×
Улс төр 30 Арваннэгдүгээр сарын 2012
НҮБ-ын Ерөнхий ассамблейн Палестинд ажиглагч-орны статус олгох тухай шийдвэр нь палестин-израилийн яриа хэлэлцээрийг орлож чадахгүй. Энэ тухай ОХУ-ын Холбооны зөвлөлийн олон улсын асуудлын хорооны тэргүүн Михаил Маргелов мэдэгдэв. Түүний ярьснаар, хэрвээ яриа хэлэлцээр нь сэргээгдэхэд хүрвэл, тэдгээрийн явц Палестины шинэ статустай хүчтэй холбоотой байхгүй.
Эргүүлийн хөлөг онгоцуудаа Өмнөд Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн Скарборо усан дорхи хадны ойролцоо байнга байлгах тухай Бээжингийн шийдвэр бүс нутгийн байдлыг хүндрүүлэх уршигтай болж мэдэх нь Манилыг түгшүүлж байна гэж өнөөдөр Филиппиний ГХЯ-ны тэргүүн Альберт дель Розарио Хонконгод хэвлэгдэн гардаг «Саут Чайна морнин пост» сонинд өгсэн ярилцлагдаа мэдэгдлээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн дийлэнхи олонхи палестины автономид НҮБ-ын ажиглагч орны статус олгохыг дэмжив. Тогтоолыг 138 орон дэмжив. Эсрэг саналыг АНУ, Израиль тэргүүтэй 9 орон өгсөн. 41 улс түдгэлзсэн.
Өмнөд Хятадын тэнгист түгшүүртэй байдлыг гааруулж байна гэж Манил Бээжинг зэмлэв. Филиппиний ГХЯ-ы тэргүүн Альберто дель Розарио хятадын эргүүлийн гурван хөлөг онгоц Скарборо (Хуанъяньдао) усан дорхи хадны ойролцоо байгааг «дарангуйлагчийн зан үйл» гэжээ. Энэ нь хоёр талын харилцааг цаашид хурцатгахаас сэрэмжлэхэд чиглэгдсэн Филиппиний дипломат хүчин чармайлтыг бусниулж болзошгүй гэж сайд болгоомжилж байна.
Орос улс 2014 онд эвслийн цэргийг Афганистанаас гаргаснаас хойш тус улсын талаар НАТО-гийн баримтлах стратегийг сонирхож байна гэж Брюссельд Умард Атлантын эвсэлд суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Александр Грушко сэтгүүлчдэд мэдэгдэв. НАТО-гийн цэргийг Афганистанд цаашид байлгах нь олон улсын эрх зүй болон Афганистаны байдлыг тогтонги болгох зорилгод нийцэх ёстой гэж тэрээр онцлов.
Япон «ямар ч дайныг эсэргүүцэгч» улсын дүр төрхөө аажмаар өөрчилж байна. Үндсэн хуулийн энх тайвны шинж чанарыг хянан үзэх хэрэгтэй гэх мэт үг яриа гаарав. Япон цэргийн тусламж бусад улсад үзүүлэхийг санал болгож байна. Японы хөлөг онгоцууд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Тэнгисийн цэргийн хүчинтэй цэргийн сургуульд хамт оролцож байна.
ПДХ систем нь оросын тогтоон барих чадавхийн эсрэг чиглэгдэхгүй НАТО-гийн баталгаа цэрэг-техникийн тов тодорхой шалгуураар илрэх ёстой гэж Брюссельд НАТО эвсэлд суугаа Оросын байнгын төлөөлөгч Александр Грушко оросын сэтгүүлчдэд мэдэгдэв. «ПДХ системийн эцсийн зорилгыг үл тоомсорлон хамтран ажиллах санал бидэнд тавьсан. Тус систем оросын стратегийн цөмийн хэрэгслийг амдан сөнөөхгүй баталгаа хамтын ажиллагааны хүрээнд өгөх ёстой гэж бид үзэж байна.
«Сирийн анд нөхөд» ажлын бүлгийн 5-р хуралдаан Японы нийслэлд эхэллээ. Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг хориг тогтоосон 60 улсын төлөөлөгчид түүнд оролцож байна. Сирийн байдлын асуудлаар явуулах агуулга төгөлдөр санал шүүмжлэл улс төрийн хүчирхэг дохио болох ёстой гэж Японы ГХ-ийн сайд Коитиро Гэмба хуралдаан дээр хэллээ.
Өнөөдөр Египетийн Үндсэн хуулийг боловсруулж байгаа комисс шинэ Үндсэн хуулийн төслийг батлав.1971 оны Үндсэн хуулийг үндэслэсэн шинэ Үндсэн хууль 234 зүйл ангитай. Зүйл анги бүрт тус тус санал хураасан учир өчигдөр эхлэсэн санал хураалт шөнөжин үргэлжлэв. Түүнийг ерөнхийлөгч Мухаммед Мурсид өргөн барьж, дараа нь бүх ард түмний санал хураалт явуулна.
Өчигдөр ЕА-д НҮБ-ын гишүүн 193 улсын 138 нь Палестинд төр улсын статус олгох тогтоолыг батлахын төлөө санал өгөв. Энэ шийдвэр тусгаар улсаа үндэслэн байгуулж, хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө хагас зуун жилийн турш тэмцэж ирсэн палестины ард түмний дипломат замаар хийсэн ялалт боллоо.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012