×
Улс төр 17 Арваннэгдүгээр сарын 2012
Дэлхийн улс орнууд хүчин чармайлт гаргаж байгаа ч, Газын зурвасын байдал намжаагүй, хурцадсан хэвээр байна. 11-р сарын 17-ны бямба гаригийн өглөө израилийн агаарын нисэх хүчний онгоцнууд Газын зурваст ХАМАС -ын төв байрыг бөмбөгджээ. Газын зурвасын хил рүү танкууд болон армийн элитын ангиудыг төвлөрүүлээд байна.
Израйлийн хил болон Газын зурвас дээр хүчирхийлийн гал ноцсон явдал нь сирийн үйл явдлын улмаас мартагдаад байсан палестины асуудалд анхаарлыг дахин хандуулах гэсэн палестины нилээд хэдэн бүлэглэлүүдтэй холбоотой байж болзошгүй юм гэж Оросын ШУА-ны Дорно-дахины хүрээлэнгийн захирал Виталий Наумкин “Интерфакс”агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэлдээ, Сирийн угсаатны болон шашны бүлэглэлүүдийн ирээдүйн улстөртэй холбоотой асуудлуудыг судлан үзсэнийхээ дараа Башар Асадын хувь заяаг хэлэлцэх нь зүйтэй гэж хэллээ. Орос-германы улс хоорондын зөвлөлдөх уулзалтын дүнд зориулан явуулсан хэвлэлийн бага хурал дээр Путин уг асуудалд хариу өгсөн юм.
АОЛ өнөөдөр Каирт Газын зурвасын байдал хурцадсантай холбогдуулан шуурхай хуралдаан явуулна. АОЛ-ийн ГХЯ-ны тэргүүн нар Газын зурвас руу хийж байгаа израилийн цохилтуудыг хэлэлцэхээр хуран цугларна. Израиль мэдэгдэлдээ, цэргийн томоохон ажиллагаа явуулах болсон тухайгаа зарласан. ХАМАС Түркийг Газын зурвас руу израйлийн цохилтуудыг зогсооход чиглэгдсэн дипломат хүчин чармайлтууд гаргахыг уриалсан.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Түркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган нар өнгөрсөн баасан гаригт Газын зурвасын байдлын тухай утсаар ярилцав. Талууд хүчирхийллийг нэн даруй зогсоох үүднээс болон байдлыг энхийн амьдралд буцаан оруулахад хүчин чармайлтуудаа хугацаа алдалгүй тавих шаардлагатай байгааг хэлэлцэн тохиролцлоо гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
БНАСАУ болон Япон улсууд хоёр талын өргөн цар хүрээтэй тулгамдсан асуудлуудыг тухайлбал, аюулгүй байдлыг хангах “мэтгэлцээнээ гүнзгийрүүлж” цаашид үргэлжлүүлэхээр тохиролцов. Юуны түрүүнд, Пхеньяны цөмийн болон пуужингийн аюулгүй байдалтай холбоотой асуудлууд байх юм. Энэ тухай японы ГХЯ-ны төлөөлөгч Улаанбаатарт болсон хоёр талын уулзалтыг дүгнэж мэдэгдэв.
Израйлийн ЗГ палестины байлдагчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулахдаа 75 мянга хүртэл тооны цэргийн албан хаагчдыг нөөцөөс татна. Өмнө нь энэ квотыг 30 мянган цэргээр батлаж байв. Ингэснээр Израйль нь өргөтгөсөн цэргийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байна гэж шинжээчид үзэж байна. Хэрэв агаарын цохилтууд зорилгодоо хүрч эс чадвал, Тель-Авив хуурай газрын ажиллгаагаа эхлэх аж.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012