×
Улс төр 19 Арваннэгдүгээр сарын 2012
АНУ-ын ерөнхийлөгчээр сонгогдсон Барак Обама албан ёсны айлчлал хийхээр Мьянмад хүрэлцэн очсон тухай өнөөдөр америкийн «Нью-Йорк таймс» сонин мэдээллээ. Обама Мьянмын ерөнхийлөгч Тхейн Сейнтэй уулзахаар тус улсын томоохон Янгон (Рангун) хотод хүрэлцэн очив. Түүнчлэн тэрээр бирмын сөрөг хүчний тэргүүн Нобелийн энх тайвны шагналтан Сан Су Житэй уулзана. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийн Мьянмад хийх анхны айлчлал юм.
Израиль ба палестины бүлгүүд гал зогсоох асуудлаар одоогоор тохиролцож чадахгүй байна. Газын зурвасыг бөмбөгдөж, Израилийн нутаг дэвсгэрийг пуужингаар харваж байгаа нөхцөлд Каирт Египетийн зуучлалаар шууд бус хэлэлцээ хийж байна. Израилийн цэргийн ажиллагаа эхлэснээр  95 палестин хүн амь үрэгдээд байна. Хүүхэд,эмэгтэйчүүд олноор хэлмэгджээ. Мөн гурван израиль хүн бас амь үрэгдсэн юм.
Израиль,Палестин хоёр Египет улстай хамтран ажиллаж, Газын зурваст хүч хэрэглэх ажиллагааг зогсоох хүчин чармайлты нь дэмжвэл зохино гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэллээ. «Гал нэн даруй зогсоохын тулд Египетийн бүх хүчин чармайлтыг дэмжихийг талуудад уриалж байна» гэж Дэлхийн байгууллагын хэвлэлийн албанаас тараасан Ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдэлд тэмдэглэжээ.
Газын зурваст Израилийн нисэх хүчин өнөөдөр дахин агаарын цохилт өгсний улмаас 10 энгийн иргэд, 2 хээрийн захирагч нийт 12 хүн амь насаа алдлаа гэж палестины эрүүл мэндийн алба мэдээллээ. Ийнхүү израилийн цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Газын зурваст 85 хүн амь насаа алдлаа.
Шашин,омгийн нэрд гарсан төлөөлөгчдийн хороог байгуулсан нь Тегеранд сири дундын яриа хэлэлцээний асуудлаар хийж байгаа бага хурлын анхны өдрийн үр дүн болсон юм. Тус хорооноос улс төрийн зохицуулалтад чиглэгдсэн хүчин чармайлтыг уялдуулан зохицуулах юм гэж Форумыг зарлан хуралдуулахыг санаачилсан Ираны ГХ-ийн сайд Али Акбар Салехи зарлан мэдээллээ.
Палестин Арабын орнуудын холбоонд хандан Газад израйлийн түрэмгийллийг зогсоох арга хэмжээнүүдийг хэлэлцэхийн тулд арабын орнуудын төр засгийн тэргүүн нарын зөвлөлгөөн нэн даруй зарлан хуралдуулах хүсэлт тавьжээ. Арабын орнуудын холбоонд суугаа Палестины байнгын төлөөлөгч Баракат аль-Фара ээлжит бус дээд хэмжээний уулзалт хийлгэх тухай албан ёсны мэдүүлэг байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт явуулжээ.
Өнөөдөр Камбожийн нийслэлд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн улсуудтай түншлэлийг цаашид өргөжүүлэх асуудлыг эдгээр улсын жил дутмын уулзалтын хүрээнд хэлэлцэнэ. Оросын сайд Зүүн Азийн 7-р дээд хэмжээний уулзалтад оролцоно. Дээд хэмжээний уулзалтад оролцогчид Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын цаашдын хувьсал, хамтын ажиллагааны тодорхой салбарт хамтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын явцыг авч үзэх юм.
Израиль Газын зурвасыг ахин бөмбөгдэж эхлэв. Хотын зүүн хэсэгт орон сууцны байшинг бөмбөгдсний уршгаар гурван ам бүлтэй айл түүний дотор 5 настай хүүхэд амь үрэгдсэн тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлав. Газын зурваст израйлийн цэргийн ажиллагаа эхлэснээс хойшхи зургаан өдөрт энд 85 хүн гол төлөв хүүхэд эмэгтэйчүүд амь үрэгджээ.
Каирт Газын зурваст гал зогсоох асуудлаар хийж байгаа хэлэлцээ шийдвэрлэгч үед шилжсэн тухай өнөөдөр ФАТХ-ын ТХ-ны олон улсын асуудал эрхлэсэн гишүүн Набиль Шаат «Маан» агентлагад мэдэгдлээ. Өчигдөр Каирт тэрээр ХАМАС-ын УТТ-ны тэргүүн Халед Машаалтай уулзсан байна. Израиль палестины фракцуудын шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, өөрийн болзол тавьж байгаа учраас ойрын үед гал зогсоох араггүй гэж Маашаль үзэж байна.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012