×
Улс төр 11 Арваннэгдүгээр сарын 2012
Катар улсын шашны зүтгэлтэн Юсуф Кардави ОУ-ыг “лалын шашинтнуудын дайсан” гэж мэдэгдсэн нь оросын сая сая лалын шашинтнуудын эсрэг хэлсэн үг гэж Чеченийн БН улсын тэргүүн Рамзан Кадыров үзэж байна. “Кардави хэлсэн үгээ сайтар тунгаан бодож, алдаагаа засна гэдэгт тэд итгэж байна гэж” Чеченийн БН улсын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлэлийн албаны албан ёсны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Зөвхөн ОУ-ын хэрэглээнд зориулж жил бүр 30 тонн афганы героин оруулж байна гэж Мансууруулах бодист хяналт тавих холбооны албаны тэргүүн Виктор Иванов мэдээлсэн байна. ОУ нь сэтгэцэд нөлөөлөх бодисыг Европ руу дамжуулдаг газар биш гэж тэрээр тэмдэглэсэн байна. Харин ЕХ-ноос ОУ-д синтетик мансууруулах бодис оруулж байгаа гэж тэр нэмж хэллээ. Манай улс Казахстан улстай хилээ бэхжүүлэх шаардлагатай байна.
Газын зурвасын хил орчимд израилийн цэргийхэн палестины таван дайнчийг устгаж 30 орчмы нь шархдуулсан байна. Энэ мөргөлдөөнийг нүдээрээ харсан хүмүүс энэ тухай мэдээлжээ. Хэт даврагсад израилийн эргүүлийн хуягт машиныг танк эсэргүүцэгч пуужингаар буудсан ба тэр нь тэр дороо шатсан гэж нүдээрээ харсан хүмүүс ярьсан байна. Израилийн цэргийхэн хариуд нь танкаар болон пулеметоор гал нээсэн байна.
Зэвсэгт хэт даврагсад Дамаск хотод алан хядах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Бямба гаригт тус хотын өмнөд дүүрэгт минижүүлсэн машин дэлбэлснээс болж арав гаруй хүн шархадсан байна. Сири улсын нийслэлийн христос шашинтнуудын амьдардаг дүүргийг дайнчид гар хийцийн пуужингаар буудсны улмаас хэд хэдэн хүн шархдаж одоо бийеийн байдал нь хүнд байна.
Өнгөрч буй долоо хоногт ОУ-ын БХЯ-нд өргөн хэмжээний боловсон хүчний өөрчлөлт боллоо. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ байгууллагын тэргүүн Анатолий Сердюковыг албан тушаалаас нь чөлөөлж, Москва мужийн амбан захирагч асан Сергей Шойгуг түүний оронд томиллоо. Сердюковын дараа Жанжин штабын дарга Николай Макаров албан тушаалаасаа саллаа. Зохион байгуулах болон штабын маш их туршлагатай хурандаа генерал Валерий Герасимов түүний албыг авлаа.
Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко Өмнөд Солонгос улсад хийх албан ёсны айлчлалаа бямба гаригт эхлэсэн ба хоёр талын хамтын ажиллагаа болон парламент хоорондын холбоо харилцааны хөгжлийн тухай асуудлуудыг хэлэлцэх болно. Энэ албан ёсны айлчлал 11-р сарын 13 хүртэл үргэлжилнэ гэж Холбооны зөвлөлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012