×
Улс төр 26 Арваннэгдүгээр сарын 2012
Сирийн дотоодын сөрөг хүчний төлөөлөгчдийг Сергей Лавров 11-р сарын 29-нд хүлээж авахаар төлөвлөж байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүний орлогч Михаил Богданов энэ тухай өнөөдөр сэтгүүлчидэд мэдэгдлээ. 11-р сарын 29-нд сайд Сирийн Үндэсний зохион байгуулах хорооны төлөөлөгчдийг хүлээж авна гэж тэр хэлсэн байна. Сөрөг хүчнийхэн Төрийн Думд уулзалт хийх боломжоор хангагдаж магадгүй гэж өндөр тушаалын дипломатч тэмдэглэсэн байна.
Хөршүүдтэйгээ газар нутгийн маргаан үүсгэх Хятад улсын байр суурь сүүлийн өдрүүдэд шинэ санамсаргүй хэмжилтэд хүрлээ. Хятад улсын шинэ паспорт дээр Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлууд, Энэтхэг улсын нутаг дэвсгэрт багтдаг өндөр уулын Аксайчин цөл болон Аруначал-Прадеш мужийг оруулж улсын хилээ зурсан Хятадын шинэ газрын зургийг буулгасан байна.
Сирийн зэвсэгт сөрөг хүчнийхэн Дамаскаас зүүн хэсгийн 15 км зайд орших “Мардж ас-Султан” нисэдэг тэрэгний баазыг эзлэн авлаа. Арабын “Аль-Жазира” телевизийн сувгийн мэдээлснээр, эзлэн авах тулалдааны явцад хоэр нисдэг тэргийг устгажээ. Үүнээс гадна босогчид засгийн газрын 15 цэргийг олзлон авчээ. Интернетэд тэдний дүрс бичлэгийг тавьсан аж.
Сирийн тэргүүн хэн байхав гэдгийг зарим орнууд шийдэхийг ородож байгаа нь байж боломгүй зүйл гэж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев үзэж байна. Тэрээр “Франс прессс” агентлаг болон “Фигаро” сонинд өгсөн ярилцлагадаа, Орос улс нь Башар Асадыг ч, сөрөг хүчнийхнийг ч дэмжихгүй төвийг сахисан байр суурьтай байгаа гэдгийг сануулав.
Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев ирээдүйд ОХУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдох боломжтойгоо үгүйсгэсэнгүй. Тэрбээр Франс пресс агентлаг болон “Фигаро” сонинд өгсөн ярилцлагадаа, засгийн газрын тэргүүний албан тушаалд одоогийн ерөнхийлөгч Владимир Путинтэй ажиллахад тааламжтай байдлаг гэжээ.
Натогийн дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Александр Грушко өнөөдөр Брюссельд шинэ үүрэгт ажилдаа орохоор хүрэлцэн ирнэ. Тэрбээр өмнө нь энэ албан тушаалд ажиллаж байгаад шадар сайдын албан тушаалд томилогдсон Дмитрий Рогозины оронд ажиллах юм. Ойрын үед Грушко Орос – НАТО-гийн ГХЯ-ны сайдын түвшингийн хуралдааны бэлтгэл ажлыг базаах ёстой.
“Праща Давида” ПДХ шинэ системийг амжилттай туршсан тухай Израилийн цэргийнхний уламжлав. Орон нутгийн ХМХ-үүдийн мэдээлснээр, “Праща Давида” нь 300 км зайнаас пуужингуудыг амдан устгах хүчин чадалтай юм. Туршилт өнгөрсөн долоо хоногт болсон.
Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурси нь өөрийн зарлигуудыг хамгаалах үүднээс, төрийн тэргүүний гаргасан аливаа зарлигуудыг шүүхээр шийдвэрлүүлэхийг хориглосон мэдэгдэл хийв. Тэрээр хэлэхдээ, энэ нь түр зуурын арга хэмжээ гэлээ. Ерөнхийлөгчийг шүүмжлэгчдэд хандсан анхны алхам гэж үзэж байгаа энэхүү мэдэгдэлд, Мурси нь улс төрийн бүх хүчнүүдтэй Египтийн шинэ үндсэн хуулийн дагуу нэгдсэн шийдвэрт хүрэхийн тулд хамтран ажиллана гэж цохон тэмдэглэв.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012