×
Улс төр 12 Арваннэгдүгээр сарын 2012
Хятадын Коммунист нам \ХКН\ дараачийн арван жилийн турш улс орноо удирдах шинэ удирдагчдынхаа нэрсийн пүрэв гаригт зарлана. ХКН-ын 18-р их хурал хаагдсны маргааш энэ үйл явдал болох юм гэж өнөөдөр Франс Пресс агентлаг их хурлын хэвлэлийн төвийн ажилтны хэлснээс иш татан уламжиллаа.
Сирийн эвлэршгүй сөрөг хүчнийг нэгтгэх их хурал Катар улсын нийслэл Доха хотод боллоо. Барууныхны болон аравын хаант улсуудын хүчтэй шахалтын дор сөрөг хүчнийхэн санал зөрөлдөөнөө эцсийн эцэст даван туулж, нэгдсэн зохион байгуулах байгууллага байгуулснаа зарлалаа. Сирийн сөрөг хүчний гадаадын ивээн тэтгэгчдийн төлөвлөгөөнд тодорхой өөрчлөлт орсныг дохагийн их хурлын дүн харуулж байна гэж шинжээч Виктор Надеин-Раевский үзэж байна.
Дөнгөж саяхан л Барак Обамаг сонгосон билээ, гэтэл тэрээр өөрийн ТТГ-ын захирал, генерал Дэвид Петреусээ шуугиантайгаар алдлаа. Гэргийгээ хуурсан гэр бүлийн шуугиантай холбогдсон учир энэ генерал 11-р сарын 11-нд өөрийнхөө хүсэлтээр огцорсон байна. Ерөнхийлөгч саналы нь хүлээж авсан байна. Ингэснээр “Петреусийн хэрэг” дууслаа гэж үзэж болохгүй юм.
Өнгөрсөн ням гаригт тэмдэглэсэн Польшийн Тусгаар тогтнолын өдрөөр Варшавт хүчтэй мөргөлдөөн боллоо. Энэ тухай “Интерфакс- агентлаг уламжлав. Үндсэрхэг үзэлтэнүүдийн маршанд оролцогчид хотын төвд полицынхантай зодоон цохион хийв. Чулуу, тод, бамбар асаан шидэлцэж байв. Полицынхан Варшавын төвийн жагсагчдыг зогсоож, оролцогчдыг тараахад хүрэв.
Катарт болсон сирийн сөрөг хүчнийхний бага хурал дээр дахин байгуулагдсан нэгдсэн байгуулага- Сирийн хувьсгалын үндэсний эвслийн тэргүүнээр Моаз аль-Хатиб сонгогджээ. Америкийн телевизийн “Си-Эн–Эн” компаний уламжилснаар, катарын нийслэл Дохад ням гаригт уг шийдвэрийг гаргасан аж. Моаз аль-Хатибагийн орлогчуудаар өмнө нэрд гарсан урвагч Риад Сейф болон сөрөг хүчний идэвхтэй тэмцэгч Сухаир аль-Аттаси нарыг томилжээ.
Афганистан болон АНУ-ын хоорондын аюулгүй байдлын тухай гэрээний асуудлаар хийх яриа хэлэлцээр 11-р сарын 14-нд эхлэнэ. Энэ тухай өнгөрсөн ням гаригт Кабулд Афганистаны ГХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн Джанан Мусазай мэдээлэл хийв. 5-р сарын эхээр АНУ-ын болон Афганистаны ерөнхийлөгчид Барак Обама болон Хамид Карзай нар хоёр улсын хооронд урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсан.
ОХУ-ын БХЯ-ны тэргүүн Сергей Шойгу 11-р сарын 20-22- өдрүүдэд БНХАУ-ын албан ёсны айлчлал хийнэ гэж “Интерфакс агентлаг тус яамны мэдээллийг иш татан уламжлав. Яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Ирина Ковальчук сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Шойгу орос-хятадын засгийн газрын хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны комиссын 17-дахь хамтарсан хуралдаанд оролцох аж.
БНХАУ-ын дарга Ху Цзиньтао ХКН-ын 18-р их хурлын дараа Коммунист Намын ТХ-ны Цэргийн зөвлөлийн тэргүүний албан тушаалаас огцрох төлөвтэй байна. Чухамдаа тэр тус улсын дээд командлагчийн албан тушаалыг өөрийн үйл хэргийг залгамжлагчтд шилжүүлэх болно гэж даваа гаригт гонконгийн South China Morning Post сонинд бичжээ.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012