×
Улс төр 20 Арваннэгдүгээр сарын 2012
Их Британийн эрх баригчид Сирийн хүвьсгалт ба сөрөг хүчний үндэсний эвслийг сирийн ард тумний хүүль ёсны төлөөлөгчийн хүвьд хүлээн зөвшөөрсэн тухай өнөөдөр Их Британийн ГХЯ-ны тэргүүн парламентад мэдэгдэв. Сайдын хэлснээр сирийн сөрөг хүчин улс төрийн төлөөлөгчээ Лондон руу явуулна гэдэгт Их Британийн засгийн газар найдаж байна.
Газын зурвас дахь палестины эсэргууцлийн бригадууд гал 90 өдрөөр зогсоох тухай Израилийн саналыг няцаасан тухай «Аль-Маядин» хиймэл дагуулын телевизийн сувгаар мэдээлэв. Үүний өмнө Израиль Палестины шаантаг газрыг буслэхээ больж, ХАМАС хөдөлгөөн, «Лалын жихадын» толгойлогчдыг хавчин мөрдөхөөс татгалзах саналыг биелүүлэхээс татгалзав. Энэ нь Палестины талаас тавьсан гол шаардлага билээ.
Израиль Газын зурвсын тойрны хямралыг дипломат арга замаар зохицуулахын төлөө байсан ч аюулгуй байдлаа хамгаалах өөр арга хэмжээ авахад бэлэн гэж өнөөдөр Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХБНГУ-ын ГХ-ийн сайд Гвидо Вестервеллетэй уулзах уеэрээ мэдэгдлээ. «Израиль Газын зурвсын пуужингийн буудлагаас өөрийгөө ба иргэдээ хамгаалах бурэн эрхтэй» гэж Германы ГХЯ-ны тэргүүн мэдэгджээ.
Бүс нутгийн интеграцийн хөгжил болон улс төрийн хамтын ажиллагаа ба эдийн засгийн хэлхээ холбоог бэхжуулэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах асуудал Камбожад хийсэн Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв боллоо. Орос улс АНУ-ын нэгэн адил мөн дээд хэмжээний уулзалтад хоёр жил дараалан бүрэн эрхт гишүүний хувьд оролцож байна.
Израилийн нийслэл Тель-Авивэд ул таних эрэгтэй АНУ-ын ЭСЯ-ны аюулгуй байдлын албаны ажилтныг шархдуулсан тухай өнөөдөр Франс Пресс агентлаг орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгч Люба Самрийн мэдээллийг үндэслэн уламжлан мэдээллээ. Түүний хэлснээр сэжиглэгдсэн этгээд хутаг, сух барьж АНУ-ын ЭСЯ-д ойртож, хамгаалагчад халдсан байна. Хамгаалагч шархдав. Өөр хамгаалагчид дайрагчийг зогсоохын тулд гал нээв. Хожим цагдаа нар хүйтэн зэвсэгтэй эрэгтэйг баривчлав.
Израиль гал зогсоох асуудлаар тохиролцох боломж дипломат ажилтнуудад олгохын тулд цэргээ Газын зурваст оруулахх тухай шийдвэрийг наанадаж нэг хоногоор хойшлуулсан тухай өнөөдөр РИА Новсоти агентлаг израилийн засгийн газрын гишүүний мэдээг үндэслэн уламжлав. Израилийн тал энэ удаагийн мөргөлдөөнийг зогсоож төдийгүй олон улсын батлан даагчдыг оролцуулан Палестины шаантаг газрын асуудлаар урт хугацааны шийдвэр гаргахын төлөө тэмцэж байна.
Израилийн хуурай замын цэргийн ажиллагаа Газын зурваст явуулж ул болно гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өнөөдөр мэдэгдээд мөргөлдөөнд татагдан оролцож байгаа бух талд хандан гал нэн даруй зогсоохыг уриалав. Түүний хэлснээр Палестины шаантаг газарт цэргийн ажиллагаа явуулах нь байдлыг аюултай даамжруулах уршигтай болж мэднэ.
Иран ХАМАС хөдөлгөөн ба «Лалын жихадыг» дэмжиж, палестинчуулд зохих зэвсэг техниктэй байна гэж үзэж байгааг өнөөдөр Ираны ГХЯ-ны телеелегч Рамин Мехамнпараст мэдэгдлээ. Дипломат ажилтан Иран улсаас «Фажр -5» пуужинг Газын зурваст нийлүүлж байна уу гэсэн асуултад шууд хариулахаас зайлсхийв. Палестины ард түмэнд тоноглол шаардагдаж байна гэж тэрээр үүний хамт хэлжээ.
