×
Улс төр 7 Арваннэгдүгээр сарын 2012
ХКН-ын 18-р их хурал 11-р сарын 8-нд Бээжинд нээгдэнэ. Их хурлын үр дүнгээр эрх баригч элитын бүрэлдэхүүнд халаа сэлгэлгэ хийнэ. Си Зиньпин КН-ын ТХ-ны одоогийн тэргүүн Ху Зиньтаог орлоно гэж үзэж байна. Чухам нөхөр Си дараачийн 10 жилд Хятад улсыг удирдах юм. Энэ завсар БНХАУ-ын эдийн засаг америкийнхээс тэргүүлж, дэлхийд хамгийн томд орж мэднэ.
Барак Обамагийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг Кремльд “туйлын эерэг”хүлээж авчээ. Ойрын үед Орос улсын төрийн тэргүүн Владимир Путин түүнд утсаар баяр хүргэнэ. Энэ тухай лхагва гаригт ОХУ ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд уламжлав. Песковын ярьснаар, ерөнхийлөгч Путин Барак Обамад АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсантай холбогдуулан баярын цахилгаан утас илгээгээд байгаа аж.
Японы эрх баригч Ардчилсан нам сонгуулийн өмнө өгсөн амлалтынхаа нэг хэсгийг биелүүлээгүйтэй холбогдуулан сонгочдоосоо албан ёсоор уучлал гуйх шийдвэр гаргажээ.2009 онд бүх нийтийн сонгуульд ялсан Ардчилсан намын Тунхгийг хэрэгжүүлэх үр дүнг тусгасан онцгой тайлан бүх эндүүрэлийг агуулж байна. Ардчилсан намын төсвийн орлого, зарлагыг буруу үнэлснийг тайланд тэмдэглэжээ.
Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгчээр улиран сонгогдсон Барак Обама санал хураалтад оролцсон америкчуудад талархал илэрхийлэв. Түүнээс гадна Обама Чикагод ардчилсан намын төв байранд үг хэлэхдээ бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Митт Ромнитой утсаар ярьснаа мэдээлэв. Санал зөрөхгүй асуудлаар түүнтэй хамтран ажиллахад бэлэн байна гэж Обама мэдэгдлээ.
Өчигдөр Сирийн нийслэл Дамаскад террорын ажиллагааны уршгаар наанадаж 16 хүн амь үрэгдэв. Хамгийн хүчтэй дэлбэрэлт бүгд найрамдах гвардийн анги салбар байрлсан Эль-Вуд хороололд нижигнэв. Сирийн түгшүүртэй байдал Амманд Орос Иорданы ГХ-ийн сайд Сергей Лавров, Насер Жауд нарын хийсэн хэлэлцээний гол сэдэв боллоо. НҮБ-ын ажиглагчдыг бүрэлдэхүүний нь өргөжүүлж Сирид буцаах хэрэгтэй гэж Лавров онцлов.
Улсын дум Обама АНУ-ын ерөнхийлөгчээр улиран сонгогдсныг сайшааж, орос-америкийн харилцааг нааштай өөрчлөх чиг бодлого үргэлжлэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. «Хоёр нэр дэвшэгчээс Обама Орос улсын хувьд илүү сайн хувилбар юм.
АНУ-ын өнөөгийн ерөнхийлөгч ардчилсан намын төлөөлөгч Барак Обама бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Митт Ромнигоос санал хураалтын урьдчилсан үр дүнгээр тэргүүлж, ерөнхийлөгчийн сонгуульд ялав. Bloomberg агентлагийн мэдээлснээр Обама ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа мэдмэгц «бас дөрвөн жил» гэж «Твиттертээ» бичээд гэргийтэйгээ хамт авахуулсан гэрэл зургийг байрлуулсан байна. Ромни сонгуульд ялагдснаа хүлээв.
Орос, Вьетнам улсууд сансрын уудмыг энх тайван зорилгоор судлаж ашиглах салбарт хамтран ажиллахаар тохиролцов. Өнөөдөр Ханойд хоёр улсын ерөнхий сайд Дмитрий Медведев, Нгуен Тан Зунг нарын уулзалтын үр дүнгээр засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав. Тэд эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх төлөвийг хэлэлцэж, хөрөнгө оруулалтын тэргүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх асуудал эрхлэх хоёр талын ажлын бүлгийг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Бүгд найрамдах намын гишүүд АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын суудалын төлөө тэмцэлд тэргүүлж байна. Ерөнхийлөгчийн сонгуультой нэг зэрэг явагдсан АНУ-ын хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн урьдчилсан үр дүн тийм байна. Өнөөгийн байдлаар бүгд найрамдах намын гишүүд төлөөлөгчдийн танхимын 435 мандатын 218-ыг аваад байна. Ардчилсан намын гишүүд 87 суудалтай. Доод танхимыг хяналтдаа авахад наанадаж 218 мандат шаардагдана.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ удаагийн сонгуульд ялахад хангалттай тоо хэмжээний 303 сонгох төлөөлөгчийн санал авсан тухай санал өөрөө тоолож байгаа CNN телевизийн компани мэдээллээ. Ингээд Обама АНУ-ын ерөнхийлөгчээр улиран сонгогдов. Митт Ромни 203 сонгох төлөөлөгчийн санал авчээ.  
Аляск, Гавайиас гадна АНУ-ын бүх муж улсад сонгуулийн хэсгүүд хаагдав.Сонгууль муж улсад сонгогчдын олонхи санал авсан нэр дэвшэгч мөн муж улсын бүх сонгох төлөөлөгчийн санал авах ёс журамтай.Муж улс бүр конгресст сонгогдсон төлөөлөгчдийн тоонд тэнцэх сонгох төлөөлөгчтэй байдаг. Муж улс бүр хоёр сенатчтэй. Конгрессын гишүүдийн тоо тойргийн тоо хэмжээнээс шалтгаална.  
Өнөөгийн төрийн тэргүүн Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүлж байна гэж өнөөдөр Си-Эн-Эн телевизийн суваг мэдээллээ. Эдүгээ Барак Обама 228 сонгох төлөөлегчийн санал аваад байна гэж телевизийн суваг үзэж байна. Түүнтэй өрсөлдөж байгаа бүгд найрамдах намын төлөөлөгч Митт Ромнийг одоогоор 176 сонгох төлөөлөгч дэмжээд байна.
АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль шувтарч байна. Олонхи муж улсад сонгуулийн хэсгүүд хаагдаж, санал тоолж байна. Виргини, Огайо, Флорида, Пенсильвани, Колорадо, Висконсин, Айова зэрэг сонгогчид нь чухам хэнд саналаа өгөхийг лавтай хэлж болохгүй муж улсуудад нэг ч нэр дэвшэгч авсан саналынхаа тоогоор итгэлтэй даваагүйг экзит-полын үр дүн харуулав.
АНУ-д сонгуулийн хэсгүүд хаагдаж байна. Экзит-поллын урьдчилсан тоо баримтуудаас харахад бүгд найрамдах намын Митт Ромни Кентукки, Барак Обама Нью-Хемпшир муж улсуудад тус тус тэргүүлж байна. Сербийн АНУ-ыг судлах нийгэмлэгийн дарга Драган Симич «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө өнөөгийн ерөнхийлөгч сайн дипломат ажилтны хувьд АНУ-д шаардагдана гэж тэмдэглэв.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012