×
Улс төр 24 Арваннэгдүгээр сарын 2012
Атомын энергийн асуудлыг хэлэлцэх олон улсын бага хурал 12-р сарын 15-нд японы Фукушима хотноо болно. Японы засгийн газар ба МАГАТЭ бага хурлыг зохион байгуулж байна. 2011 онд «Фукушима-1» АЦС-ын осолд нэрвэгдсэн хотод хийх уулзалтаар цөмийн сүйрлийн уршгийг арилгах арга хэмжээнүүдийг авч үзэх юм.
«Пэтриот» пуужингуудыг Түркийн нутаг дэвсгэрт Сири улсын хил орчимд байрлуулах нь үнэн чанартаа НҮБ-ын АЗ-ийг тойруулан сирийн нисэх хүчний нислэгийг хориглосон бүс бий болгож мэдэхийг Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Владимир Куделев «Интерфакс» агентлагад мэдэгдэв.
Өмнөд Солонгосын цэргийнэхэн эскадрын мина зөөгч хөлгүүдээ БНАСАУ-ын нутаг дэвсгэрт нарийн тусч аль ч байг сөнөөж мэдэх «Хенму 3С» далавчит шинэ пуужингаар зэвсэглэж байна гэж өчигдөр өмнөд солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний хоёр эскадрын мина зөөгчийг америкийн «Томагавктой» төстэй 32 далавчит пуужингаар зэвсэглэжээ.
Тайваний эрх баригчид Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүх арал ба Тайванийг багтаасан газрын зургийг дүрслэсэн хятадын шинэ маягийн паспортыг эсэргүүцэв. Тайваний засаг захиргааны тэргүүн Ма Инзю Хятад улсад хандан өнөөгийн статус болон Тайваний хоолойн хоёр эргийн тогтонги байдлыг дангаар зөрчихээс татгалзахыг уриалав. Ма Инзюйн абан ёсны мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012