×
Улс төр 28 Арваннэгдүгээр сарын 2012
Өчигдөр Японы Сига муж улсын засаг дарга Юкико Када «Японы ирээдүй» улс төрийн шинэ намыг зохион байгуулсныг зарлан мэдээлэв. Када намын дарга болжээ. Японы барууны ба үндэсэрхэг консерватив намуудыг нэгтгэсэн «Японы шинэчлэлийн холбоог» бодоход шинэ нам зүүний хүчнийг нэгтгэн нягтруулах юм. Када АЦС-ыг эрс шийдвэртэй эсэргүүцснээрээ улс орондоо нэр алдартай болсон.
«Сирийн анд нөхдийн» бага хурал баасан гаригт Японд хуралдах тухай өчигдөр тус улсын ГХЯ мэдээлэв. Уулзалтад оролцогчид Дамаскын эсрэг хоригийг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Энэ нь «Сирийн анд нөхдийн» Азид хийх анхны уулзалт билээ. Урьд өмнө тэд Парис, Вашингтон,Доха, Гаагад уулзсан юм.

Орос-монголын харилцааг шинэ түвшинд яаж гаргах вэ? Энэ асуултанд тусгай төсөл боловсруулж байгаа Орос, Монголын социологчид болон улс төр судлаачид хариулахыг оролдож байна. Уг төслийг “Оросууд Монголд эргэн ирлээ: загварууд болон төслүүд” гэж нэрлэжээ. Төслийг оросын талаас Оросын шинжлэх ухааны сан, монголын талаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тус тус санхүүжүүлж байна.

Маргаантай нутгийг багтаасан Хятадын газрын зургийг тус улсын шинэ паспорт дээр дүрслэсэн явдал бүс нутгийн байдлыг түгшүүртэй болгох уршигтай гэж Вашингтон үзэж, сэтгэл түгшиж байгааг АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд энд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Ийм явуулга бүс нутгийн ерөнхий байдалд зохисгүй нөлөөлж мэдэхтэй холбогдуулан АНУ эл асуудлыг хятадын талд тавьна гэж тэрээр тэмдэглэжээ.
Сенкаку-Дяоюйдао арлуудын эргэн тойрны маргаанаас болж хоёр талын харилцаа цаашид доройтох нь аюултайг Япон, Хятадын улс төрийн элитын нэг хэсэг нь ойлгож байна. Гэвч олон нийтийн радикал, зарим үед үндэсэрхэг санал бодол Токиод ч Бээжинд ч хатуу шахалт үзүүлж байна.
Түрк,Сирийн хил орчимд байрлуулах «Пэтриот» пуужингууд НАТО-гийн удирдлагад шууд захирагдана гэж түркийн «Заман» сонин эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссений мэдэгдлийг үндэслэн бичжээ. Эвсэл шаардлага гарвал түркийн нутаг дэвсгэрийг сирийн аюулаас тэр даруй хамгаална гэж Расмуссен онцлов. Түүний хэлснээр НАТО-гийн шинжээчид түркийн цэргийнхэнтэй хамтран пуужин байрлуулахад тохиромжтой газрыг эрэж байна.
Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудын эргэн тойрны байдал «шинэ Палестин» болж мэднэ. Энэ нь улс орнуудын сөргөлдөөнийг үүсгэх, бүс нутгийн байдлыг тогтворгүй болгох уршигтай гэж Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Сурин Питсуван биртанийн «Файнэншл таймс» сонинд өгсэн ярилцлагдаа мэдэгдэв. Сүүлийн жилүүдэд анх удаа Азийн байдал нэлээд түгшүүртэй болсон гэж тэрээр үзэж байна.
Орос улс Сирийн байдалд хөндлөнгөөс оролцохыг шийдвэртэй эсэргүүцэж байна. Бид сирийн зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров оросын «Аргументы и факты» сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Орос улс цэрэг-техникийн салбарт олон жил хамтран ажиллаж байгаа нь Ойрхи Дорнодын тогтонги байдад тус дөхөм үзүүлэхэд чиглэгдсэн гэж тэрээр бас мэдэгджээ.
Палестины удирдлага Израильтэй энхийн яриа хэлэлцээг сэргээх үүрэг авбал Их Британи Палестиныг «бие даасан улсын» хувьд хүлээн зөвшөөрөхэд бэлэн байна гэж өнөөдөр британийн Би-би-си радио станцаас мэдээллээ. ГХ-ийн сайд Уильям Хейг ойрын хэдэн цагт засгийн газрын шинэ байр суурийг парламентын депутатуудад мэдээлнэ. Түүнчлэн Лондон Палестины үндэсний засаг захиргааны НҮБ-д ажиглагч улсын статустай болох хүсэлтийг дэмжих бодолтой байна.
Сирийн дотоодын сөрөг хүчний Үндэсний зохицуулах хорооны ба курдын байгууллагуудын төлөөлөгчид өнөөдөр Москвад айлчилна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров сирийн сөрөг хүчний Үндэсний зохицуулах хорооны төлөөлөгчдийг маргааш хүлээн авч уулзана.Зөвлөлдөөн 11-р сарын 30-ыг хүртэл үргэлжилж мэднэ гэж үзэж байгаагаа ОХУ-ын ГХЯ сирийн сөрөг хүчний төлөөлөгчдийн айчлалын өмнөхөн илэрхийлсэн тухай «Интерфакс» агентлаг мэдээлэв.
Эрх мэдлээ өргөжүүлэх тухай зарлиг гаргасан ерөнхийлөгч Мохаммед Мурсийг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн Египетэд гаарч байна. Каирт урьд шөнө олон арван мянган жагсагч төв Тахрир тайлбайд майхануудад хонов. Ерөнхийлөгч өөрий нь шийдвэрийг давж заалдах шүүх байгууллагын эрхийг хассан зарлигаа хүчингүй болготол талбайгаас гарч явахгүй гэж олонхи жагсагч мэдэгдэв. Өчигдөр орой цагдаа нар нулимс асгаруулах хий хэрэглэж, эсэргүүцэгчдийг тараахыг оролдов.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012