×
Улс төр 22 Арваннэгдүгээр сарын 2012
Сирийн дотоодын мөргөлдөөнийг цэргийн хүч хэрэглэх замаар зохицуулж болохгүй гэдэгт Орос улс хатуу итгэж байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ. Сирийн ард түмэн л цуст ажиллагааг зогсоохын тулд засаг, сөрөг хүчний харилцан ажиллагааны механизмыг эрэх нь мөргөлдөөнийг зохицуулах цорын ганц зам мөн.Түүнчлэн хөндлөнгийн оролцлогыг няцааж, ардчилсан өөрчлөлт гаргах хэрэгтэй гэж дипломат ажилтан үзэж байна.
Газын зурвас болон Сири улс эдгээр нь байнгын цэргийнхний эсрэг хар захаас зэвсгээр хангагдсан бүлэглэлүүд сөргөлдөх хамгийн соргог жишээнүүд. Үүнийг зогсоох юм уу, орон нутгийн эдгээр дайнуудын гарах үелзэлийг Олон улсын зэвсгийн худалдааны тухай гэрээний туслалцаатай багасгаж болох юм. Гэвч энэхүү удтал хүлээсэн баримт бичигт гарын үсэг зурах ажиллагаа болсонгүй.
Сенкаку арлуудын тойрны байдал Япон, Хятадын хоорондын харилцааг мухардмал байдалд оруулав. Ийм байдлаас гарахын тулд хоёр орны дипломат ажилтан, улс төрчид цэцэн мэргэн тодийгүй нэлээд зоримог бодлого явуулах ёстой.
Хятад энх тайванч хөгжлийн замыг сонгож авснаараа дайснуудад нөлөө үзүүлж, зорилгодоо хүрэхийг эрмэлзэж байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Владимир Портяков «Оросын дуу хоолой» радиод өгсэн ярилцлагдаа тэмдэглэв.
Израиль ба Палестины ХАМАС хөдөлгөөн гал зогсоохоор тохиролцов. Тохиролцоо Газын зурвасаас нутаг дэвсгэрий нь пуужингаар харвасны хариуд явуулсан израилийн цэргийн ажиллагааг зогсоох ёстой. Өчигдөр орой Египет, АНУ хоёрын зуучлалаар гал зогсоохоор зөвшилцэв. Израиль тэнгис, хуурай газар, агаараас явуулж байгаа цэргийн ажиллагаагаа зогсоох үүрэг авсан байна.
НҮБ-ын АЗ лхагва гаригийн үдэш Газын зурвасын түр эвлэрэлийн гэрээнд сонирхогч талуудыг нухацтай хандахыг уриалжээ. Үүнтэй зэрэгцэн АЗ-ийн гишүүд дэлхийн хамтын нийгэмлэгт хандан Газын зурвасын хүн амд нэмэлт хүмүүнлэгийн тусламжийг ”холбогдох сувгуудаар ирүүлэхийг” хүсчээ.Хүмүүнлэгийн тусламжинд тэд хүнсний бүтээгдэхүүн, түлш, эмийн бэлдмэлүүдийг оруулжээ. Ингэхдээ НҮБ-ын АЗ-ийн гишүүд Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурсийгийн эвлэрэлийн гэрээ байгууулахад оруулсан хувь нэмрийг үнэлэв.
ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Сергей Рябков өнөөдөр сирийн хямралд улс төрийн шийдвэр гаргуулах үүднээс ажиллах шаардлагатай байна гэж мэдэгдэв. Түрк улс “Пэтриот” пуужингуудыг сирийн хил дээр байрлуулах төлөвтэй байгаа тухай асуултанд хариулахдаа, Рябков “эхлээд нарийн учрыг олох хэрэгтэй, дараа нь чухам юуны тухай яригдаж буйг тодорхойлох нь чухал” гэв.
Палестины цэргүүд түр эвлэрэл хүчин төгөлдөр болсны дараа Израилийн өмнөд хэгсийн нутаг дэвсгэрт Газын зурвасын талаас пуужингийн бөмбөгдөлтөө үргэлжлүүлсээр байна. Энэ тухай пүрэв гаригт израилийн командлалыг иш татан РИА Новости агентлаг уламжлав. Палестины ХАМАС хөдөлгөөн уг мэдээллийг няцаав. Тэд мэдэгдэлдээ, палестины тал түр эвлэрэлийн гэрээг мөрдөж байгаа гэлээ.
Палестины ХАМАС хөдөлгөөний удирдагч Халед Машаль лхагва гаригт Израильтай түр эвэлэрэлийн гэрээ бйагуулсан явдал нь Палестиныг чөлөөлөхөд чухал алхам болсон гэв. Түр эвлэрэлийн гэрээний болзол нь “эсэргүүцэл үзүүлэх нь зөв сонголт байсан гэдгийг батлан харууллаа” гэж тэр хэвлэлийн бага хурал дээр хэллээ.Энэ нь Газын зурвасыг бүслэлтээс чөлөөлөх боломжийн эхлэл гэв.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012