×
Улс төр 14 Арваннэгдүгээр сарын 2012
АНУ-ын конгресс Хятадаас явуулж буй кибер тагнан турших ажиллагаанд гүнзгий дүн шинжилгээ хийх ёстой. Америкийн хууль тогтоогчид аж үйлдвэрийн тагнуулаар ашиг олж байгаа компаниудын эсрэг хатуу хориг тогтоох асуудлыг авч үзэх нь зайлшгүй чухал гэж өнөөдөр эдийн засаг, аюулгүй байдлын салбарт америк-хятадын харилцааны асуудал эрхлэсэн америкийн комиссиос нийтлүүлсэн илтгэлд өгүүлжээ.
Ираны цэргийнхэн америкийн “Хоук” системийг үндэслэн бүтээсэн Агаарын довтолгооноос хамгаалах /АДХ/ шинэ системийн туршилтыг мягмар гаригт амжилттай явууллаа гэж ираны телевиз уламжлав. Уг туршилтыг АДХ хүчний томоохон сургуулилитын хоёр дахь өдөр явуулжээ. Сургуулилт нь Ираны зүүн-хойд болон зүүн-өмнөд хэсгүүдийн 850 мянган хавтгай дөрвөлжин.км нутгийг хамарчээ.
АНУ Сирийн хувьсгалт ба сөрөг хүчний үндэсний зөвлөлийг шилжилтийн засгийн газрын хувьд одоогоор хүлээн зөвшөөрөхгүй байна гэж Вашингтонд АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Марк Тонер хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Вашингтон эвслийг сирийн ард түмний хууль ёсны төлөөлөгч хэмээн үзэж байгааг тэрээр тэмдэглэв. Гэвч АНУ эвслээс тодорхой үйл ажиллагаа явуулахыг хүлээх юм.
ХКН-ын 18-р их хурлыг төлөөлөгчид нь «Интернационал»-ыг дуулцгааж дуусгав. Их хурал ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Зиньтаогийн илтгэлээр гаргасан тогтоолыг сайшааж, намын дүрэмд засвар оруулж, ТХ-ны шинэ бүрэлдэхүүнийг сонгов. Гэвч ХКН-ын шинэ удирдлагын бүрэн төгс хүчний харьцаа маргааш тодроно. ТХ-ны анхны бүгд хурал пүрэв гаригт Бээжинд болох юм.
Пентагон хүчирхэг радиолокацын станц, сансрын дуран авайгаа Австралид байрлуулах төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр Франс Пресс агентлаг АНУ, Австралийн БХ-ын сайд Леон Панетта, Стивен Смит нарын байгуулсан хэлэлцээрийг үндэслэн мэдээллээ. Хэлэлцээрийн дагуу америкийн талаас дэлхийн өмнөд тал бөмбөрцөгт ажиллах АНУ-ын Цэргийн нисэх хүчний радарыг анх удааа байрлуулах юм.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Владимир Путины урилгаар ОХУ-д айлчлахад бэлэн байна. Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэлснээр, өчигдөр Путин Обаматай утсаар ярихдаа дахин баяр хүргэж, америкийн ерөнхийлөгчид өөрийн шинэ багийг бүрдүүлэхэд нь амжилт хүсчээ.
Өрнөдийн зарим орнууд ерөнхийлөгч Башар Асадыг нэн даруй огцрохыг шаардан, босогчдод зэвсэг нийлүүлж байгаа цагт Сирид энх тайван оршин тогтнох боломжгүй гэж ерөнхий сайд Дмитрий Медведев үзэж байна. Тэрбээр Хельсинки рүү хийх айлчлалынхаа өмнө финляндийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагадаа, Москва сирийн мөргөлдөөнд оролцогч аль ч талын  байр суурийг дэмжихгүй гэдгийг та бүхэн сайн мэднэ.
 Хятадын КН-ын 18-р их хурлын төлөөлөгчид ТХ-ны шинэ бүрэлдэхүүнийг сонгов. Үүгээр долоо хоног үргэлжилсэн намын чуулган ажлаа өндөрлөв. ТХ-ны гишүүдийн бүрэлдэхүүнд өмнө нь яригдаж байсан БНХАУ-ын дэд тэргүүн Си Зиньпинь болон БНХАУ-ын Дэд ерөнхий сайд Ли Кэцян нар оржээ, тэд ойрын үед тус улсыг удирдах албан тушаалдаа орно.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012