×
Улс төр 16 Арваннэгдүгээр сарын 2012
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси нар утсаар ярихдаа, Газын зурвасыг тойрсон хүчин хурцдаж байгаа тухай дэлгэрэнгүй хэлэлцэн ярилцав. Кремлийн хэвлэлийн албанаас тараасан хэвлэлийн мэдээнд Путин зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох шаардлагатай байгааг онцлон тэмдэглээд, мөргөлдөөний талуудыг хүлээцтэй байж энгийн иргэд амь насаа алдаж байгаа хүчний ажиллагаагаа зогсоохыг уриалав.
Египтийн ерөнхий сайд Хишам Кандиль Газын зурвасд айлчлахдаа түүний улс палестинчуудын талд байгаа бөгөөд Израйлийн талын дайралтуудыг буурушааж байна гэжээ. Египтийн ерөнхий сайд палестинд айлчлахдаа, ХАМАС-ын ЗГ-ын Исмаил Ханийтай хамтран хэвлэлийн бага хурал хийжээ. Кандиль хэлэхдээ, бид Палестин улсыг байгуулах тухай чармайлтаа үргэлжлүүлэх болно гээд энэ нь “ бүс нутагт тогтвортой байдал бий болгох цорын ганц арга “гэв.
Өнөөдөр Египетийн ерөнхий сайд Хишам Кандиль улс орныхоо ерөнхийлөгчийн даалгавраар Газын зурваст айлчлав. Айлчлалын үеэр израйлийн арми Газын зурвасыг дайрсаар байв. Кандиль Газын зурваст айлчлах үеэр Израйль цэргийн ажиллагаагаа зогсооно. Гэвч ХАМАС бас тэгэх ёстой гэж Израйлийн ерөнхий сайд зарлан мэдээлсэн билээ. Гэвч хоёр тал буудалцсаар байна.
ХХ зууны 2 дахь хагаст оршиж ирсэн АНУ, Тайландын цэргийн эвсэл ХХ1 зуунд аюулгүй байдал, шинэ аюул сорилтын эриний нөхцөлд үргэлжлэнэ гэж өчигдөр Бангкокод уулзсан АНУ,Тайландын БХ-ын сайд нарын хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ. АНУ Тайландыг НАТО-гийн гишүүн биш нэн чухал холбоотон, бүс нутгийн тэргүүлэгч хэмээн үзэж, зэвсэгт хүчний нь шинэчлэхэд цаашид туслана гэж мэдэгдэлд өгүүлжээ.
Израйлийн онгоцнууд баасан гаригт ХАМАС-ийн засгийн газрын тэргүүн Исмаил Ханийгийн Газын зурвас дахь ордонд цохилт өгсөн гэж “Жерузалем пост ”сонин мэдээлжээ. Цохилтын үеэр Ханий ордонд алга байжээ.Агаарын цохилтонд нэрвэгдсэн хүмүүсийн тухай мэдээлэл ирээгүй аж. Түүнчлэн, израйлийн Агаарын цэргийн нисэх хүчин ХАМАС хөдөлгөөний удирдагчийн Газын зурвасын өмнө хэсэгт байдаг байранд цохилт өгчээ.
Япон, БНАСАУ-ын дипломат ажилтнууд Улаанбаатарт хэлэлцээ хийж, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асуудлыг авч үзсэн гэж өнөөдөр японы төлөөлөгчдийн тэргүүн Синсукэ Сугияма сэтгүүлчдэд мэдээллээ. «Анхны өдөр хийсэн зөвлөлдөөн үр дүнтэй болсон хийгээд илэн далангуй санал солилцох уур амьсгалд болж өнгөрсэн» гэж Сугияма тэмдэглэлээ.
Өнөөдөр Японы ерөнхий сайд Ёсихико Нода парламентын доод танхимыг тарааж,бүх нийтийн сонгууль хугацаанаас өмнө явуулахаар шийдвэрлсэн тухай албан ёсоор зарлан мэдээлэв. Сонгууль 12-р сарын 16-нд явагдах хийгээд сонгуулийн кампанит ажиллагаа 12-р сарын 4-нд эхлэх юм. Засгийн газрын яаралтай хуралдаан дээр бүх сайд доод танхимыг тараах тухай шийдвэрийг дэмжив. Хожим зохих баримт бичгийг эзэн хаанд уламжлана.
Египетийн удирдлага Газын зурвасын байдлыг харгалзан Израйльтэй байгуулсан гал зогсоох гэрээг цаашид дагаж мөрдөнэ гэдэгт АНУ найдаж байна гэж Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер Вашингтонд хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгдэв. АНУ Египет, Израйль хоёр улстай идэвхтэй зөвлөлдөж байгааг тэрээр тэмдэглэлээ.
Өнөө өглөө Израйлийн Цэргийн нисэх хүчний онгоцууд Газын зурвасыг ахин удаа дараа дайрсан тухай өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд палестины ХАМАС хөдөлгөөний удирдагчдын мэдээг үндэслэн уламжлав. Палестины талаас мэдээлснээр өнөө өглөө ийнхүү олон удаа халдсан байна. Тухайлбал израйлийн нисэх онгоцууд Газа хотын хэдэн барилга байгууламжийг буудав.
Орос улс, Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн хоорондын яриа хэлэлцээний хүрээнд хийсэн уулзалтад оролцогчид нь Сири улс ба Газын зурвасын байдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн тухай ОХУ-ын ГХЯ хэлэлцээний дүнгээр мэдээлэв.
Урьд шөнө Газын зурваст израйлийн нисэгчгүй нисдэг аппаратын цохилтод 10-аас 16 нас хүртэл гурван палестин хүн амь үрэгдэв. Палестины шаантаг газарт явуулж байгаа израилийн ажиллагаанд нийт 19 хүн амь үрэгдээд байна гэж палестины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлэв. Үүний өмнө израйлийн тал анхны гарз хохирол хүлээв.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012