×
Улс төр 25 Арваннэгдүгээр сарын 2012
Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт байрлаж байгаа ОУ-ын Хар далайн флотын бүлэг хөлөг онгоц палестин-израилийн сөргөлдөөн хурцадсан тохиолдолд Газын зурвасаас оросуудыг нүүлгэхэд бэлэн байна. Одоогийн байдлаар далайчид байдлыг анхааралтай ажиглаж байна гэж флотын командлал мэдээлсэн байна. Газын зурвасын палестины бүлэглэлүүд болон Израиль улс өнгөрсөн лхагва гаригт эвлэрэл тогтоосон юм.
Израиль улстай сөргөлдсний дараа палестинчууд пуужингийн нөөцөө нэмэгдүүлэхэд нь зориулж Иран улс Газын зурваст хэсэг пуужин явуулахаар бэлтгэж байна. Энэ тухай британийн “Санди таймс” сонин мэдээлсэн байна.
Төрийн түшмэдийн орлого, зардал нийцэх тухай хууль хахуульдахыг ашиггүй тэр ч байтугай аюултай болгож байна. 11-р сарын 23-нд Улсын дум ерөнхийлөгчийн тамгын газраас санаачилсан хуулийг батлав.
Цөмийн болон үй олноор хөнөөгч бусад төрлийн зэвсгээс ангид бүсийг байгуулах болон түүнийг Ойрхи Дорнодод тээвэрлүүлэхгүй байх тухай олон улсын бага хурлыг ирэх жилийн 4-р сараас оройтолгүй хуралдуулахын төлөө байна гэж ОХУ-ын ГХЯ мэдээлсэн байна. “Энэ бага хуралд оролцох зөвшөөрлөө Ойрхи Дорнодын бүх орнууд өгөөгүй байгаа гэж” ОХУ-ын ГХЯ-ны мэдээлэлд тэмдэглэсэн байна.
Ерөнхийлөгч Мухаммед Мурсийн гаргасан шинэ тунхагыг эсэргүүцэж бүх үндэстний ажил хаялт зарлахыг египетийн шүүгчид иргэддээ уриаллаа. Шүүгчдийн холбооны яаралтай хуралдаанаас ийм шийдвэр гаргасан байна. Египет улсын Шүүхийн дээд зөвлөл төрийн тэргүүнийг улс орны шүүхийн системд “урьд хожид үзэгдээгүй халдлага үйлдлээ” гэж буруутгасан байна.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012