×
Улс төр 10 Арваннэгдүгээр сарын 2012
АНУ ПДХ дэлхийн системээ цаашид байгуулж, Оросын эл асуудлаархи байр суурийг огт тоомсорлохгүй байна гэж ОХУ-ын БХ-ын дэд сайд Анатолий Антонов тэмдэглэв. Эл асуудлын шийдвэр мухардмал байдалд орсон шиг байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиос хойш хоёр өдөр өнгөрсний дараа ийнхүү мэдэгджээ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 11-р сарын 19-нд Мьянмад айлчилна. Америкийн төрийн тэргүүн тус улсад түүхэнд анх удаа айлчлах юм. Барак Обама улиран сонгогдсноосоо хойш чухам Зүүн-өмнөд Азид айлчлах нь тэмдэглүүштэй гэж ажиглагчид тэмдэглэв. Үнэн чанартаа АНУ-ын ерөнхийлөгч Мьянмаас гадна бүс нутгийн өөр улсуудад бас айлчилна.
Сирид энгийн номхон оршин суугчид амь үрэгдсээр байна гэж НҮБ-ын Сирид хүний эрхийг зөрчих ажиллагааг мөрдөн байцаах биеэ дасан комиссын тэргүүн Паулу Пинейру мэдэгдлээ. Тэрээр Сирид мөргөлдөөн эрс хурцдасныг мэдээлээд тус улсад радикал лалын хүчний төлөөлөгчид байгааг тэмдэглэв. Комиссын тэргүүний хэлснээр тэд хөрш зэргэлдээ ба европын хэдэн улсыг оролцуулан 11 орноос ирж байна.
Дохад хийж байгаа уулзалтад оролцогчид урьд багш байсан сирийн нэрд гарсан өөрөөр сэтгэгч Жорж Сабраг сөрөг Сирийн үндэсний зөвлөлийн тэргүүнээр сонгосон тухай Ройтер агентлаг мэдээллээ. Байгууллагын гишүүд тодорхой нэг сүм хийд буюу шашин шүтлэгт хамрагдахгүй байгааг намайг сонгосон явдал нотлон харулсан гэж тэрээр мэдэгдэв. Сабра христосын шашинтан хийгээд Туркэд аль хэдийнээс оршин сууж байна.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012