×
Улс төр 1 Арванхоёрдугаар сарын 2012
”Их хорийн” дарга Мексик албан ёсоор Орос улсаар солигдлоо. Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч Владимир Путин хийсэн мэдэгдэлдээ, Орос улс энэхүү арга хэмжээг даргалахдаа “ дэлхийн эдийн засгийн тулгамдсан асуудлууд болон эдийн засгийн тогтвортой хөгжлийг” шийдвэрлэхэд гол зорилтоо болгоно гэлээ. Энэ нь “сая сая хүний амьдралын түвшинг дээшлүүлэхэд” шаардлагатай юм.
Өнөөдөр Орос улсын даргалах “Их хорийн” албан ёсны http://ru.g20russia.ru/ сайт ажлаа эхэллээ. Оросын даргалах “Их хорийн” сайтан дээр 2013 оны тодорхой хөтөлбөр байгаа бөгөөд чуулганы ажлын зарчим, оролцогч гишүүн-орнуудын тухай мэдээллүүд, “Их хорийн” түүх болон оросын даргалах хүрээний эрэлт хэрэгцээтэй мэдээнүүд болоод уулзалтуудын дүнгийн баримт бичгүүдийг орос, англи хэл дээр гаргах болно.
НҮБ-ын Ерөнхий ассамблей Израиль улсаас 1967 онд эзлэн авсан Голланы өндөрлөгүүдэөс гарч явж, Иерусалимийг нийслэлээр тунхагласнаа татгалзаж, палестинчуудтай энхийн яриа хэлэлцээр хийхийг шаардав. Баасан гаригт Палестиныг олон улсын байгууллагаас ажиглагч статустай орноор хүлээн зөвшөөрөгдсний дараа холбогдох тогтоолуудыг батлажээ. НҮБ-ын ЕА-н тогтоолууд нь зөвлөмжийн шинжтэй болохоос үүнийг заавал биелүүлэх шинж агуулдаггүй.
Ойрын арван жилд юань нөөцийн гол валют болж хувирах тухай яригдаж магалгүй гэж ОХУ -ын ГХЯ тэргүүн Сергей Лавров таамаглаж байна.
Бусад улс орнуудад өөрийн улстөр болон нийгэм-эдийн засгийн системийг тулгах нь экстремист хүчнүүдийг хурцатгахад нөлөөлж мэдэх юм гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Москвад болсон Гадаад бодлого ба батлан хамгаалах бодлогын зөвлөлийн хуралдаан дээр хэллээ. Тэрээр хэлэхдээ, энэ нь ихэнхи тохиолдолд эсрэгээр эргэж, жинхэнэ ардчилсан ирээдүйтэй өөрчлөлтүүдийг хойшлууж, экстремист болон хэлмэгдлийн хүчнийхнүүдийг хурцатгахад хүргэдэг.
Өнөөдрөөс орос улс “Их хорийг” / G-20/ даргалж эхэлнэ. Ирэх жилийн 9-р сарын 5,6-ны өдрүүдэд Санкт-Петербургт зохион явагдах ДХУ-ыг орос улс даргалах юм.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Нави Пиллай Египетийн ерөнхийлөгч Мурсийн бүрэн эрхийг өргөжүүлэх зарлиг нь тус улсад хүний эрхийг хэрэгжүүлэхэд заналхийлж болзошгүй гэдгийг анхааруулав.Пиллайн хэлж байгаагаар, Мурсигийн өөрийн зарлигийг цуцлах хориг гаргасан нь олон улсын хэм хэмжээнд нийцэж байна.НҮБ-ын комиссар Мурсийг Хосни мубаракийн дэглэмийн алдааг давтахаас сэрэмжлүүүлэв. Пиллай холбогдох захидлыг египтийн ерөнхийлөгчид илгээв.
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012