АНУ Хятадыг Мьянмаас идэвхтэй шахан зайлуулж эхэллээ. АНУ-ын ерөнхийлөгчийн түүхэнд анх удаа тус улсад хийж байгаа айлчлал үүний нэг ёсны дохио болсон гэж оросын шинжээчид үзэж байна. Өчигдөр Барак Обамаг нисэх онгоцны буудлаас Янгонд хүрэх замын дагуу цугларсан олон мянган хун тосч авсан байна. Вашингтон Мьянмаас эрдэнэ худалдан авахыг хориглосон шийдвэрийг мен айлчлалын емне хучингуй болгов.
Өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Израильд хүрэлцэн очих тухай израилийн «Гаарец» сонин мэдээлэв.Маргааш тэрээр Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху, ерөнхийлөгч Перес, ГХ-ийн сайд Либерман нартай уулзах юм. Клинтоны мэдээлэн тодорхойлох АНУ-ын байр суурь «Газад зэвсэгт мөргөлдөөнийг шатлан өргөжүүлэх нь хэний ч эрх ашигт нийцэхгүйд» оршино.
Маргаан үүсгэсэн арлуудаас болж азийн орнуудын харилцаа түгшүүртэй болсон. Түгшүүртэй байдлыг намжаавал зохино гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама узэж байна. Өнөөдөр Камбожийн Пномпеньд АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгуй байдлын асуудал эрхлэсэн дэд зөвлөх Бен Родс энэ тухай мэдэгдлээ.
Орос улс Газын зурвасын хямралын асуудлаар Ойрхи-Дорнодын “дөрвөлийг” нэн даруй хуралдуулах саналыг тавьлаа. Энэ тухай мягмар гаригт ОХУ ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров Камбож улсад сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдэв. Лавровын үзэж байгаагаар, “хамгийн гол нь Израиль болон ХАМАС-ын хооронд түр эвлэрэлийн гэрээнд хүрэх нь чухал “. Орос улс арабын санал санаачилгуудыг дэмжиж байна гэж тэр хэллээ.
Израиль, ХАМАС-ын хоорондын сөргөлдөөнд улам олон гадаадын этгээд хамрагдаж байна. Египет,Тунис хоёр улс палестинчуудын эрх ашгийг хамгаалж байна. «Арабын хаврыг» тойрон нэгдэн нягтрасан лалын дахин Израилтьд цохилт өгөх ёстой гэж Катарын эмир мэдэгдэв. Гэвч Газын зурвас дахь мөргөлдөөн Иранд л бусдаас илүү ашигтай байна. Израиль Иран улсыг дайрахад бэлэн байна гэж үздэг.
МУ ын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнгөрсөн даваа гаригт БНАСАУ ын Ардын дээд хурлын төлөөлөгч Чой Тэ Бокийг хүлээн авч уулзав. Уулзалт Төрийн Ордны ёслолын өргөө цагаан гэрт боллоо. Уулзалтын үеэр Чой Тэ Бок Монгол улсын ерөнхийлөгчид БНАСАУ –ын удирдагч Ким Чен Ынээс мэнд хүргэжээ.
Израиль Газын зурваст 24-48 цагийн түр эвлэрэлийн гэрээнд хүрэх сонирхолтой байгаа тухай мягмар гаригийн шөнө израилийн радио уламжлав. Мэдээллээс үзвэл, ийм санал нь израилийн болон ХАМАС хөдөлгөөнийхний хоорондын шууд бус оролцоотой яриа хэлэлцээн дээр яригджээ. Уг яриа хэлэлцээ нь Каирт Египтээр зуучлуулан явагдаж байна. Израилийн үзэж байгаагаар, түр эвлэрэлийн дүнд байлдааны галыг бүр мөсөн зогсоох тухай асуудлуудыг хэлэлцэж болох аж.
НҮБ–ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун энэ долоо хоногт Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзалт хийнэ. Тэд Израиль болон Газын зурвасын ХАМАС хөдөлгөөний хоорондын мөргөлдөөнийг зохицуулах арга замуудыг хэлэлцэнэ.
  НҮБ –ын Аз ийн дэргэдэх ОУ- ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин гаргасан мэдэгдэлдээ, Орос улс Газын хурвасын хямралыг зохицуулах асуудлаар тогтоол санал болгоход бэлэн байна гэв. Уг баримт бичиг нь гурван хэсгээр бүрдэнэ гэж НҮБ –ын Нью-Йоркийн төв байранд хэлсэн үгэндээ тэмдэглэв. Үүнд дэглэмийг тогтоохын тулд байлдааны галыг нэн даруй зогсоохыг уриалсан аж.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012