×
Улс төр 21 Арваннэгдүгээр сарын 2012
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Израиль болон Газын зурвасын хоорондын мөргөлдөөнийг шийдвэрлэхэд болзошгүй нилээд хэдэн хувилбаруудыг эрэлхийлэх зорилгоор Каирт хүрэлцэн ирэв. Тэрээр Египетийн ерөнхий сайд Мухаммед Мурситэй яриа хэлэлцээр явуулахаар төлөвлөж байна. Египетийн зуучид сүүлийн хэдэн хоногийн турш мөргөлдөгч орнуудыг эвлэрэлийн гэрээ байгуулахад хүчин чармайлт гаргаж байна.
Монгол улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллгааны /ЕАБХА/ байгууллагад нэгдэн орж, 57 дахь гишүүн нь боллоо. Энэ тухай өнөөдөр Дублинд болсон тус байгууллагын хуралдаан дээр, зохион байгуулагч орны /Ирланд/ шадар сайд, гадаад хэрэг, худалдааны сайд Имон Гилмор мэдэгдэл хийв. Монгол улсыг тус байгууллагын гишүүнээр элсүүлэх шийдвэрийг санал нэгтэй батлав.
Хятадын цэргийн хөлөг онгоц үйлдвэрлэгчид ХКН-ын 18-р их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажилдаа шамдацгааж байна. “Ляонин” нисэх онгоц тээгчийг их хуралд бэлэг барьснаар тэд шинэ онгоц тээгчүүдийг бүтээхэд бэлэн байна. Энэ тухай Хятадын хөлөг онгоцны улсын корпорацын тэргүүн Ху Вэньмин мэдэгдэв.
Зүүн-Азийн ДХУ бол АНД-н бүсийн улс-хоорондын харилцан ажиллагааны системийг бүрдүүлэх гол хэсэг юм. АНД-н бүс нутаг нь эвсэлээс гадуур, хуваагдашгүй аюулгүй байдлын шинэ бүтцийг бий болгоход тохиромжтой болоод байна. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Пномпеньд болсон Зүүн-Азийн ДХУ дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв.
АНУ Афганистанаас гарч явах гээгүй. Кабулын өмнө авсан үүрэг урт хугацааны шинж чанартай гэж АНУ-ын БХ-ын сайд Леон Панетта Америкийн шинэ аюулгүй байдлын төлөө эрдэм шинжилгээний төвд хэлсэн үгэндээ мэдэгдэв.2014 оноос хойш ч цэргээ Афганистанд байлгахыг Пентагоны толгойлогч онцоллоо. Тус улс байлдааны хүчнийхээ гол нэгтгэлийг 2014 онд гаргах ёстой.
БНАСАУ Өмнөд Солонгос дахь холбоотнууддаа хандан ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эрх баригч «Сэнури» намын нэр дэвшэгчдийг эсэргүүцэхийг уриалсан тухай өнөөдөр өмнөд солонгосын «Чосон ильбао» сонинд бичжээ. БНАСАУ-ын суртал нэвтрүүлэгчид БНСолонгос Улсад суугаа талынхандаа хандан «Сэнури» нам засгийн эрхэнд гарахаас сэрэмжлэхийг уриалсан товхимол хэвлэн гаргажээ.
Өнөөдөр израилийн цэрэг Газын зурвас дахь барилга байгууламжуудыг ахин бөмбөгдөж байна. Засгийн газрын албан байгууллагуудын цогцолбор байшин, цагдаагийн удирдах газар болон палестины шаантаг газрын нэгэн гуурийг эвдэн нураажээ. Палестины 140 хүн амь үрэгдэв. Мөн палестины талаас ч израилийн нутаг дэвсгэрийг буудсаар байна. Израилийн таван хүн амь үрэгджээ. 18 настай Иосиф Фартук тэдний дотор байна.
Газын зурвас, Израилийн хоорондын мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар Орос улсаас санал болгосон тогтоолыг батлах санал хураалтыг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан ч төсөл хүчин төгөлдөр хэвээр байна гэж өчигдөр орой ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын элч төлөөлөгч Виталий Чуркин Ойрхи Дорнодын асуудлаархи ээлжит зөвлөдөөн эхлэхийн өмнө сэтгүүлчдэд мэдээлэв.
Израилийн нисэх хүчин Газын зурвасыг бөмбөгдсний уршгаар 140 гаруй хүн түүний дотор хүүхэд эмэгтэйчүүд амь үрэгдсэн тухай Палестинаас НҮБ-д суугаа байнгын ажиглагч Рияд Мансур мэдэгдэв. Тэрээр АЗ-д захидал явуулж, байгууллагын дүрмээр авсан үүргээ биелүүлэхийг НҮБ-ын АЗ-өөс шаардсан байна. Палестины ард түмний эсрэг Израилийн дайралтыг зогсоохын тулд тодорхой үйл ажиллагаа явуулахыг Мансур уриалав.
Израиль болон Палестины ХАМАС хөдөлгөөн Газын зурваст гал зогсоох асуудлын шийдвэрийг лхагва гариг хүртэл хойшлуулсан гэж урьд шөнө «Аль-Арабия» телевизийн суваг мэдээлэв. Газын зурваст гал зогсоох асуудлаар Израильтэй бүрэн төгс хэлэлцээр байгуулаагүй гэж Палестины хөдөлгөөний төлөөлөгч мэдээлэв. Хэлэлцээрт лхагва гаригт шилжих шөнө гарын үсэг зураж болзошгүй гэж үүний өмнө Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси мэдэгдсэн билээ.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012