×
Улс төр 23 Арваннэгдүгээр сарын 2012
Палестин болон Израиль хоорондын түр эвлэрэлийн гэрээ нь ойрхи-дорнодын мөргөлдөөнийг шийдвэрлэхгүй, одоо хамгийн гол нь талуудын хоорондын шууд яриа хэлэлцээрийг сэргээх нь чухал. Энэ тухай ОХУ- ын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавров Москвад хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
БНАСАУ сансрын хөтөлбөрөө хөгжүүлж, шинэ хиймэл дагуулууд хөөргөх төлөвлөгөөтэй байгаагаа батласан тухай өчигдөр Солонгосын төв цахилгаан агентлагаасс (ЦТАК) тараасан мэдээлэлд өгүүлжээ. Түүнчлэн БНАСАУ олон улсын хууль тогтоомжоор батлагдсан сансрын уудмыг ашиглах эрхээ хэрэгжүүлнэ гэж мэдээлэд өгүүлсэн байна. Энэ оны 4-р сард БНАСАУ хиймэл дагуул бүхий пуужинг хөөргөсэн тухай мэдээлсэн билээ.
БНАрдчилсан Конго Улсад хийж байгаа иргэний дайн дэлхий даяар сая сая гар утас, компьютер хэрэглэгчэдэд хор уршигтай болж мэднэ. Тус улсад олборлож байгаа танталыг орчин цагийн техникийн үйлдвэрлэлд хэрэглэдэг. Конго улсын байдал орон нутгийн мөргөлдөөн огт хамаагүй маш олон хүний амьдралд нөлөөлөх асуудлыг эргэцүүлэн бодоход хүргэв. БНАрдчилсан Конго Улсад цуст ажиллагаа өдрөөс өдөрт гаарч байна.
Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудыг багтаасан газрын зураг бүхий шинэ паспорт Хятадад гаргажээ. Энэ нь Филиппиний эрх баригчдын зэвүү хүргэв. БНФилиппин Улс шинэ маягийн паспортад Хятадын цэглэсэн шугамаар заасан хилийг эрс эсэргүүцэж байна гэж ГХ-ийн сайд Альберт дель Росарио мэдэгдлээ. Филиппиний нутаг дэвсгэрийн нэг хэсэг, усан цээлийг мөн хил хамрасныг тэрээр тэмдэглэв.
Палестинчууд Газын зурвасын байдлыг зохицуулахад чиглэгдсэн Орос улсын хүчин чармайлтыг өндөр үнэлж байна гэж Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббасын Оросын ерөнхийлөгч Владимир Путинд явуулсан илгээлт бичигт өгүүлжээ. Аббасын онц эрхт төлөөлегч Салех Раафат захидлыг Москвад авчирэв. Тэрээр «Оросын дуу хоолой» радиод өгсэн жич ярилцлагдаа Палестины удирдлага Москвагаас НҮБ-ын АЗ-д идэвхтэй хүчин чармайлт гаргасанд талархаж байгааг илэрхийлэв.
Орос, Түрк улсууд Сири улсыг хямралт байдлаас гаргах улс төрийн арга замыг эрэхэд чиглэгдсэн хамтын хүчин чармайлтаа уялдуулан зохицуулахын төлөө байна гэж өчигдөр ОХУ-ын ГХЯ мэдээлэв. Анкарад ОХУ-ын ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Михаил Богданов, Түркийн ГХ-ийн дэд сайд Феридун Синирлиоглу нар Сирийн байдлыг авч үзэж хэлэлцлээ.
Египетийн Үндсэн хуулийн Цэц ерөнхийлөгч Мухаммед Мурсид үл итгэх шийдвэр гаргах асуудлыг авч үзэж байна. Тэрээр тангаригаа зөрчиж,улс орныхоо хууль тогтоомжийн үндэс суурийг бусниулсан гэж шүүх засаглал зэмлэж байна. Өчигдөр Мухаммед Мурси онцгой эрх мэдлий нь батласан Үндсэн хуулийн шинэ тунхаглалыг зарлан мэдээллээ. «Ерөнхийлөгчийн батласан шийдвэр, хуулийг бүрэн төгс хэмээн үзэх ёстой» гэж тэрээр мэдэгдэв.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012