×
Улс төр 15 Арваннэгдүгээр сарын 2012
Иракад явуулсан террорын ажиллагааг Москва шийдвэртэй буруушааж, тус улсад тулгарсан бүх асуудлыг дан эв зүйгээр зохицуулахыг уриалж байна гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдэв. Орос улс иракийн улс төрийн бүх хүчинд хандан улс төр, омог угсаа, шашны бүх хүчний ашиг сонирхолыг харгалзан оновчтой яриа хэлэлцээ хийж эхлэхийг уриалж байна гэж Оросын дипломатын тусгай газар онцлов.
Газын зурвасын байдал Орос улсыг түгшүүлж байна. Өчигдөр энд Израйль тусгай ажиллагаа явуулж эхлэв. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин онлайн дэглэмээр мэдээлэл авч байна гэж төрийн тэргүүнийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлэв. Оросын удирдагч эл сэдвийг олон улсын хэмжээнд хэлэлцэх төлөвлөгөөтэй байна гэж тэрээр тэмдэглэв.
Япон, БНАСАУ-ын төлөөлөгчид Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо хоёр талын ажлын хэлэлцээ хийж эхэллээ. Японы талаас 1970-1980- онд умард солонгосын тусгай албад японы иргэдийг хулгайлж, тагнуулчдаа бэлтгэх үеэр япон хэл, уламжлал заахад хэрэглэсэн асуудлыг хэлэлцэх бодолтой байна. Хэлэлцээ маргааш дуусах юм. Хоёр орны төлөөлөгчид түрүүчийн хэлэлцээ 8-р сарын сүүлээр Бээжинд хийсэн билээ.
Хятадын нэрд гарсан шинжээч Бээжингийн нэгэн адил нутаг дэвсгэрийн асуудлаар Токиотой маргалдаж байгаа Москва, Сөүлд хандан Японы эсрэг нэгдсэн фронтыг байгуулахыг уриалав. Фронтын зорилго дэлхийн 2-р дайны үр дүнг хүлээн зөвшөөрч, хөрш зэргэлдээ орнуудын нутаг дэвсгэрт өнгөлзөхөө болиход Японы удирдлагыг албадахад оршино. БНХАУ-ын ГХЯ-ны дэргэдэх Хятадын олон улсын судлалын хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч Го Сяньган мөн санал дэвшүүлжээ.
АНУ сөрөг Сирийн үндэсний эвслийг «цөллөгөнд байх засгийн газрын» хувьд хүлээн зөвшөөрөхэд одоогоор бэлэн болоогүй гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама улирлан сонгогдсноосоо хойш Цагаан ордонд анх удаа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Вашингтон сирийн босогчдод зэвсэг нийлүүлэх асуудлыг одоогоор авч үзэхгүй байна. Юу гэвэл зэвсэг хэт даврагсадын гарт оруузай гэж болгоомжилж байгааг АНУ-ын удирдагч мэдэгдэв.
Хятадын КН-ын 18-р их хурлын дараа хуралдсан анхдугаар Бүгд хурлаар ХКН-ын ТХ-ны шинэ ерөнхий нарийн бичгийн даргыг болон ХКН-ын ТХ-ын УТТ болоод Байнгын хорооны шинэ бүрэлдэхүүнийг тус тус сонгов. Шинээр сонгогдсон ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин болон УТТ-ны Байнгын хорооны гишүүдтэй хятадын болон гадаадын 500 орчим сэтгүүлчид бүгд хурлын дараа уулзалт хийсэн.
Израиль цэргээ Газын зурвасын хил руу татан шилжүүлж, цэргийн өргөн хүрээтэй ажиллагаа явуулж болзошгүй гэж үзэж байна. Ийм ажиллагааны зорилго палестины радикал хүчний пуужингуудаас Еврей улсын аюулгүй байдлыг хангахад оршино. Байдал улам даамжирч байна. Одоогоор израилийн тал зөвхөн нисэх хүчээ хэрэглэж байна. Гэвч хил орчмын бүст татан шилжүүлсэн хуурай замын цэрэг нь зохих тушаал хүлээж байна.
Өнөөдөр Израилийн цэрэг Газын зурваст 100 орчим байг дайрав. Тус улс цэргээ Газын зурвасын хил руу татан шилжүүлж, тэнд цэргийн ажиллагаа явуулж болзошгүй. Арабын орнуудын холбооны яаралтай хуралдаан 11-р сарын 17-нд Каирт хийлгэхээр товлов. Палестин, Марокко, Египетийн шаардлагаар хийлгэсэн НҮБ-ын АЗ-ийн хаалттай яаралтай хуралдаан буурьтай үр дүнд хүрсэнгүй. Ямар ч мэдэгдэл гаргаагүй байна.
Сирийн дотоодын сөрөг хүчнийг сирийн зохицуулалтад оролцуулахгүй бол НҮБ-ын АЗ-ийн тогтоолд тэмдэглэсэнчилэн үйл явцыг нийт сирийн болгож чадахгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Эр-Риядэд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Москва сирийн дотоодын сөрөг хүчнийг сирийн эрх баригчидтай яриа хэлэлцээ хийхээс татгалзах биш зохицуулалтын оновчтой үйл явцад оролцуулахын төлөө байна.
Орос улс Израйль, Палестинд хандан  хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалав.Өнөөдөр Эр-Риядэд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров үг хэлж, израилийн Цэргийн нисэх хүчин Газын зурваст цохилт өгч, Палестины нутаг дэвсгэрээс Израйл руу гал нээж байгаа нь Москва гүнээ түгшүүлсэн гэж мэдэгдэв. Тэрээр хоёр талд хандан ямар ч хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалав.
НҮБ-ын АЗ өчигдөр Нью-Йоркд Израилийн Газын зурваст өгсөн цохилтын асуудлаар шуурхай хуралдаан явууллаа. Нөгөөтэйгүүр, цаг хагас үргэлжилсэн уулзалтын дүнд ямар нэгэн шийдвэрт хүрч чадсангүй. Лхагва гаригт Израиль палестины нутагт цэргийн томоохон ажиллагаа явуулах тухайгаа зарласан. Тэдний зорилго нь палестины талаас Израиль руу хийх  гэж байгаа дайралтыг таслан зогсоох явдал аж.
ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэлдээ, Орос улс Сирийн ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг дэмжихгүй байгаа гэж бас дахин цохон хэллээ. Саудын Арабын нийслэл хотод болсон хэвлэлийн бага хурал дээр тэрээр хэлэхдээ, Орос улс аль нэгэн орнуудын “дарангуйлалтай холбоотой” дэглэмүүдийг солих асуудлуудыг сонирходоггүй, сонирхож ч байгаагүй гэж онцлон тэмдэглэв.
БНХАУ-ын дэд дарга Си Зиньпинь өнөөдөр Бээжинд болсон Хятадын КН-ын ТХ-ын Бүгд хурлаар ХКН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. Бүгд хурлын шийдвэрээр ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга болон УТТ-ны болоод ХКН-ын ТХ-ны УТТ-ны байнгын хорооны бүрэлдэхүүнийг сонгов.
 АОЛ Газын зурвасын байдлыг хэлэлцэхээр бямба гаригт шуурхай хуралдаанд цугларна. ГХЯ-ны түвшингийн энэхүү уулзалт Египтын болон Палестины үндэсний захиргааны хүсэлтээр хуралдах гэж байна. Израилийн Египт дахь Элчин сайд Каираас гарч явлаа. Лхагва гаригийн үдэш Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурси саяхан Газын зурваст гарсан түрэмгийлэлтэй холбогдуулан Египтээс Элчин сайдаа татсан.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012