×
Улс төр 18 Арваннэгдүгээр сарын 2012
Израилийн АЦХ урьд шөнө Газын зурвасыг бөмбөгдсний дараа хиймэл дагуулын “Аль-Кудс” телевизийн суваг нэвтүүлгээ зогсоосон байна. Энэ телевизийн сувгийн төв байр нь Ливанд байдаг юм. Тус телевизийн сувгийн офис байрладаг 11 давхар байшинд пуужин тусаж 6 сэтгүүлч шархадсан байна. Энэ удаагийн шөнийн бөмбөгдөлтөөс болж 2 палестин хүн алагдснаас нь нэг нь өлгийтэй хүүхэд байжээ.
Газын зурвас эвлэрэл эсвэл их дайны босгон дээр ирээд байна. Газын зурвас, Каир, Иерусалимаас бие биеэ үгүйсгэсэн зөрчилтэй мэдээллүүд ирсээр байна.Газын зурваст хүчирхийлэлийг зогсоох юм уу, эвлэрэл тогтоох нь өнөө орой юм уу, маргааш 11-р сарын 19-ний өглөө тодорхой болно. Мэдээлэлийн агентлагуудад палестины талын нэрээ хэлэхийг үл хүссэн төлөөлөгч энэ тухай мэдээлсэн байна.
Алан хядагчид Дамаскын дагуул хотуудад зэвсэгт халдлага үйлдлээ. Нисэх онгоцны буудал руу явдаг замд байдаг христос шашинтнуудын Жермана хотхоныг гар хийцийн пуужингаар буудсан байна. Урьдчилсан мэдээгээр энгийн номхон зургаан хүн амь насаа алдаж, арваад хүн шархаджээ. Сирийн нийслэлийн өмнөд дүүргийн палестины дүрвэгсэдийн лагерийг бас минометоор буудснаас болж 4 хүн амь насаа алджээ.
Америкийн хамгийн өндөр цол хэргэмтэй генералуудын нэг Петреустэй холбоотой асар их шуугиан хүчээ авч байна. ТТГ-ын тэргүүн асан тэрээр одоо чухам ямар учраас нууц баримт бичгүүд түүний хувийн намтарыг бүтээгч Пола Бродуэллийн компьютерт байсан, түүний өөр нэг танил эмэгтэй Жилл Келли сэжигтэй аралжааны үйл хэрэгт түүний нэрийг яагаад ашигласан бэ? гэсэн олон олон асуултанд тайлбар өгөх болоод байна.
Газын зурваст “гэм зэмгүй хүүхдүүдийн” амь насыг хороосных нь төлөө Израиль улсыг хариуцлагад татах шаардлагатай гэж Түрк улсын ерөнхий сайд Реджеп Тайип Эрдагон мэдэгдсэн байна. Тэрээр бямба гаригт Каир хотод Египет улсын ерөнхийлөгч Мухаммед Мурситэй уулзсан юм.
Бээжинд Хятадын Коммунист намын / ХКН / 18-р их хурал болж өнгөрлөө. Үүний дараа болсон ТХ-ны анхдугаар Бүгд хурлаар Си Зиньпин тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. Хагас жилийн дараа түүнийг БНХАУ ын даргаар зарлана. Нөхөр Сигийн ЗГ-ын ерөнхий сайдаар Ли Кэцян байх болно. Энэ хоёр ойрын арван жилд БНХАУ –ыг удирдана.
Камбодж улсын нийслэл Пномпень хотод 11-р сарын 19-20- болох Зүүн Азийн 7-р дээд хэмжээний ээлжит уулзалт болон Зүүн Өмнөд Азийн орнуудын ассоциацийн жил бүрийн уулзалтанд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров оролцоно.
Израилийн цэргийн нисэх хүчин Газын зурвасын хойд хэсгийг урьд шөнө дахин бөмбөгдлөө. Агаарын цохилтоос болж хоёр палестин хүн амь насаа алдаж, 16 орчим хүн шархадсан байна. ОНХМХ-үүдийн байр байрладаг хэсгүүдийг бөмбөгдсөн ба Газ хотын энэ хэсэг нилээд эвдэрсэн байна. Зургаан сэтгүүлч шархадснаас нэгийнх нь хөлийг тайрчээ.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012