×
Улс төр 2 Арванхоёрдугаар сарын 2012
Орчин үед “цус, төмрөөр” “ардчилалыг” тарих нь байж болошгүй зүйл. Гадаад болон батлан хамгаалах бодлогын оросын зөвлөлийн хуралдаан дээр ГХЯ-ны сайд Сергей Лавров ингэж мэдэгдсэн байна. Лавров тодорхой улсын нэрийг дурдаагүй ч гэсэн энэ нь Сири улсын зохицуулалтын талаарх ОУ-ын зарчимч байр суурийн талаар Барууныханы эрс мэдэгдэлд өгсөн шууд хариулт гэж ойлгогдож байна.
Пентагоныг “Рособоронэкспорт” компанитай хэлэлцээр байгуулахыг АНУ-ын Сенат хориглосон явдал орос, америкийн харилцаанд муугаар нөлөөлнө гэж Төрийн Дум үзэж байна. Төрийн Думын Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Владимир Комоедов ингэж мэдэгдсэн байна. “Дэлхий дахин дахь ОУ-ын байр суурийг заах гэсэн америкийн парламентын гишүүдийн бас нэг оролдлого гэж би үзэж байна.
Газын зурвасын дайн ч, АНУ-ын даралт шахалт ч өнгөрсөн долоо хоногт Палестины автономыг НҮБ-ын ажиглагчийн хувиар хүлээн зөвшөөрөхөд саад болж чадсангүй. 11-р сарын 29-ны өдөр НҮБ-ын ЕА-н 193 улсаас 138 улс дэмжсэн санал өглөө. Мэдээж хэрэг АНУ, Израиль болон өөр зургаан улс эсрэг санал өглөө.
“Их хорийн” бүлгийн даргын ажлыг ОУ албан ёсоор хүлээн авлаа. Энэ бүлгийг ОУ даргалах үедээ гол шийдэх асуудал бол “даяарчлалын эдийн засгийн асуудал, түүний тогтвортой хөгжлийг хангах явдал гэж” ерөнхийлөгч Владимир Путин үүнтэй холбогдуулан мэдэгдсэн байна. Энэ нь “манай гариг дэлхийн сая сая хүний амьдралын түвшинг дээшлүүлэхэд” шаардлагатай юм.
Ойрхи Дорнодын зохицуулалтын талаарх олон улсын зуучдын “дөрвөл”-ийг ойрын өдрүүдэд цуглуулах боломжтой гэж Москва үзэж байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүний орлогч Михаил Богданов араб хэл дээрх “Раша Тудей” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна.
БНАСАУ хиймэл дагуултай пуужин хөөргөхөөр төлөвлөж байгаагаас болж Токио Пхеньянтай хийх гэж байсан хоёр талын хэлэлцээрийн ээлжит үеийг тодорхой бус хугацаагаар хойшлууллаа. Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нода бямба гаригт сэтгүүлчидэд ингэж мэдэгдсэн байна.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012