×
Улс төр 8 Арваннэгдүгээр сарын 2012
Бээжин тэнгис далайн тойрны хүсэл эрмэлзэлээ энх тайван замаар бүтээх ёстой гэж өнөөдөр Японы ГХЯ мэдэгдлээ. Хятад тэнгис далайн гүрэн улс болвол зохино гэж БНХАУ-ын дарга Ху Зиньтао ХКН-ын их хурал дээр мэдэгдсэнд японы талаас ийм хариу өгчээ. Хятад тэнгис далайд байр сууриа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа нь гайхал төрүүлэхгүй байна.
АНУ-ын ерөнхийлөгчээр улиран сонгогдсон Барак Обама НАТО-гийн холбоотнууддаа нөлөө үзүүлж, сирийн хямралыг зохицуулах боломжтой байна гэж сирийн САНА мэдээллийн агентлагийн ерөнхий захирал Ахмед Дауа «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглэв. Энэ нь Персийн булангийн орнуудад ч хамаатай гэж тэрээр хэлэв. Эдгээр улсын чиг бодлого АНУ-ын бодлогоос шалтгаалж байна.
Хоёр жилийн дараа Хятад цөмийн стратегийн зэвсэгтээ шумбагч онгоцнууд дээрээ баллистик пуужинтай байх болно. Тэдгээр нь дэлхийн тэнгисийн доогуур байнгын эргүүл хийж байх болно. Энэ тухай АНУ-ын Конгрессд зориулан жил бүрийн Эдийн засгийн болон аюулгүй байдлын асуудлаар бэлтгэсэн америк-хятадын харилцааны тухай илтгэлд дурджээ.
НАТО зэвсэгт хүчнээ хариуцлагынхаа бүсийн цаана хэрэглэх нь Москваг түгшүүлэхгүй байж чадахгүй гэж өнөөдөр Москвад Оросын засгийн газрын орлогч дарга Дмитрий Рогозин «Цөмийн зэвсэг ба ХХ1 зууны олон улсын аюулгүй байдал» сэдэвт олон улсын бага хурал дээр мэдэгдэв.
Умард Атлантын эвсэл «Пэтриот» пуужингуудыг Түркийн нутаг дэвсгэрт байрлуулах гэж байна гэж өчигдөр Брюссельд Түркийн ГХ-ийн сайд Ахмет Давутоглу сэтгүүлчдэд мэдээллээ. «Пэтриот» пуужингуудыг Сиритэй залгаа хилийн дагуу байрлуулах албан ёсны мэдээг НАТО-гийн удирдлагад явуулна гэж түркийн эрх баригчид өчигдөр мэдэгдэв.
Саяхан болтол хятадын их хэтийн төлөвтэй улс төрч байсан Бо Силайг огцоруулж, намаас хөөсэнтэй холбоотой шуугиан маргаан авилгалын шалтгаан болон «сүүдрийн бодлогоос» чөлөөтэй төрийн удирдлагын үр бүтээлтэй систем байгуулах зам зэрэг нарийн түвэгтэй асуудалд хариу өгөхийг КН-аас шаардав. Намын 18-р их хурлын тайлан илтгэлд эл сэдэвт анхаарал тавихгүй байж чадахгүй байсан.
АНУ-ын Төрийни департаментын тэргүүнээр Жон Керригийн нэрийг дэвшүүлж байгаа нь Сьюзан Райсаас илүү Москвад ашигтай гэж оросын дипломатууд үзэж байна гэж “Коммерсант” сонинд бичжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон өмнө нь мэдээлэхдээ, ерөнхийлөгч Барак Обамагийн эхний хугацаа дуусгавар болоход огцрох бодолтой байгаа тухайгаа мэдэгдэсэн.
Хятад улс орон нутгийн болзошгүй дайнд ялалт байгуулах үүднээс цэргийн хөгжлөө эрчимжүүлж, зэвсгийн өндөр технологийг хөгжүүлнэ. Энэ тухай БНХАУ-ын дарга пүрэв гаригт ХКН ын 18-р их хурлыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Дэлхий дахинд хүнд хэцүү өөрчлөлтүүд гарч байна, гэхдээ энх тайвныг эрхэмлэх хөгжлийн үе шат нь урьдын адил манай цаг үеийн үндсэн санаа болсон хэвээр байна. Энэ тухай БНХАУ-ын дарга Ху Зиньтао өнөөдөр хятадын нийслэлд нээгдсэн Хятадын Коммунист намын 18-р их хурлын нээлтэн дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. “Дэлхий дахин туйлын амгалан бус байна.
БНХАУ-ын эрх баригч ХКН-ын 18-р их хурал өнөөдөр Бээжинд нээгдэв. Их хурлаар намын шинэ удирдлагыг томилох бөгөөд ХКН ын ойрын таван жилийн зорилтыг тодорхойлох юм.Их хурлын нээлтийн ажиллагаанд БНХАУ-ын дарга Ху Зиньтао илтгэл тавьлаа. Тэр илтгэлдээ, Хятад улс эх орны болон дэлхийн эдийн засгийн хөгжилд гарч байгаа өөрчлөлтүүдтэй холбогдуулан эдийн засгийн өсөлтийн шинэ загварыг яаравчлан байгуулах ёстой гэв.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012