалгыг Пхеньян няцаалаа. 12-р сарын 10-22- хооронд хиймэл дагуул хөөргөх тухай урьдчилсан мэдээг БНАСАУ өнөөдөр японы талд мэдүүллээ. Энэ хиймэл дагуулыг тойрог замд баллистик пуужингаар гаргах юм. Пуужинг хөөргөлтийн талбарт байрлуулсан байна гэж өмнөд солонгосын эх сурвалжууд мэдээлсэн байна.
ХКН-ын дээд байгууллагын халаа сэлгэлгээтэй холбоотой анхны эрчимтэй хэлэлцүүлэг намдсан өнөө үед шинэ удирдлагын бодлогын урьтлал шинжээчдийн анхаарлын төвд байна. Москвагийн УИС-ийн дэргэдэх Ази Африкийн орнуудын дээд сургуулийн дэд захирал Андрей Карнеев ХКН-ын ХVIII их хурлаас хойшхи Хятадын байдлыг тайлбарлан дүгнэх юм. Гол хэдэн сэдэв шинэ удирдлагын хүвьд нэлээд чухал болно.
Кувейтийн сөрөг хүчин бямба гаригт сонгосон Үндэсний ассамблейг (парламент) тараахыг эрх баригчдаас шаардаж байна. Шийт шажинтан парламентын бух суудлын гуравын нэгийг эзлэсэн билээ. Сөрөг хүчин шинэ парламентыг тараах болон хууль тогтоох эрхийг өөрчлэх тухай зарлигийг хүчингуй болгохын төлөө тайван жагсаалаа үргэлжлүүлнэ гэж кувейтийн сөрөг хүчний удирдагчийн нэг Фейсал аль-Мусаллям сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Өнөөдөр Оросын ерөнхийлөгч Влдадимир Путин Стамбулд айлчилна. Тэрээр хоёр талын харилцааг хөгжүүлэх, Ойрхи Дорнод юуны түрүүнд Сири улсын байдлыг зохицуулах асуудлаар Туркийн ерөнхий сайд Таип Режап Эрдогантэй хэлэлцээ хийнэ. Эдгээр асуудлыг Хамтын ажиллагааны дээд зевлелийн хуралдааны хурээнд авч узэх тухай еренхийлегчийн туслах Юрий Ушаков мэдээлэв.
Египетийн шуугчдийн холбоо 2012 оны 12-р сарын 15-нд Египетийн шинэ Үндсэн хүүлийн асуудлаар явуулахаар товлосон бух нийтийн санал хураалтад оролцохгуй байх шийдвр гаргав. Шуугчид санал хураалтын үйл явцыг хянан шалгах ажиллагаанд ч оролцохгуй гэж Египетийн Эль-Бухейран мужийн шуугчдийн нэгдлийн тэргүүн шуугч Абдеррахим Юсеф сэтгүүлчдэд мэдээллээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Израильд хандан шинэ суурингууд байгуулах төлөвлөгөөг хүчингүй болгохыг урилсан тухай дэлхийн байгууллагын хэвлэлийн албанаас мэдээлэв. Израилийн шинэ шинэ суурин палестины злэгдсэн нутагт байгуулах нь Ойрхи Дорнодын асуудлын шийдвэрийг дампууруулж мэднэ гэж Бан Ги Мун мэдэгдэв.
12-р сарын 10-22 өдрүүдэд өглөөний 7 цагаас үд дунд хүртэл хиймэл дагуулаа хөөргэнэ гэж БНАСАУ-аас Японд албан ёсоор мэдээлсэн тухай өнөөдөр өмнөд солонгосын Ёнхап мэдээллийн агентлаг уламжлав. Пхеньян хиймэл дагуул бүхий пуужин хөөргэх төлөвлөгөөтэй байна гэж Өмнөд Солонгос, АНУ хоёр үзэж, БНАСАУ-ын нутаг дэвсгэрийн байдлыг идэвхтэй ажигласан тухай үүний өмнө өмнөд солонгосын хэвлэл мэдээлийн хэрэгслүүд уламжлан мэдээлжээ.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012