×
Улс төр 13 Арваннэгдүгээр сарын 2012
Казахстан анх удаа НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүн боллоо.11-р сарын 12-нд Нью-Йоркод НҮБ-ын ЕА-ейн 67-р чуулганы хүрээнд тус зөвлөлийн шинэ гишүүдийг 2013-2015 онд сонгов. Нийт шинэ 18 улсыг НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд сонгожээ. Казахстан НҮБ-ын зөвлөлийн ажлыг идэвхтэй дэмжиж, хувь хуний эрх, эрх чөлөөг хамгаалах байгууллага механизмтэй хамтран ажиллаж байна.
Сирийн сөрөг хүчний шинэ эвслийг сирийн ард түмний хууль ёсны төлөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрч байна гэж өчигдөр Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл зарлан мэдээлэв. Тус зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Абдуллатиф аз-Зайанийн өмнөөс тараасан албан мэдээнд энэ тухай өгүүлжээ. Урьд Катарын нийслэл Дохад хуралдсан сирийн сөрөг хүчний бага хурлаас удирдах шинэ байгууллага бий болгохоор шийдвэрлэжээ.
Өчигдөр Каирт Арабын орнуудын холбооны хуралдаанаар Сирийн хувьсгалын хүчний үндэсний эвслийг хууль ёсны байгуллагын хувьд хүлээн зөвшөөрөв. «Сирийн хувьсгалт хүчний үндэсний эвсэл бол Арабын орнуудын холбооноос харилцах хууль ёсны төлөөлөгч, гол тал юм» гэж өчигдөр Каирт тус холбооноос мэдэгдснийг РИА Новости агентлаг дурдав.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012