×
Улс төр 9 Арваннэгдүгээр сарын 2012
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 11-р сарын 17-20 өдрүүдэд Тайланд, Мьянма болон Камбож улсад айлчлана гэж Цагаан ордноос уламжлав. Тайландад тэрээр тус улсын ерөнхий сайдтай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 180 жилийн ойг тохиолдуулан уулзалт хийхээр төлөвлөж байна. Мьянмад ерөнхийлөгч тус улсын эрх баригчидтай уулзалт хийж, иргэний нийгмийн болон ардчилсан нийгэмд шилжин орох тухай асуудлуудаар хэлэлцэн ярилцана.
Умард Солонгос болон Япон улсын Засгийн газрууд ээлжит яриа хэлэлцээрээ Улаанбаатар хотноо 11-р сарын 15,16-ны өдрүүдэд явуулна гэж ЦТАК агентлаг уламжлав. Уулзалт “хоёр талын яриа хэлэлцээрийг сайжруулах асуудлаар” болно гэж мэдээнд уламжилжээ. Өнгөрсөн наймдугаар сард Бээжинд хоер улсын ГХЯ -нууд уулзалтыг зохион явуулах тухай тохиролцоонд хүрсэн юм.
Хэтдээ БНХАУ-ын удирдагчдыг аралд айлчлахыг уриж болзошгүй хэмээн Тайваны удирдагч Ма Инзю үзэж байна гэж өнөөдөр Тайваны төрийн тэргүүний тамгын газраас мэдээллээ. Ма Инзюйн хэлснээр хэтдээ мөн боломжийг авч үзэж мэднэ. Гэвч одоо асуудал «боловсронгуй» болоогүй.
Хятадын арми нь орон нутгийн чанартай зэвсэгт мөргөлдөөнүүдэд ялалт байгуулан, техникийн дахин санхүүжүүлгээ үрэгжлүүлэх ба байлдааны ажиллагааны бүх нөхцөлд үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэж байна. Ийм зорилтуудыг ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ху Зиньтао намын 18-р их хуралд тавьсан илтгэлдээ дурджээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ ын ерөнхийлөгч Барак Обамаг ирэх жил Орос улсад айлчлахыг урьлаа. “Бидний утга агуулгатай, илэн далангүй харилцан яриаг үргэлжлүүлэх тэр боломжийг хүлээн сууна “гэж оросын төрийн тэргүүний илгээсэн цахилгаан утсанд дурджээ. Путин хоёр талын бүхий л салбарт болон олон улсын болоод бүс нутгуудын тулгамдсан асуудлуудаар санал санаачлагатай хамтран ажиллах болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
11-р сарын нэгэнд ираны сөнөөгч онгоцуудаас америкийн нисэгчгүй нисдэг аппаратыг буудсан тухай өчигдөр Пентагонд АНУ-ын БХЯ-ны төлөөлөгч Жорж Литтл хэвлэлийн бага хурал дээр мэдээлэв. Ираны сөнөөгч онгоцууд нисэгчгүй нисдэг аппаратыг хоёр удаа дайрсан боловч сөнөөж чадаагүй гэж Пентагоны төлөөлөгч нэмж хэлэв. Ираны талаас түүнийг сөнөөх гээгүй.
Ойрын дөрвөн жилд АНУ-ын баримтлах гадаад улс төрийн номнолын үндсэн чиглэлүүдийг томъёлохыг дэлхийн шинжээчид Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа оролдож байна. Ромнийг бодоход Обама дэлхийн хамтын нийгэмлэгэд илүү нийцэнэ гэдгийг улс төр судлаачид иш үндэс болгож байна. Үнэн чанартаа америкийн ард түмний сонголт дэлхийн шинэ дэг журам төлөвшиж байгааг тод томруун харуулав.
АНУ, Японы эрх баригчид одоо хамтран явуулж буй цэргийн сургуулийнхаа тухай бүрэн тодорхой мэдээлэхгүй шийдвэр гаргасан гэж өнөөдөр Токиод Японы БХ-ын сайд Сатоси Моримото мэдэгдэв. «Дэлгэрэнгүй бүрэн мэдээлэх нь хөрш орнуудад сэжиг төрүүлж мэднэ» гэж тэрээр мэдэгджээ.
Япон АНУ-ын хоорондын аюулгүй байдлын гэрээг Хятадын үйл ажиллагаа тэнгис далайд идэвхжсэнтэй холбогдуулан хянаж үзэх хэрэгтэй гэж РИА Новости агентлагаас Японы БХЯ-ны тэргүүн Сатоси Моримотогийн мэдэгдлийг үндэслэн уламжлан мэдээлжээ. Япон улс хятадын цэргийн хөлөг онгоцуудын ажиллагаа Зүүн Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлуудын ойролцоо идэвхжснийг харгалзан гэрээнд засвар оруулах асуудлаар хэлэлцээ энэ оныг дуустал хийж эхлэх төлөвлөгөөтэй байгааг сайд тэмдэглэв.
Эрх баригч ХКН-ын 18-р их хурал Хятадын нийслэлд ажлаа үргэлжлүүлж байна. Төлөөлөгчид 38 хэсэгт хуваагдаж өчигдөр ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ху Зиньтаогийн тавьсан тайлан илтгэлийг хэлэлцэж байна. Ойрын 10 жилд нам, төрийг тэргүүлэх Си Зиньпин Шанхайн төлөөлөгчидтэй уулзаж үг хэллээ.
Цөмийн зэвсгээр тогтоон барих эрин аль хэдийнэ улирч өнгөрсэн учраас дэлхийн улс орнууд цөмийн зэвсэг нөөцлөх нь учир үндэсгүй хэрэг болсон гэж өчигдөр Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад мэдэгдлээ. «Одоо атомын бөмбөг хэрэггүй болсон. Цөмийн зэвсэг нөөцөлж байгаа этгээдүүд орчин цагийн улс төрийн бодит байдлаас болон оюуны талаар хоцорч байна» гэж тэрээр Индонезид Ардчилсан форум дээр мэдэгдэв.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012